Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Залуучуудын үйлчилгээний цогцолбор” байгуулна

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/963 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр болжээ. Үүнтэй холбогдуулан 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн засварын ажилтай уялдуулан, шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг удирдах бөгөөд холбогдох албаныхан ажлын хэсэгт ажиллана. Засварын ажлын захиалагчийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж, ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.

0 Сэтгэгдэл