Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Салсан ч гэр бүл хэвээрээ үлдэнэ
Жүжигчин Орландо Блум эхнэр Миранда Керрээсээ салсан ч тэд гэр бүл шиг халуун дулаан харилцаатай хэвээрээ үлдэнэ хэмээн хэлсэн байна. О.Блум гэр бүлээ цуцлуулах тухай мэдэгдсэнээс хойш анх удаа телевизэд ярилцлага өгөхдөө "Бид найзууд биш. Бид бол гэр бүл" хэмээн хэлээд "Бид эв найртайгаар салахаар шийдсэн" гэжээ. Тэд гурван настай хүүгээ хамтдаа өсгөж, бие биедээ туслана хэмээн амлалт өгчээ. Орландо Блум ярилцлагын үеэр огтхон ч сэтгэл санаагаар унасан харагдаагүй бөгөөд гэр бүл салалт нь түүний сэтгэлд тийм ч хүндээр тусаагүй нь илт харагдаж байв. Миранда Керр ч энэ өдрүүдэд гэртээ бүгж суухыг хүсээгүй бололтой, шоунд бэлтгэж буй зургаар Твиттерээр цацсан байна.
Британийн жүжигчин Орландо Блум одоогоор Броудвейн театрын шинэ жүжигт тоглож, Нью-Йоркт амьдарч байгаа. Түүний эхнэр, хүү хоёр ч Нью-Йоркт голдуу оршин сууж байгаа юм.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан