Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Авар” компанитай холбоотой асуудлыг Японы тал дахин нягтална

Япон улсын нийслэл Токио хотын Чиёода дүүрэгт байрлах Япон дахь Солонгос иргэдийн холбооны төв байрны үнэ хаялцуулах худалдаанд “Aвар” компани ялсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Тус байшинг таван тэрбум 10 сая иенээр авахаар болсон “Avar Limited Liability Company” нь Монголын компани болох нь тогтоогдоод байгаа. Харин тус компанийн нэр хийгээд байршлаас өөр мэдээлэл одоогоор байхгүй байгаа учраас Японы тал энэ компанийг Хойд Солонгостой холбоотой байж болзошгүй хэмээн үзэж буй аж. Учир нь өмнө нь Монголын иргэн, аж ахуйн нэгж Японы нийслэлд барилга байгууламж худалдан авч байсан тохиолдол байхгүй гэнэ. Токио хотын шүүхээс худалдан авагч компанийн санхүүг шалгасны дараа зөрчил илрэхгүй бол энэ сарын 22-нд “Aвар” компанид үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлнэ хэмээн зарлаж байсан боловч хугацааг хойшлуулснаа зарлалаа. Чухам ямар шалтгаанаар хойшлуулсан, хэзээ эрхийг шилжүүлэх талаар мэдээлэл хийгээгүй байна.
Гэвч Японы хэвлэлүүд ялангуяа NHK телевиз “Avar Limited Liability Company”-ийн талаар хувийн мөрдлөгө явуулж, олон зүйл ил болсон тул ийнхүү хугацааг хойшлуулсан байж болох юм гэж үзэж байна. Тус телевизийн сурвалжлагч Монголд ирж, Татварын ерөнхий газрын ажилтантай уулзахад “Avar Limited Liability Company” нэртэй компани татвар төлсөн гэсэн баримт байхгүй тухай мэдэгдсэн аж. Мөн бүртгэл дээр компанийн үндсэн хөрөнгө гэж 60000 иен л бичүүлсэн байж. Компанийн байр нь хувийн орон сууцны нэг өрөөнд байсан ч гаднаа ямар нэгэн хаяггүй, утас нь ажиллахгүй байсан нь тэднийг хардахад хүргэсэн байна.
Ийн дуулиан тариад байгаа "Авар” гэх компанийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн ах Ч.Эрдэнэбат үүсгэн байгуулсан юм байна. Тиймээс энэ хэрэгт Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар холбоотой байж болзошгүй гэж хардахад хүргэсэн гэнэ. Үүнтэй холбогдуулан Ч.Эрдэнэбат өчигдөр хэвлэлийн хурал зарласан юм. Тэрээр “Энэ асуудалд улс төрийн оролцоо байхгүй. Бизнесийн зарчмаар явж байгаа. Японы болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдаатай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор шүүх хурал түр хугацаагаар хойшлоод байна. Энэ компанийг иргэний үнэмлэх дээр байдаг гэрийн хаяг дээр байгуулсан. Намайг хөдөө явсан хойгуур хаяг андуурсан асуудал гарсан байна лээ” гэв. Мөн тэрээр “Манай компани үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Японы хуулийн компаниар дамжуулж энэ дуудлага худалдаанд оролцсон. Үүнд тухайн компани хэдэн төгрөгийн хөрөнгөтай байх нь хамаагүй” хэмээн гадаадын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгийн эх үүсвэрээ шийдэх гэж буй тухайгаа ярьжээ. Гэхдээ Японы шүүхээс шийдвэр гарсны дараа энэ талаар тодорхой мэдээлэл өгөх аж.

0 Сэтгэгдэл