Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
БИ ХЭНТЭЙ ГЭРЛЭХ ВЭ
“Хайр аа, хайр нь ажил ихтэй, жаахан оройтох нь. Миний хайр эртхэн амарч байгаарай” гээд хариу хэлэхийн завдалгүй харилцуураа тасалж орхив. “Ажил, ажил” гэж амандаа бувтнасаар буйдангийн булан руу улам бүр шигдэн, дэр тэврэн суух Баярмаа оройн хоолоо хэдийнэ хийсэн ч ганцаараа идэхийг хүсээгүй бололтой зурагт гөлөрнө. Зурагтаар юу гарч байгааг ч анзаарах сөхөөгүй бодолд дарагдан суух тэрээр үдэш бүрийг иймэрхүү байдлаар өнгөрөөсөөр багагүй хугацааг үджээ. Оюутан байхаасаа л үерхсэн Ган-Эрдэнэ хэмээх залуутайгаа мөрөөдөж байснаараа гэрлэж, айл гэрийн эзэгтэй болсоор уг нь удаагүй. Нэгэн төслийн компанид ажиллаж байгаа нөхрийнх нь ажил тогтсон цаг наргүй болохоор шөнийн бор хоногтоо гэртээ ирэх нь цөөнгүй. Эхэндээ хүлцэнгүй, хүлээцтэй ханддаг байсан ч сүүлийн үед Ганаа ганц нэг хундага татсан бололтой үнэртүүлчихсэн орж ирэх нь олширч. “Энгэсэг сүрчиг л биш бол энэ зэрэг ч яахав” хэмээн боддог байсан ч сүүлдээ нөхөр нь ажил хийгээд байгаа, архидан согтуураад байгаагийн алин болохыг ялгахаа болив. Заримдаа “Хаана хэнтэй ууж, яаж ч заваарч явдаг юм билээ. Тэгэхэд би гэж тэнэг амьтан, гэрийн мухар сахисан мануухай шиг” хэмээн боддог ч, үе үе өөрийгөө зэмлэн “Зайлуул, хань минь ажил ажил, мөнгө мөнгө гэсээр өөрийгөө ч мартчихсан явахад, би ингэж ч бодож байдаг” хэмээх нь ч бий. Ямартай ч, Ганаагийн оройтдог цаг улам бүр уртассаар уусан архины үнэр нь улам эхүүн, хурц болсоор. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Нэг л өдөр Баярмаа хамт авахуулсан зургаа л үлдээгээд хамаг юмаа хамж аваад гарав.
Гэр бүл салалт. Гэр бүл салалт, цуцлалт, өрх толгойлсон эмэгтэй, нууц амраг, гэр бүлийн хүчирхийлэл гээд л энэ сэдвийн хүрээнд багагүй маргаан өрнүүлсэн цахим хуудас дахь уншигчдын бичсэн сэтгэгдэлийг гүйлгэж харвал “Манай нөхөр гэр бүлээс гадна хамтран амьдрагчтай, салмаар байна сайн өмгөөлөгч таних уу”, “Эхнэр маань ажил, ажил гэсээр ар гэр, үр хүүхдээ ч хайхрахгүй юм, яавал дээр вэ”, “Нөхөр маань Солонгост ажилладаг. Хадмындаа байдаг болохоор намайг хаашаа ч хөдөлгөхгүй юм. Хоёр хүүхдээ бодоод л өдийг хүртэл тэсч байна” гэхчлэн залуу гэр бүлийн эргэн тойронд өрнөх ээдрээтэй, эгзэгтэй асуудлын тухай өгүүлсэн байх юм. Сайн байшин барья гэвэл сайн суурьтай байх ёстой гэдэг шиг улс эх орны хөгжил, хүн амын нөхөн үржихүй, цаашлаад үндэсний аюулгүй байдалд тогтвортой гэр бүлийн үзүүлэх нөлөө тоймгүй их. Ийм ч учраас, гэр бүлтэй болж амьдрал зохиох гэж буй залуус гэр бүл, гэрлэлтийн үнэ цэнийг сайтар ухаж ойлгосон, үүрэг хариуцлагаа ухамсарласан байх ёстой хэмээн гэр бүл судлаачид нэгэн дуугаар баталж буй юм. Азийн улсуудыг бодвол Европын орнууд, америкчууд гэрлэлтэд өндөр ач холбогдол өгдөг. Энэ нь, тухайн гэр бүлийн уур амьсгал, тогтвортой, аз жаргалтай амьдралын үндэс болдог. Тэдний хувьд гэр бүл салж сарних нь хар дарсан зүүд шиг байж боломгүй зүйл. Гэр бүлийн тухай хууль тогтоомж, түүний хэрэгжилт нь ч сайн. Гэвч, дургүйд хүчгүй гэгчээр хэчнээн хичээгээд ч сэтгэл нийлэхгүй бол хууль тогтоомж байгаад цаасан дээрх албаны үг хэллэг болж хувирна. Гэрлэлт, салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд энэ сэдвийн хүрээнд 2011 онд хийгдсэн судалгааны дүнг хараад гайхаж орхилоо. 2011 онд Монгол Улсад 17147 гэр бүл шинээр бүртгүүлжээ. Үүнээс 5007 нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэ нь дээрх гэрлэлтийн 29,20 хувь аж. Гэхдээ энэ бол зөвхөн судалгаа. Цаана нь бүртгэлгүй салж сарнисан гэрлэлтийг нэмбэл ямар тоо гарахыг уншигч та ч гэсэн төсөөлж байгаа. Ямартай ч, 50 хувиас давах нь гарцаагүй. Үүний дээр сэтгэл эмзэглүүлсэн гол зүйл бол өрх толгойлсон эмэгтэйчүүд. Монгол Улсын хэмжээнд нийт 759 мянга 900 гаруй гэр бүл байна хэмээн 2011 оны судалгаанд тэмдэглэсэн бол тэдгээрийн 105754 нь өрх толгойлсон эмэгтэй аж. Энэ тоо нийт гэрлэлт буюу мөнөөх 17147-оос даруй арав дахин их байгаа юм. Тэгвэл энэ тоог яаж бууруулах вэ. Гэхдээ ингэж асуухаас өмнө хариулах ёстой асуулт бол, би хэнтэй гэрлэх вэ? Гэрлэхээсээ өмнө бид ямар шалгууртай тулж хэрхэн давдаг билээ. Ингээд энэ асуултыг хариуг хайсаар яваад олсон зарим мэдээллээ “ Би нээрээ хэнтэй гэрлэх вэ” хэмээн бодож суугаа уншигч тантай хуваалцъя.
Энэ түүхийг хэнээс ч билээ сонсч байсан санагдана. Нэгдүгээр ангиасаа л үй зайгүй үерхэж дассан гурван найз арван жилээ төгсч амьдралд хөл тавих чухал үетэй нүүр тулаад байж. Энэ ч яахав, гол асуудал юу вэ гэвэл хоёр эрэгтэй нь эмэгтэй найздаа хоёулаа сайн болж. Охин амьдрал тааруу нэгэнд нь арай илүү сэтгэлтэй байсан ч аав нь банкинд ажилладаг, ээж нь эмнэлгийн дарга болохоор бэлтэй айлын хүүг нь сонгож. Гологдсон нь хайртай хүнээ хамгийн сайн найздаа даатгаад хуучнаар ЗХУ-д сурахаар явсан гэдэг. Удсан ч үгүй нийгэм цаг үе солигдож хот хөдөөгүй амьдрахад бэрх болж архидалт газар авч эхэллээ. Банкны ажилтны хүү авааль эхнэр, ар гэр, үр хүүхдээ ч умартан архитай нөхөрлөх болсоор элэгний хорт хавдраар өөд болжээ. Өнчин хүүхдүүдтэйгээ өрх толгойлон үлдсэн мөнөөх бүсгүйд ч хэцүүхэн үед нь өмөг түшиг болж байсан хүн нь анхны хайр нь байлаа. Бүсгүй “Чамайг яагаад ингээд байгааг мэдэхгүй юм. Гэхдээ би чамайг гомдоосон шүү дээ” гэхэд “Би чамд одоо хэр нь хайртай болохоороо л ингэж байна” гэжээ. Сонголт сохор байдгийн жишээ бол энэ түүх. Нэгэн насны хань ижлээ сонгоход зүрх сэтгэл бус уураг тархиндаа захирагдан сонгосон сонголт хожим харамсах шалтгаан юм. Ирээдүйг хэн ч тааж мэдэхгүй болохоор итгэлтэй байх хэцүү. Тийм ч учраас хайртай хүнээ сонгох нь хамгийн эхний алхам.
Найз бүсгүйчүүд ярьж сууна. Удахгүй нярайлж үрийн зулай үнэрлэх нэг нь нөгөөдөө хандан “Одоо нөхөртэй болооч, боловсролтой, сайхан гэр оронтой сайн машин унасан, өнгөлөг, мөнгөлөг, нуруулаг залуус зөндөө л байна шүү дээ. Болбол гайгүй, өндөр албан тушин, бие хаа, царай зүс харж сонгоно гэдэг тэнэг хэрэг” хэмээн хамгийн түрүүнд бодогдов. Сайхан царай, хэдэн саяар үнэлэгдэх байр орон сууц, машин бүгд л цаг хугацааны өмч. Цаг нь ирэхээр өгсөн шигээ буцаагаад л авна. Гэтэл залуусын дунд дээрх бүсгүйчүүд шиг цаг зуурын материаллаг сонголт хийж алдаж эндэх нь их. Байр, машинтай нь гэрлэхгүй болохоор хань болох хүнээ гаднаас нь биш дотроос нь харж сонговол цаашдаа эд баялгийг гар нийлж босгож болмоор. Бүсгүйчүүдийн амнаас илүүтэй сонсч болох зүйл бол “Залуу хүн тэр тусмаа эр хүн эдтэй, бядтай наад зах нь дунд гарын жийп уначихаад хоёр өрөө байртай болчихоод хүүхэн эргүүлж, эхнэртэй болох нь зөв” гэхчлэн цааш үргэлжлүүлбэл тоймгүй олон шалгуур, шаардлага тавина. Тэгээд ч болоогүй хүнд хайртай болно гэдэг нь дотоод ухамсарын асуудал байтал зорилго, төлөвлөгөөтэй мэт зохиомлоор хайрлах нь их. Хэн ч “Би тэрэнд хайртай болно шүү” хэмээн зорилго тавьдаггүй биз дээ. Хэн нэгнийг тэр тусмаа заяаныхаа ханийг хайж буй залуус шалгуур шалтгаангүйгээр хайрлаж чаддаг эсэхээ өрөөсөө нэг асуугаад үзээрэй. Үхэн үхэтлээ хамт байх хүнээ сонгосон бол шалгуур, шалтгаангүйгээр хайрлах нь хоёрдугаар алхам.
Залуу гэр бүлийн дунд жижигхэн зүйлээс ч маргаан үүднэ. Ихэвчлэн үл ойлголцлоос үүдэх эл маргааныг эвтэйхэн шийдэх арга бол ярилцах. Эхэлсэн маргаан дуусах нь ховор. Хэрүүл тэмцэл, хараал ерөөлөө урсган байж хоёр тийш болно. Тэр ч бүү хэл бие биедээ гар хүрэх нь ч элбэг. Тэр хэрүүл маргаанаа бие биенээ ойлгох гэж байгаа харилцан яриа мэтээр сэтгэдэг нь хамгийн харамсалтай. Ярилцана гэдэг хэрэлдэхийн нэр биш байлтай. Хүнгүй, чимээгүй орчинд хоёулхнаа сууж байгаад болохгүй бүтэхгүй байгаа хамаг л юмаа эв зүйгээр шийдэж болмоор. Өчүүхэн жижиг асуудлаас болж хэрэлдэж тэмцэлдэх нь хайртай хосын дунд үүсч буй ан цав юм. Тэрхүү ан цав нь үл ойлголцох бүрт нь томорсоор нэг л өдөр та хоёрын босгосон амьдрал нуран унах вий. Сайн сонсогч л сайн ярилцагч байж чаддаг. Эхлээд сонс дараа нь ярь. Харин хэрэлдэж болохгүй шүү. Хайртай бол, үл ойлголцлыг хэрүүл маргаанаар биш эв зүйтэй ярилцаж шийдэх нь гуравдугаар алхам.
Арван жилд алгебрийн хичээл ороход хасах хасахын нэмэх гэж томъёо заадагсан. Одоо бодохнээ энэ бол алгебрийн, амьдралын ч томъёо аж. Хоёр хасах нийлж нэмэх тэмдэг буюу нэгэн цул болж чадвал амьдрал хэмээх толгой өвтгөсөн тооны учрыг олоход илүү амар байх нь мэдээж. Угаасаа хүн бүр математикч болох албагүй харин хүн бүр эцэг, эх болдог гэдэг байх аа. Үр хүүхэдтэй болж эцэг, эх хэмээх алдар нэрийг авч явахад чамгүй хариуцлага хүлээх хэрэгтэй. Аав ээжийн үл ойлголцол, хэрүүл маргааны золиос хүүхэд байх ёсгүй. Салсан сарнисан гэр бүлд өсч хүмүүжсэн хүүхдүүд илүү эмзэг, сул дорой байдгийг судалгаа бэлхнээ хэлээд өгнө. Аав ээжийн аяыг харсаар хоёр хүний хооронд шуудан зөөгч шиг гүйх үр тань өөрөө ч гэсэн эцэг, эх болно гэдгийг санаарай. Хасах тэмдэг хасна уу гэхээс нэмдэггүй шүү дээ. Харин нэмэх тэмдэг нэмнэ үү гэхээс хасахгүй.
Хоёр биедээ хайртай, хамт амьдрах байртай л бол боллоо гэх сэтгэхүй өнөөгийн залуусын дунд түгээмэл. Тоонот гэрт толгой хорогдож тостой тогоонд хушуу дүрээд л гэр бүл болчихож байгаа мэтээр сэтгэдэг нь ч элбэг. Ямартай ч, шинээр гэр бүл болж буй залууст хамгийн чухал зүйл бол мөнөөх тоонот гэр буюу толгой хорогдох гэр орон, байр юм. Хадмын хаяа, хамар хашаа, түрээсийн, нийтийн байранд амьдрахыг хүсэх хүн байхгүй нь мэдээж. Ажилгүйдэл, ядуурал газар авсан энэ цаг үед 100 сая төгрөгөөр байр худалдаад авах чадалтай нь хэд билээ. Зээлийн байранд оръё гэсэн ч урьдчилгаа мөнгийг нь бэлнээр төлөх нь тун ховор. Гэхдээ асуудлыг арай өөрөөр шийдэж болно. Гарц хэзээд байдаг шүү дээ. Яагаад гэр хороололд өөрсдийн сэтгэлд нийцсэн ая тухтай, тохилог байшин барьж босгож болохгүй гэж. Саруулхан хашаа хороотой, дулаахан байшинтай сайхан амьдарч байгаа хүн олон. Эсвэл бүүр түгжрэл, агаарын бохирдолд дарлагдсан их хотоос холдож өргөжин тэлж буй, шинээр бий болж байгаа хот, аймгийн төвд ч тааваараа, амар амгалан амьдарч болохгүй гэж. Хоёр өрөө байраар хэмжигдэх аз жаргал гэж байдаггүй нь мэдээж. Эхлээд аз жаргалаа олчихоод дараа нь байртай болж болохгүй гэж үү. Байртай л бол гэр бүл гэсэн үг биш. Харин хайртай бол хамгийн тансаг орд харшид амьдрах хаад ноёдоос ч аз жаргалтай гэр бүл цогцолно.
“Найз нь энэ амралтын өдрүүдээр томилолтоор явна гээд эхнэртээ хэлчихсэн, хүйтрэхээс өмнө хотоос ойрхон гарч “балай” авах уу” хэмээн хөдөлгөөнтэй байрын залуу нэлээн дундарч буй шар айргаа шимэнгээ өгүүлэв. Мөн адил шингэн талх балгалан ширээ тохойлдон суугаа найз нь “Наадах чинь харин догь санаа байна, би тэгвэл хэдэн охин дуудчих уу” гээд нүдээ ирмэнгээ нөгөө талын ширээнд суух нүцгэн шахуу охидыг шунаг нүдээр ширтэв.
Энэ бол Улаанбаатар хотын аль ч баар, пабаас олж харж болох дүр зураг. Сайхи эхнэртэй залуу хоёр хоногийн цэнгэлийн төлөө хэчнээн жилийн амьдралаа үрэн таран хийж болохыг ойлгоогүй биш ойлгож байгаа. Тэгвэл яагаад ийн ярих болсон тухай эргэцүүлэх нь зүйн хэрэг. Нийгэм цаг үеээ дагаад ч тэр үү хэн хүнгүй л хүний эрх, эрх чөлөө хэмээн ярьдаг болж. Хэтэрхий эрх чөлөөтэй хүмүүс хэн дуртай нь юу л бол юу ч хийж болох мэтээр сэтгэдэг. Ёстой л, лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиг. Товчхондоо, эрх чөлөөний бялуурал энэ үеийн залуусыг хэтэрхий хэнэггүй болгочихож. Энэ нь залуу гэр бүл салж сарниж байгаагийн голлох шалтгаан. Томилолттой хэмээх залуу өөрийг нь гэсээр хүлээн суугаа хань ижлээ хуурах гээд өөрөө өөрийгөө хуурч байгаагаа ойлгомоор. Үнэнч байж чадахгүй хүмүүс өөрийгөө л хуурч амь амьдралаа үгүй хийж байгаа хэрэг. Эхлээд өөрөө өөртөө үнэнч байх нь чухал.
Өөрөөсөө асуу, үнэт зүйл гэж юу вэ. Банкны дансанд чинь буй хадгаламж уу, байр машин чинь уу. Аль эсвэл ажил хөдөлмөр хийсэн, бүтээсэн чинь үү. Хүн хүнд өөр байж болох ч эрхгүй санал нийлэх зүйл бол гэр бүл. Гэхдээ өнөөгийн залуус үүнийг төдийлэн ойлгохгүй байгаа нь цөөнгүй. Ямар сайндаа л, дээр дурдсанчлан 100 гаруй мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байх билээ. Мөн өрх толгойлж буй эрэгтэйчүүд ч байгааг санаарай. Эр нөхрөө, эхнэр хүүхдээ орхиод явсан хүмүүс үнэт зүйл гэдгийг арай өөрөөр ойлгож байж болох. Юутай ч, тэднээс нь үнэ цэнэтэй зүйл гарч ирсэн болоод л салж сарнисан биз. Нэгэнт алдсан бол эргээд олоход маш их төлөөс төлж, магадгүй эргэж олдохгүй ч байж болох үнэт зүйл бол гэр бүл. Үнэт зүйлсээ үнэгүйдүүлэхгүйн тулд үнэнч, өрөвч зөөлөн, өөрөө өөртөө үнэнч, үр хүүхэд хань ижилдээ хайртай байж хийсэн сонголтондоо эзэн болоорой.
Харин одоо би хэнтэй гэрлэх вэ гэж өөрөөсөө дахиад нэг асуугаад үз. Хариултыг нь чи мэдэж байгаа.
ymar saihan bichwee we mash zow sanaa bna.man mgl zaliichuud zugaa tsengeld heterhii awtaj bga enes bolj ger bvl salalt mash ih ternes gadna huwi hvn yajch hicheged deeshe garahgvi bn ene bol niigemtei holbotoi uls orno awj ywa dedchvvl torin bodlog zaluusd arhinas oor ym oldohgvi bn
erchvvd uursduu bvhniig nuraadag shvv dee
erchvvd uursduu amidraliig utgagvi bolgodog
яасан ч нуршуу юм, дундаас ньзалхуу хүрэв. Хэт их сэтгэлээ дагах бас буруу, хартай, архичин гэдгийн мэдсээр байж хайртайдаа болж суучаад дараа нь уйлаад үлдэх
NUB-d ajildag D.Erdenebulgan gej nuhur ger bul huuhed unchruulsen, uvchin taraasan piz baih um.
Бэлэн машин байр мөнгө бодож суувал тэр амтгүй.Хоёулаа хамтдаа айл гэрийнхээ суурийг босгож чадах гэдэг хамгийн үнэтэй.Мөн нэгэнт айл өрхөө босгосон бол түүнийгээ хайрлах гэдэг маш чухал шүү. Залуус архи уугад сайхан харагдсан хүн рүү явах л юм бол хальтирахын эхлэл. Буудлын хүүхэн авгайгаас чинь илүү юм шиг санагдвал тэр хэмжээгээр эхнэрээ хайрлах хайр чинь дундэрч байна гэсэн үг. Хүмүүс дандаа лапша идэх гэж дээ гэж өөрсдийгөө зовтгодог.Гэхдээ энэ үг их муу үр дагавартай Дурный пример заразителен
Зүрхээрээ сонголтоо хийнэ гэдэг маш чухал шүү,
saihan niitlel bna tiimee bi ehnereesee oor emd ochij uzeegui l ywna bi unet zuilee olsoon terendee maash ih hairtai
HOEROOS ILUU HARAHGUI
saihan niitlel bna.neeree l henteigee suuna daa hehe sain, saihan emegtei bolj amidraad ch nemergvi huurmag niigem yumuudoo
Avligachidyn shaldan baniduud ohidyn setgeleer togloj baina shuu dee?
Үнэнч амраг олдохоо больсон цаг.
“Хайр аа, хайр нь ажил ихтэй, жаахан оройтох нь. Миний хайр эртхэн амарч байгаарай” гээд хариу хэлэхийн завдалгүй харилцуураа тасалж орхив. “Ажил, ажил” гэж амандаа бувтнасаар буйдангийн булан руу улам бүр шигдэн, дэр тэврэн суух Баярмаа оройн хоолоо хэдийнэ хийсэн ч ганцаараа идэхийг хүсээгүй бололтой зурагт гөлөрнө. Зурагтаар юу гарч байгааг ч анзаарах сөхөөгүй бодолд дарагдан суух тэрээр үдэш бүрийг иймэрхүү байдлаар өнгөрөөсөөр багагүй хугацааг үджээ. Оюутан байхаасаа л үерхсэн Ган-Эрдэнэ хэмээх залуутайгаа мөрөөдөж байснаараа гэрлэж, айл гэрийн эзэгтэй болсоор уг нь удаагүй. Нэгэн төслийн компанид ажиллаж байгаа нөхрийнх нь ажил тогтсон цаг наргүй болохоор шөнийн бор хоногтоо гэртээ ирэх нь цөөнгүй. Эхэндээ хүлцэнгүй, хүлээцтэй ханддаг байсан ч сүүлийн үед Ганаа ганц нэг хундага татсан бололтой үнэртүүлчихсэн орж ирэх нь олширч. “Энгэсэг сүрчиг л биш бол энэ зэрэг ч яахав” хэмээн боддог байсан ч сүүлдээ нөхөр нь ажил хийгээд байгаа, архидан согтуураад байгаагийн алин болохыг ялгахаа болив. Заримдаа “Хаана хэнтэй ууж, яаж ч заваарч явдаг юм билээ. Тэгэхэд би гэж тэнэг амьтан, гэрийн мухар сахисан мануухай шиг” хэмээн боддог ч, үе үе өөрийгөө зэмлэн “Зайлуул, хань минь ажил ажил, мөнгө мөнгө гэсээр өөрийгөө ч мартчихсан явахад, би ингэж ч бодож байдаг” хэмээх нь ч бий. Ямартай ч, Ганаагийн оройтдог цаг улам бүр уртассаар уусан архины үнэр нь улам эхүүн, хурц болсоор. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Нэг л өдөр Баярмаа хамт авахуулсан зургаа л үлдээгээд хамаг юмаа хамж аваад гарав. Гэр бүл салалт. Гэр бүл салалт, цуцлалт, өрх толгойлсон эмэгтэй, нууц амраг, гэр бүлийн хүчирхийлэл гээд л энэ сэдвийн хүрээнд багагүй маргаан өрнүүлсэн цахим хуудас дахь уншигчдын бичсэн сэтгэгдэлийг гүйлгэж харвал “Манай нөхөр гэр бүлээс гадна хамтран амьдрагчтай, салмаар байна сайн өмгөөлөгч таних уу”, “Эхнэр маань ажил, ажил гэсээр ар гэр, үр хүүхдээ ч хайхрахгүй юм, яавал дээр вэ”, “Нөхөр маань Солонгост ажилладаг. Хадмындаа байдаг болохоор намайг хаашаа ч хөдөлгөхгүй юм. Хоёр хүүхдээ бодоод л өдийг хүртэл тэсч байна” гэхчлэн залуу гэр бүлийн эргэн тойронд өрнөх ээдрээтэй, эгзэгтэй асуудлын тухай өгүүлсэн байх юм. Сайн байшин барья гэвэл сайн суурьтай байх ёстой гэдэг шиг улс эх орны хөгжил, хүн амын нөхөн үржихүй, цаашлаад үндэсний аюулгүй байдалд тогтвортой гэр бүлийн үзүүлэх нөлөө тоймгүй их. Ийм ч учраас, гэр бүлтэй болж амьдрал зохиох гэж буй залуус гэр бүл, гэрлэлтийн үнэ цэнийг сайтар ухаж ойлгосон, үүрэг хариуцлагаа ухамсарласан байх ёстой хэмээн гэр бүл судлаачид нэгэн дуугаар баталж буй юм. Азийн улсуудыг бодвол Европын орнууд, америкчууд гэрлэлтэд өндөр ач холбогдол өгдөг. Энэ нь, тухайн гэр бүлийн уур амьсгал, тогтвортой, аз жаргалтай амьдралын үндэс болдог. Тэдний хувьд гэр бүл салж сарних нь хар дарсан зүүд шиг байж боломгүй зүйл. Гэр бүлийн тухай хууль тогтоомж, түүний хэрэгжилт нь ч сайн. Гэвч, дургүйд хүчгүй гэгчээр хэчнээн хичээгээд ч сэтгэл нийлэхгүй бол хууль тогтоомж байгаад цаасан дээрх албаны үг хэллэг болж хувирна. Гэрлэлт, салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд энэ сэдвийн хүрээнд 2011 онд хийгдсэн судалгааны дүнг хараад гайхаж орхилоо. 2011 онд Монгол Улсад 17147 гэр бүл шинээр бүртгүүлжээ. Үүнээс 5007 нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэ нь дээрх гэрлэлтийн 29,20 хувь аж. Гэхдээ энэ бол зөвхөн судалгаа. Цаана нь бүртгэлгүй салж сарнисан гэрлэлтийг нэмбэл ямар тоо гарахыг уншигч та ч гэсэн төсөөлж байгаа. Ямартай ч, 50 хувиас давах нь гарцаагүй. Үүний дээр сэтгэл эмзэглүүлсэн гол зүйл бол өрх толгойлсон эмэгтэйчүүд. Монгол Улсын хэмжээнд нийт 759 мянга 900 гаруй гэр бүл байна хэмээн 2011 оны судалгаанд тэмдэглэсэн бол тэдгээрийн 105754 нь өрх толгойлсон эмэгтэй аж. Энэ тоо нийт гэрлэлт буюу мөнөөх 17147-оос даруй арав дахин их байгаа юм. Тэгвэл энэ тоог яаж бууруулах вэ. Гэхдээ ингэж асуухаас өмнө хариулах ёстой асуулт бол, би хэнтэй гэрлэх вэ? Гэрлэхээсээ өмнө бид ямар шалгууртай тулж хэрхэн давдаг билээ. Ингээд энэ асуултыг хариуг хайсаар яваад олсон зарим мэдээллээ “ Би нээрээ хэнтэй гэрлэх вэ” хэмээн бодож суугаа уншигч тантай хуваалцъя.
Сонголт сохор байдаг
Энэ түүхийг хэнээс ч билээ сонсч байсан санагдана. Нэгдүгээр ангиасаа л үй зайгүй үерхэж дассан гурван найз арван жилээ төгсч амьдралд хөл тавих чухал үетэй нүүр тулаад байж. Энэ ч яахав, гол асуудал юу вэ гэвэл хоёр эрэгтэй нь эмэгтэй найздаа хоёулаа сайн болж. Охин амьдрал тааруу нэгэнд нь арай илүү сэтгэлтэй байсан ч аав нь банкинд ажилладаг, ээж нь эмнэлгийн дарга болохоор бэлтэй айлын хүүг нь сонгож. Гологдсон нь хайртай хүнээ хамгийн сайн найздаа даатгаад хуучнаар ЗХУ-д сурахаар явсан гэдэг. Удсан ч үгүй нийгэм цаг үе солигдож хот хөдөөгүй амьдрахад бэрх болж архидалт газар авч эхэллээ. Банкны ажилтны хүү авааль эхнэр, ар гэр, үр хүүхдээ ч умартан архитай нөхөрлөх болсоор элэгний хорт хавдраар өөд болжээ. Өнчин хүүхдүүдтэйгээ өрх толгойлон үлдсэн мөнөөх бүсгүйд ч хэцүүхэн үед нь өмөг түшиг болж байсан хүн нь анхны хайр нь байлаа. Бүсгүй “Чамайг яагаад ингээд байгааг мэдэхгүй юм. Гэхдээ би чамайг гомдоосон шүү дээ” гэхэд “Би чамд одоо хэр нь хайртай болохоороо л ингэж байна” гэжээ. Сонголт сохор байдгийн жишээ бол энэ түүх. Нэгэн насны хань ижлээ сонгоход зүрх сэтгэл бус уураг тархиндаа захирагдан сонгосон сонголт хожим харамсах шалтгаан юм. Ирээдүйг хэн ч тааж мэдэхгүй болохоор итгэлтэй байх хэцүү. Тийм ч учраас хайртай хүнээ сонгох нь хамгийн эхний алхам.
Шалгуур, шалтгаангүй хайрла
Найз бүсгүйчүүд ярьж сууна. Удахгүй нярайлж үрийн зулай үнэрлэх нэг нь нөгөөдөө хандан “Одоо нөхөртэй болооч, боловсролтой, сайхан гэр оронтой сайн машин унасан, өнгөлөг, мөнгөлөг, нуруулаг залуус зөндөө л байна шүү дээ. Болбол гайгүй, өндөр албан тушин, бие хаа, царай зүс харж сонгоно гэдэг тэнэг хэрэг” хэмээн хамгийн түрүүнд бодогдов. Сайхан царай, хэдэн саяар үнэлэгдэх байр орон сууц, машин бүгд л цаг хугацааны өмч. Цаг нь ирэхээр өгсөн шигээ буцаагаад л авна. Гэтэл залуусын дунд дээрх бүсгүйчүүд шиг цаг зуурын материаллаг сонголт хийж алдаж эндэх нь их. Байр, машинтай нь гэрлэхгүй болохоор хань болох хүнээ гаднаас нь биш дотроос нь харж сонговол цаашдаа эд баялгийг гар нийлж босгож болмоор. Бүсгүйчүүдийн амнаас илүүтэй сонсч болох зүйл бол “Залуу хүн тэр тусмаа эр хүн эдтэй, бядтай наад зах нь дунд гарын жийп уначихаад хоёр өрөө байртай болчихоод хүүхэн эргүүлж, эхнэртэй болох нь зөв” гэхчлэн цааш үргэлжлүүлбэл тоймгүй олон шалгуур, шаардлага тавина. Тэгээд ч болоогүй хүнд хайртай болно гэдэг нь дотоод ухамсарын асуудал байтал зорилго, төлөвлөгөөтэй мэт зохиомлоор хайрлах нь их. Хэн ч “Би тэрэнд хайртай болно шүү” хэмээн зорилго тавьдаггүй биз дээ. Хэн нэгнийг тэр тусмаа заяаныхаа ханийг хайж буй залуус шалгуур шалтгаангүйгээр хайрлаж чаддаг эсэхээ өрөөсөө нэг асуугаад үзээрэй. Үхэн үхэтлээ хамт байх хүнээ сонгосон бол шалгуур, шалтгаангүйгээр хайрлах нь хоёрдугаар алхам.Ярилц, ярилц бас дахин ярилц
Залуу гэр бүлийн дунд жижигхэн зүйлээс ч маргаан үүднэ. Ихэвчлэн үл ойлголцлоос үүдэх эл маргааныг эвтэйхэн шийдэх арга бол ярилцах. Эхэлсэн маргаан дуусах нь ховор. Хэрүүл тэмцэл, хараал ерөөлөө урсган байж хоёр тийш болно. Тэр ч бүү хэл бие биедээ гар хүрэх нь ч элбэг. Тэр хэрүүл маргаанаа бие биенээ ойлгох гэж байгаа харилцан яриа мэтээр сэтгэдэг нь хамгийн харамсалтай. Ярилцана гэдэг хэрэлдэхийн нэр биш байлтай. Хүнгүй, чимээгүй орчинд хоёулхнаа сууж байгаад болохгүй бүтэхгүй байгаа хамаг л юмаа эв зүйгээр шийдэж болмоор. Өчүүхэн жижиг асуудлаас болж хэрэлдэж тэмцэлдэх нь хайртай хосын дунд үүсч буй ан цав юм. Тэрхүү ан цав нь үл ойлголцох бүрт нь томорсоор нэг л өдөр та хоёрын босгосон амьдрал нуран унах вий. Сайн сонсогч л сайн ярилцагч байж чаддаг. Эхлээд сонс дараа нь ярь. Харин хэрэлдэж болохгүй шүү. Хайртай бол, үл ойлголцлыг хэрүүл маргаанаар биш эв зүйтэй ярилцаж шийдэх нь гуравдугаар алхам.
Хасах хасахын нэмэх
Арван жилд алгебрийн хичээл ороход хасах хасахын нэмэх гэж томъёо заадагсан. Одоо бодохнээ энэ бол алгебрийн, амьдралын ч томъёо аж. Хоёр хасах нийлж нэмэх тэмдэг буюу нэгэн цул болж чадвал амьдрал хэмээх толгой өвтгөсөн тооны учрыг олоход илүү амар байх нь мэдээж. Угаасаа хүн бүр математикч болох албагүй харин хүн бүр эцэг, эх болдог гэдэг байх аа. Үр хүүхэдтэй болж эцэг, эх хэмээх алдар нэрийг авч явахад чамгүй хариуцлага хүлээх хэрэгтэй. Аав ээжийн үл ойлголцол, хэрүүл маргааны золиос хүүхэд байх ёсгүй. Салсан сарнисан гэр бүлд өсч хүмүүжсэн хүүхдүүд илүү эмзэг, сул дорой байдгийг судалгаа бэлхнээ хэлээд өгнө. Аав ээжийн аяыг харсаар хоёр хүний хооронд шуудан зөөгч шиг гүйх үр тань өөрөө ч гэсэн эцэг, эх болно гэдгийг санаарай. Хасах тэмдэг хасна уу гэхээс нэмдэггүй шүү дээ. Харин нэмэх тэмдэг нэмнэ үү гэхээс хасахгүй.
Хайр+байр=?
Хоёр биедээ хайртай, хамт амьдрах байртай л бол боллоо гэх сэтгэхүй өнөөгийн залуусын дунд түгээмэл. Тоонот гэрт толгой хорогдож тостой тогоонд хушуу дүрээд л гэр бүл болчихож байгаа мэтээр сэтгэдэг нь ч элбэг. Ямартай ч, шинээр гэр бүл болж буй залууст хамгийн чухал зүйл бол мөнөөх тоонот гэр буюу толгой хорогдох гэр орон, байр юм. Хадмын хаяа, хамар хашаа, түрээсийн, нийтийн байранд амьдрахыг хүсэх хүн байхгүй нь мэдээж. Ажилгүйдэл, ядуурал газар авсан энэ цаг үед 100 сая төгрөгөөр байр худалдаад авах чадалтай нь хэд билээ. Зээлийн байранд оръё гэсэн ч урьдчилгаа мөнгийг нь бэлнээр төлөх нь тун ховор. Гэхдээ асуудлыг арай өөрөөр шийдэж болно. Гарц хэзээд байдаг шүү дээ. Яагаад гэр хороололд өөрсдийн сэтгэлд нийцсэн ая тухтай, тохилог байшин барьж босгож болохгүй гэж. Саруулхан хашаа хороотой, дулаахан байшинтай сайхан амьдарч байгаа хүн олон. Эсвэл бүүр түгжрэл, агаарын бохирдолд дарлагдсан их хотоос холдож өргөжин тэлж буй, шинээр бий болж байгаа хот, аймгийн төвд ч тааваараа, амар амгалан амьдарч болохгүй гэж. Хоёр өрөө байраар хэмжигдэх аз жаргал гэж байдаггүй нь мэдээж. Эхлээд аз жаргалаа олчихоод дараа нь байртай болж болохгүй гэж үү. Байртай л бол гэр бүл гэсэн үг биш. Харин хайртай бол хамгийн тансаг орд харшид амьдрах хаад ноёдоос ч аз жаргалтай гэр бүл цогцолно.
Өөрөө өөртөө үнэнч бай
“Найз нь энэ амралтын өдрүүдээр томилолтоор явна гээд эхнэртээ хэлчихсэн, хүйтрэхээс өмнө хотоос ойрхон гарч “балай” авах уу” хэмээн хөдөлгөөнтэй байрын залуу нэлээн дундарч буй шар айргаа шимэнгээ өгүүлэв. Мөн адил шингэн талх балгалан ширээ тохойлдон суугаа найз нь “Наадах чинь харин догь санаа байна, би тэгвэл хэдэн охин дуудчих уу” гээд нүдээ ирмэнгээ нөгөө талын ширээнд суух нүцгэн шахуу охидыг шунаг нүдээр ширтэв.
Энэ бол Улаанбаатар хотын аль ч баар, пабаас олж харж болох дүр зураг. Сайхи эхнэртэй залуу хоёр хоногийн цэнгэлийн төлөө хэчнээн жилийн амьдралаа үрэн таран хийж болохыг ойлгоогүй биш ойлгож байгаа. Тэгвэл яагаад ийн ярих болсон тухай эргэцүүлэх нь зүйн хэрэг. Нийгэм цаг үеээ дагаад ч тэр үү хэн хүнгүй л хүний эрх, эрх чөлөө хэмээн ярьдаг болж. Хэтэрхий эрх чөлөөтэй хүмүүс хэн дуртай нь юу л бол юу ч хийж болох мэтээр сэтгэдэг. Ёстой л, лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиг. Товчхондоо, эрх чөлөөний бялуурал энэ үеийн залуусыг хэтэрхий хэнэггүй болгочихож. Энэ нь залуу гэр бүл салж сарниж байгаагийн голлох шалтгаан. Томилолттой хэмээх залуу өөрийг нь гэсээр хүлээн суугаа хань ижлээ хуурах гээд өөрөө өөрийгөө хуурч байгаагаа ойлгомоор. Үнэнч байж чадахгүй хүмүүс өөрийгөө л хуурч амь амьдралаа үгүй хийж байгаа хэрэг. Эхлээд өөрөө өөртөө үнэнч байх нь чухал.
Үнэт зүйл чинь юу вэ
Өөрөөсөө асуу, үнэт зүйл гэж юу вэ. Банкны дансанд чинь буй хадгаламж уу, байр машин чинь уу. Аль эсвэл ажил хөдөлмөр хийсэн, бүтээсэн чинь үү. Хүн хүнд өөр байж болох ч эрхгүй санал нийлэх зүйл бол гэр бүл. Гэхдээ өнөөгийн залуус үүнийг төдийлэн ойлгохгүй байгаа нь цөөнгүй. Ямар сайндаа л, дээр дурдсанчлан 100 гаруй мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байх билээ. Мөн өрх толгойлж буй эрэгтэйчүүд ч байгааг санаарай. Эр нөхрөө, эхнэр хүүхдээ орхиод явсан хүмүүс үнэт зүйл гэдгийг арай өөрөөр ойлгож байж болох. Юутай ч, тэднээс нь үнэ цэнэтэй зүйл гарч ирсэн болоод л салж сарнисан биз. Нэгэнт алдсан бол эргээд олоход маш их төлөөс төлж, магадгүй эргэж олдохгүй ч байж болох үнэт зүйл бол гэр бүл. Үнэт зүйлсээ үнэгүйдүүлэхгүйн тулд үнэнч, өрөвч зөөлөн, өөрөө өөртөө үнэнч, үр хүүхэд хань ижилдээ хайртай байж хийсэн сонголтондоо эзэн болоорой. Харин одоо би хэнтэй гэрлэх вэ гэж өөрөөсөө дахиад нэг асуугаад үз. Хариултыг нь чи мэдэж байгаа.
Б.Гэрэлчулуун
0 Сэтгэгдэл
otgoo
yg zow saihan niitlel boljee demjijiin
2013.10.25
2013.10.25
2013.10.25
2013.10.25
2013.10.24
2013.10.24
2013.10.24
2013.10.24
2013.10.24
2013.10.24
2013.10.24
2013.10.24
2013.10.24





















