Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Меркелийн утасны яриаг нууцаар чагнасан гэнэ
Америкийн тусгай албад Германы Канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнаж байсан тухай мэдээ хэвлэлээр гарсан нь том дуулиан дэгдээлээ. Ангела Меркель өөрөө Барак Обаматай утсаар ярьж, яриаг нь нууцаар чагнасан эсэхийг тайлбарлахыг шаардсан байна. Мөн холбоотон улсынхаа Засгийн газрын тэргүүний яриаг нууцаар чагнах нь хүлээн зөвшөөрч үл болох зүйл гэж бодож байгаагаа мэдэгджээ. Хэрэв Германы Канцлерын яриаг нууцаар чагнаж байсан нь тогтоогдвол хоёр улсын харилцаанд нэлээд том цохилт болно гэдгийг германчууд онцолсон байна. Таагүй байдалд орсон Обама тусгай албад нь Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнаагүй гэсэн баталгаа өгсөн байна.
Америкийн ТТГ-ын экс ажилтан Сноуденийн ил болгосон мэдээнээс үзвэл Америкийн тусгай албад сардаа германчуудын 500 сая утасны яриа, интернэт холболтыг нууцаар хянадаг, чагнадаг байсан аж.
Сноуденийн ил болгосон мэдээний улмаас Америк ийнхүү дөрөв дэх улсынхаа Засгийн газрын тэргүүнээс хатуу үг сонч байна. Үүнээс өмнө Франц, Мексик, Бразилийн төрийн тэргүүнүүд утасны яриа, электрон шууданг нь нууцаар чагнаж уншлаа гэж уурлан албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.
Америкийн тусгай албад Германы Канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнаж байсан тухай мэдээ хэвлэлээр гарсан нь том дуулиан дэгдээлээ. Ангела Меркель өөрөө Барак Обаматай утсаар ярьж, яриаг нь нууцаар чагнасан эсэхийг тайлбарлахыг шаардсан байна. Мөн холбоотон улсынхаа Засгийн газрын тэргүүний яриаг нууцаар чагнах нь хүлээн зөвшөөрч үл болох зүйл гэж бодож байгаагаа мэдэгджээ. Хэрэв Германы Канцлерын яриаг нууцаар чагнаж байсан нь тогтоогдвол хоёр улсын харилцаанд нэлээд том цохилт болно гэдгийг германчууд онцолсон байна. Таагүй байдалд орсон Обама тусгай албад нь Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнаагүй гэсэн баталгаа өгсөн байна. Америкийн ТТГ-ын экс ажилтан Сноуденийн ил болгосон мэдээнээс үзвэл Америкийн тусгай албад сардаа германчуудын 500 сая утасны яриа, интернэт холболтыг нууцаар хянадаг, чагнадаг байсан аж.
Сноуденийн ил болгосон мэдээний улмаас Америк ийнхүү дөрөв дэх улсынхаа Засгийн газрын тэргүүнээс хатуу үг сонч байна. Үүнээс өмнө Франц, Мексик, Бразилийн төрийн тэргүүнүүд утасны яриа, электрон шууданг нь нууцаар чагнаж уншлаа гэж уурлан албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.
0 Сэтгэгдэл





















