Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Орландо Блум, Миранда Керр нар гэр бүлээ цуцлуулна
Холливудын од Орландо Блум, топ модель Миранда Керр нар гэр бүлээ цуцлуулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэдний гэр бүлийн харилцаа хөндийрсөн тухай энэ оны эхнээс хойш л хэвлэлүүдээр шуугьж байсан боловч тэд салж байгаа гэдэг мэдээллийг үгүйсгэсээр байсан билээ. Тэр ч бүү хэл хамтдаа олны өмнө гарч, өнгөрсөн сард гэхэд Орландо Блумын Броудвейн шинэ жүжгийн нээлтэнд эхнэр нь оролцсон юм. Гэтэл энэ бүхэн зөвхөн жүжиг байсан бололтой. “Сүүлийн хэдэн сард тэд үндсэндээ тусдаа амьдарч байгаад гэр бүлээ албан ёсоор цуцлуулах нь зүйтэй гэж шийдсэн” хэмээн Орландо Блумын хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Холливудын хамгийн дур булаам залуусын нэг гэгддэг Орландо Блум Австралийн загвар өмсөгч Миранда Керртэй зургаан жилийн өмнөөс болзож эхэлсэн юм.  Тэд гурван жилийн өмнө хуримаа хийж, 2011 онд хүүтэй болсон билээ.  Тэд чухам ямар шалтгаанаар салж байгаагаа мэдэгдээгүй ч ажлын завгүй хуваарийн улмааср байнга тусдаа байсан нь нөлөөлсөн хэмээн хэвлэлүүд бичиж байна. Орландо Блум сүүлийн хоёр жил “Хоббит”, “Зулу” кинонд тоглохоор Африк, Шинэ Зеландад ихэнх цагийг өнгөрүүлж, эзгүй байсан бол Миранда Керр загварын ажлаар голдуу Европыг зорьж байсан юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан