Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэргүүн хатагтай эмчилгээний төхөөрөмж гардууллаа

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хорт хавдраас сэргийлэх, оношлох, эмчлэх тасаг байгуулагдлаа. Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа тус аймагт хүрэлцэн ирж энэхүү тасгийн нээлтийн ажиллагаанд оролцон зориулалтын тоног төхөөрөмж гардуулав.

Уг аюулт өвчнөөр өвчлөгсдийн тоо жил тутам нэмэгдсээр байгаа бөгөөд түүнийг цаг тухайд нь оношлоод эмчлэн эдгээх боломжтой тул нийслэлээс алслагдсан энэ нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлсэн төр засаг болон тэргүүн хатагтай Х.Болормаад иргэд талархсанаа илэрхийлж байна. Тэргүүн хатагтай эмч, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзан санал солилцлоо. Тэрбээр тус аймагт хоёр хоног ажиллаад буцсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан