Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тажикт 31,5 сая еврогийн тусламж үзүүлнэ
Гермны Засгийн газар Тажикийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд туслах үүднээс 31,5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлж байна. Буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Германы хөгжлийн банкны төлөөлөгч Ольга Геффель, Тажикийн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Шариф Рахимзода нар гарын үсэг зурсан байна. Энэ хөрөнгийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ба яаралтай түргэн тусламжийг хөгжүүлэх” нэртэй төслийн хоёр, гурав, дөрөвдүгээр шатыг хэрэгжүүлэхэд зориулах аж. Урьд нь энэ хөтөлбөрийн нэгдүгээр шатыг хэрэгжүүлэхэд Герман 10 сая евро гаргаж өгөөд байсан юм байна.
Германы банкны төлөөлөгч гаргаж өгсөн хөрөнгийг тус улсын иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийг сайжруулахад тус болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл мөнгийг эрх мэдэлтнүүд хувааж идлээ ч гэлээ эрүүл мэндийн салбарт бага ч болов зүйл ноогдоосой гэж ерөөсөн хэрэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан