Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хот-2016 онд

Нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүл 2016 он гэхэд Улаан­баатар хотын нийгэм, эдийн засагт багагүй өөрч­лөлт гарсан байна хэмээсэн амлалт өгсөн билээ. Тэгвэл өнөөгийн хотын  дүр төрх зургаан жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн байх бол...

• Нийслэлийн хүн амын 78 хувь амьдарч буй гэр хорооллын 185 мянган өрх төвлөрсөн шугамд холбогдсон амины болон орон сууцны хороололд амьдарна. Энэ үед хотын зүүн хэсэг УС-15, баруун хэсэг Баянхошуу, хойд хэсэг Таван буудал орчимд орчин үеийн дэвшилтэт технологитой дулааны станц баригдчихсан байх бөгөөд залуу гэр бүлийг орон сууцжуулах “Орон сууцны дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүн амын 58 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжтай орон сууцаар, 20 хувийг нь бие даасан эх үүсвэрээр, үлдэх хэсгийг стандартад нийцсэн халаалтын шинэ технологи бүхий тохилог орон сууцаар хангасан байна.
 
• Хурдан галт тэрэг буюу метро нийслэлчүүдийн хам­гийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгслийн нэг болсон байна. Нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлөөд автобусаар 45 минут зорчдог байсан газарт 15 минутад хүрэх боломжтой болно. Нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэв­шилтэт технологиотой трол­лейбус, рейлбас тусгай замын автобус нэвтэрчихсэн байна.

• Түгжрэл түүх болон үлдэнэ. Шинэ бүтээн бай­гуу­лалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хү­рээнд байгуулсан олон төвш­ний огтлолцолтой зур­гаан уулзвартай авто замын сүлжээгээр автома­шинууд хө­дөл­гөөнд оролцдог болно. Улаанбаатар хот шинээр 212 км авто зам­тай, 350 км авто замыг шинэчлээд зогсохгүй “Шинэ Улаан­баатар” төслийн хү­рээнд шинээр баригдах 17 хорооллын гол замууд баригдсан байна.

• Улаанбаатарын тоос­жилтыг бууруулах хүрээнд сул шороон хөрс бүхий гудамж, талбай авто болон явган хүний зам эсвэл зүлэгжүүлсэн ногоон байгууламжтай болчихсон байна. Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран хотын ногоон бүс 20 хувиар нэмэгдэж,   “Хотын эко цаг­даа” ажилладаг болно.

• Агаарын бохирдлын 70 хувийг үйлдвэрлэдэг гэдэг гэр хороолол дөрөв, зургаан жилийн дараа түүхий нүүрснээс бүрэн татгалзаж, ахуйн хэрэглээнд шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээнд нэвтэрчихсэн байна. Түүхий нүүрсийг зөвхөн станц эсвэл хоёрдогч түүхий эд гарган авахын тулд ашигладаг болсон байх нь.

• Өнөөдөр нийс­лэлийнхний дунд явуулсан санал асуулгаар хотоос нэн даруй гаргах ёстой байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллага, худалдааны төвүүд нүүчихсэн байна. Ингэснээр хотын төв болон хороололд үүсдэг автомашины түгжрэл, тоосжилт ч буурсан байх гэнэ.

• Төв цэнгэлдэх хүрээлэн шинэ өнгө төрхтэй болж, нийслэлчүүд баяр наадмаа Хүй долоон худаг дахь “Монгол наадам” үндэсний спорт цогцолборт тэмдэглэдэг болно. Түүнчлэн хүүхэд залуусын очих дуртай газар нь Туул голын сав газрыг түшиглэсэн усан парк, амьтны хүрээлэн  байна.

• Их сургуулиудын нэгдсэн хотхонтой болчихсон байна. Түүгээр ч зогсохгүй зарим их, дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төв хотын гадна оршино.
• Улаанбаатарын дагуул хот гэгддэг Багануурт үйлдвэр, технологийн парк төвлөрсөн байх бол Ба­га­хангай дахь махны үйлд­вэрийн үйл ажиллагаа сэр­гэхийн сацуу “ЖДҮ-ийн парк” байгуулагдсан байна. Ха­рин Налайх дүүргийн хувьд барилга болон утаа­гүй түлшний үйлдвэрүүд төв­лөр­сөн бөөний худалдаа, ло­жистикийн төв болсон байна.

• Нийслэлийн дүүргүүд усан сан бүхий спортын ордонтой болно. Дугуйн бо­лон гүйлтийн зам, мө­сөн гулгуурын талбай байгуулагдчихсан хүн бүрийн биеийн тамир, спортоор хичээл­лэх боломж нээгд­сэн байх гэнэ.

• Нийслэлийн зээлжих зэрэглэл олон улсын түвшинд хүрч, хотын бонд гаргаж томоохон төслүүдээ санхүүжүүлэх чадамжтай болсон байна.

• Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх санаачилгад суурилсан "хөршийн хам­гаалалт" бодлого хэрэг­жинэ. Иргэн бүр үүргээ ухамсарласнаар амгалан тайван байдлын тогтолцоо бүрдсэн байна хэмээн хотын шинэ удирдлагууд “зөгнөж” байна.
0 Сэтгэгдэл
uursdiin baihgui bolgoj ustgasan yumaa hiivel taarna. deer ued ahmad humuusiig hundeldeg hunii minii geltgui huuhed bagachuuld sanaa tavidag dajgui l bsidhd. ardchilal geed hul tulgoigui yum bolloo gedgee odoo l genet uhaarvuu. uursduu baahan javshij avsan ene deeguur bgaa nuhduud bugd l huuli bus huvichlalaar turiin umchiig uneguiduulj huvidaa idej uuj zavshij bayjsan novshnuud .
Хамгийн их уншсан