Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний аминаас үнэтэй даргын суудал гэж байх уу

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн халагдах өргөдлөө өгсөн 184 эмч ажилтны өргөдлийг эцэслэн шийдвэрлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Хэдийгээр ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр “Өргөдлийн хүлээж авах үндэслэл алга. Та ажлаа үргэлжлүүлэн хийнэ үү” гэсэн мэдэгдэх хуудас өгсөн гэж буй ч “Эмч ажилчид 30-ны өдөр ажлын байраа орхиод явбал дараагийн эмч ажилчид бэлэн байх ёстой. Эрүүл мэндийн яамтай хамтраад улсын хэмжээнд хүний нөөцийн судалгаа хийгээд шуурхай байдалд ажиллах хүмүүсээ зоочихсон байгаа.  Эх нялхасын эрүүл мэндийн төв, I, II, III  эмнэлгийн удирдлагуудтай холбогдоод энэ талаар ярилцсан” хэмээн зөвхөн өөрийнхөө арьсыг хамгаалсан мэдэгдэл хийсний “ачаар” өчигдрөөс эмч нар дараагийн хүнд ажлаа, өвчтөнөө хүлээлгэж өгөх бэлтгэлээ базааж эхэлсэн аж.

Түүгээр зогсохгүй эхнээсээ халагдсан эмчийн оронд нарийн мэргэжлийн мэс засалд орох эмчийг олох, бэлтгэх гэсээр байгаад хүнд гэмтлийн улмаас яаралтай хагалгаанд орох хүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй удааж нас барсан тохиолдол ч гарсан дуулдав. Үнэндээ даргын томилгооноос хүний амь нас чухал гэдгийг эмч, ажилчид хийгээд шинэ удирдлагууд аль аль талдаа ухаж ойлгоосой билээ. Магадгүй эмч сувилагч ажилчдын хувьд дараагийн ажил нь бэлэн байдаг юмаа гэхэд Эх нялхасаас, Нэгдүгээр эмнэлгээс ирсэн эмч нар тэдний ажилд дасах гэж багагүй цаг хугацаа зарцуулах нь. Ядаж л хагалгаа хийлгэсэн өвчтөнүүдийн түүхтэй нэг бүрчлэн танилцах шаардлага гарна. Хүнээ судлана, өвчнөө судална, ажлаа судална гээд ар араасаа ундарсан ажилд дарагдана. Дээрээс нь Эх нялхаст, нэгдүгээр эмнэлэгт гэх мэтээр бусад эмнэлэгт онгойх эмч нарын орон тоог хэн бөглөх хэрэг вэ?
Ёстой нөгөө гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр “Чаддаг юмаараа бооно шүү” хэмээн төр, төрийн сайд хоёроо айлгаж суугаа эмч ажилчдыг тангараг өргөсөн хүмүүс гэхэд хэцүүхэн. Мөн нэгэнт хүлээж авахгүй хамт олны дунд орж суучихаад “ Сайдын томилсон хүн бол би”, та нар халагдвал халагдана л биз. Би төртэй яриад арын хүмүүсийг чинь бэлдчихсэн байгаа гэж суугаа удирдах ажилтныг төрийн хүн гэж хэлэхэд хүндхэн.
 Эмнэлэг гэдэг хүүхдийн цэцэрлэг биш. Хүний амь нас минут секунд хормоор хэмжигдэж байдаг газар.

Ц.Энхбаяр даргын ярьснаар сонгон шалгаруулалтаас үүдэлтэйгээр эмч нар сайдынхаа томилгоог эсэргүүцээд байгаа юм байх. Магадгүй Ц.Энхбаяр дарга ч гэсэн хүлээцтэйхэн хандаад сонгон шалгаруулалтад нь албан ёсоор оролцоод ажилчид эмч нартаа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, хүндтэйгээр ажилдаа орсон бол...

Гэтэл “ Сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд намайг томилсон. Эмч нар өөрийнхөө хүсэлтээр л өргөдлөө өгсөн. Захиргааны санаачлагаар нэг ч хүнийг ажлаас халаагүй.  Бүргэдэй эмч болоод гурван дэд захирал яг одоо халаад өг хэмээн зандарч байгаад өргөдлөө цохуулсан. Хэрвээ өргөдөл өгсөн эмч нар ажлаа хаявал дараагийн эмч нараа бэлтгэж байна” гээд сууж байх.
“Дараагийн эмч нараа бэлтгэж байна” гэдэг үгийг халагдах өргөдөл өгсөн эмч нар хэрхэн хүлээж авах нь тодорхой. Нэгэнт улсад боловсон хүчин нь хангалттай юм чинь таарч тохирох хүнтэйгээ ажиллая гээд гарах нэгэн байхад хамт олноо дагаад халагдах өргөдлөө аргагүй байдалд орсон нэгэн ч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

 Тэгэхээр өдөр бүр 260 гаруй өвчтөн хүлээн авч үйлчилдэг олон хүний утсан чинээ болчихсон улаан амийг авардаг Монголдоо ганц эмнэлгийн байдал ийм болчихсон цагт салбарын сайд нь дийлдэггүй юмаа гэхэд хариуцсан төр нь хараа нэг бэлчээхэд гэмгүй бус уу. Хүний аминаас үнэтэй даргын суудлаас ховхрохгүй байгаа удирдлагад, түүнийг томилсон сайдаас албан ёсоор ам асууж хариуцлага тооцох цаг ирэхийг хүлээлгүй асуудлыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэж суухаас яалтай.

Я.Буянжаргал: Гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явж байгаа

ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаас тодрууллаа.

-ГССҮТ-д хууль бус томилгоо хийсэн хэмээн эмч, мэргэжилтнүүд нь халагдах өргөдлөө өгөөд байна. Энэ асуудал дээр яам ямар байр суурьтай байна вэ?
-Эмнэлгийн дарга на­рын сонгон шалгаруулалт явагд­сан. Гэмтлийн эмнэлгийн сон­гон шалгаруулалтад нэр бүхий хүмүүс нэр дэвшихээр санал тавьж, материалуудаа ирүүлсэн. Тус байгууллагын эмч ажилчдын зүгээс эмнэлгийн даргаар нэр дэвшсэн хүнийхээ талаар олон талын байр суурь бүхий бичиг цаас ирүүлж байсан. Нэгэнт нэр дэвшиж буй зарим хүн нь хууль хяналтын байгууллага, АТГ-аар шалгагдаж буй нөхцөлд яамнаас гадны хүнийг томи­лох нь зөв юм гэсэн шийд­вэр гаргаж, Эрүүл мэндийн сайд эрх үүргийнхээ хүрээнд есдүгээр сарын 25-нд Ц.Энх­баяр эмчийг ГССҮТ-ийн за­хир­лаар томилсон. Энэ үед тус эмнэлгийн зарим эмч, мэргэжилтэн түр хо­роо байгуулж, шинээр то­ми­логдсон захирлыг хү­лээж авах боломжгүй гэ­сэн зүйл ярьж эхэлсэн нь харам­сал­тай. Өнөөдөр эмч нарын маань гол хүлээсэн үүрэг бол ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллахад чиг­лэгдсэн байх ёстой. Гэ­тэл эмнэлгийн дарга ал­бан тушаалаа ашигласан асуу­дал гараагүй байхад эмч нарын дундаас “Муу хүн гэсэн, бид нар судлаад үзэ­хэд тийм, ийм гэсэн, бид хамтарч ажиллахгүй” гээд байгаа нь эмчийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.Яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх тал дээр түлхүү анхаарч байгаа. Захиргааны санаачлагаар нэг ч хүн халаагүй. Ерөнхийдөө 160 гаруй  эмч, мэргэжилтнүүд шинээр томилогдсон даргатай хамтарч ажиллаж чадахгүй хэмээн халагдах хүсэлтээ гаргасан. Яамнаас энэ нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажлын хэсэг байгуулаад өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-д очиж ажилласан. Энэ үеэр эмч мэргэжилтнүүдтэй тулж уулзаж, асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан. Өөрсдийн өргөдлөөр хоёр дэд захирал, нэг чанарын менежер халагдсан. Харин өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ захиргааны санаачлагаар халаагүй өөрсдийн хүсэлтийн дагуу халсан.

-Халагдсан эмч на­раас болоод өвчтөнүүд хагалгаанд орж чадахгүй хойшлогдоод байгаа гэсэн?
-Эмнэлгийн тусламжийн талаар ярихад Гэмтлийн эмнэлэгт хоногтоо 217-260 га­руй  хүн үйлчлүүлдэг. Өдөрт дунджаар 15-20 яа­ралтай хагалгаа, зургаан тө­лөв­лөгөөт хагалгаа хийдэг. Энэ чиглэлийнхээ дагуу тус­ламж үйлчилгээ хэвийн яваг­даж байгаа. Төлөвлөгөөт ха­гал­гааны хувьд хуваарь нь наашаа, цаашаа хөдлөх то­хиолдол урьдынх шиг гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ явагддаг шугамаараа явж байна.

-Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлж бай­сан. Төрийн албаны зөвлөлийг дээрээс томилж өгөхгүй бай­гаа учраас, өө­рийн­хөө эрхийн хү­рээнд энэ эмнэлгийн даргыг то­милсон. Хэрэв төрийн албаны зөвлөл бай­гуу­лагдаад тухайн эм­нэл­гийн даргыг сонгон шалгаруулна гэвэл, тэр үе шатаараа явуулна гэсэн. Гэтэл эмч нар яагаад энэ даргын томилгоог хууль бус гээд эсэргүүцээд байна вэ?
-Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаад, эрх нь нээгдээд ирэх юм бол эмнэлгүүд дээрээ сонгон шалгаруулалтаа явуулна. Тэр эрх нь нээгдэхгүй, төрийн албаны сонгон шалгаруулалт хийгдэхгүй, хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байгаад байна. Иймээс улсын том лавлагаат төвийн удирдлагыг томилж, тэр хүнтэй хариуцлагыг нь тооцож ажиллахаас өөр аргагүй болоод байгаа.
0 Сэтгэгдэл
Энэ. Шинэ дарга гэгч ЯАСАН ДАРГА ДУРТАЙ тэр судалж нь ХУНИЙ АМЬТАЙ ТЭНЦДЭГ яасан ч УНЭТЭЙ эдэв дээ.
Бүх байгууллагын дарга нар солигдож л байдаг, ажилчид нь зүгээр ажлаа хийгээд байж л байх юм. Эмнэлэгийн дарга солигдлоо гэхээр л эмч нар ажлаа хаяж байх нь жирийн үзэгдэл боллоо доо. Энэ эмч нар дэнднээ.Цаана нь нэгдсэн сонирхол байна даа.
Ажлаа хаясан бүх эмч нарыг ахиад ЭМ-ийн салбарт ажиллуулахгүй байх хэрэгтэй. Ганц дарга солигдоход зүгээр ажлаа хийж буй эмч нарт ямар хамаа байна аа.Ёстой тэнэгтэх юм
ингээд нэг улайрсан дарга нар ч дийлддэггүй юм билээ Олон газар иймэрхүү маягаар мэргэшсэн мэргэжилтнээ халаад одоо үлгэн салган явж байгааг би мэднэ одоо больмоор юмаа Хүний амь настай холбоотой болоод байхад энэ 2 авгайд бол албан тушаал л чухал байдаг Монголын төр засаг үнэн бүтэхгүй ээ
Удвал сайд таны явсан газар дандаа хэрүүл шуугиан хэл ам болж байх юм. Ийм асуудлаа шийдэж чадахгүй юм бол сайд байхын хэрэг байна уу. Энэ асуудлыг шийдэх ганцхан арга зам байна. Сонгон шалгаруулалт явуулчих. Тэгвэл ямар ч маргаан байхгүй болно. Энэ Энхбаяр тэр суудалд дурлаад байгаа юм бол журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролцхоос юунаас айгаад байгаа юм бэ
ХЭДЭН ЭМЧИЙН БУРУУ ГЭЖ ЕР НЬ ЮУ БАЙГАА ЮМ БЭ.ЭНЭ ЗАВААРСАН АЛБАН ТУШААЛЫН ТОМИЛГОО ЧИНЬ ХОРИН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ ХАГРАЛДУУЛЖ МУУДАЛЦУУЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ХЭДЭН УЛСТӨРЧИД НЬ УЛСТӨРД ГАРЧ ИРЭЭД АЛБАН ТУШААЛД ОЧИХООРО Л ӨӨРСДИЙНХӨӨ ГАР ХӨЛ ХОВ ЗӨӨГЧДӨӨ ШАГНАЖ ЭНД ТЭНДЭХИЙН АЛЬ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БОЛГОНД ШУРГАЛУУЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ИДЭЭ БЭЭР ШИГ БОЛСОН ЭНЭ ЗАВААН ЮМ НЬ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗАДРАХ Л БАЙСАН.ТҮҮНИЙ ЭХНИЙХЭН Л ЭНЭ ЭМНЭЛЭГ ДЭЭР ГАРЛАА.ЭНЭ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ НАРТ ХАРИН БАЯР ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ .ТА НАРЫН ЗӨВ ШҮҮ.ТАНГАРАГ ӨРГӨСӨН ГЭЭД ҮГ ХЭЛЭХ.ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ БАЙГАА ШҮҮ.ТАНГАРАГ ӨРГӨСӨН ГЭЭД АМАА ҮДҮҮЛЭЭД БООЛ ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ
ХЭДЭН ЭМЧИЙН БУРУУ ГЭЖ ЕР НЬ ЮУ БАЙГАА ЮМ БЭ.ЭНЭ ЗАВААРСАН АЛБАН ТУШААЛЫН ТОМИЛГОО ЧИНЬ ХОРИН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ ХАГРАЛДУУЛЖ МУУДАЛЦУУЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ХЭДЭН УЛСТӨРЧИД НЬ УЛСТӨРД ГАРЧ ИРЭЭД АЛБАН ТУШААЛД ОЧИХООРО Л ӨӨРСДИЙНХӨӨ ГАР ХӨЛ ХОВ ЗӨӨГЧДӨӨ ШАГНАЖ ЭНД ТЭНДЭХИЙН АЛЬ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БОЛГОНД ШУРГАЛУУЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ИДЭЭ БЭЭР ШИГ БОЛСОН ЭНЭ ЗАВААН ЮМ НЬ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗАДРАХ Л БАЙСАН.ТҮҮНИЙ ЭХНИЙХЭН Л ЭНЭ ЭМНЭЛЭГ ДЭЭР ГАРЛАА.ЭНЭ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ НАРТ ХАРИН БАЯР ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ .ТА НАРЫН ЗӨВ ШҮҮ.ТАНГАРАГ ӨРГӨСӨН ГЭЭД ҮГ ХЭЛЭХ.ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ БАЙГАА ШҮҮ.ТАНГАРАГ ӨРГӨСӨН ГЭЭД АМАА ҮДҮҮЛЭЭД БООЛ ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ
ХУУЧИН ОЛОН ЖИЛ АЖИЛСАН ЭМЧ НАР НЬ МАФИЙН СҮЛЖЭЭ,ГЭМТСЭН БЭРТСЭН ХҮМҮҮСИЙН ӨВЧИН ЗОВЛОН ШАНАЛАЛААР БИЗНЕС ХИЙДЭГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭЧИХСЭН ЮМ БИШҮҮ.ОРВОНГООР НЬ ШИНЭЧЛЭХ НЬ ЗӨВ.МОНГОЛД ДОТООД ГАДААДАД ТӨГССӨН ЧАДАЛТАЙ МАШ ОЛОН ЭМЧ МЭС ЗАСАЛЧИД БИЙ.
Нэг дарга тавихад нэг эмнэлгийн бүх эмч нарт ямар хамаатай юм бэ? Тэр эмнэлгийг ерөнхийдөө эмнэлгийн мэдлэгтэй, менежемент сайтай хүн удирдах болохоос нэг их айхтар нарийн мэргэжлийн хүн заавал байх шаардлагагүй шүү дээ.Хуучин цагт гайгүй хүн гараад мэргэшээд гараад ирэхээр аж ахуйн хүн дарга болгоод хийж бүтээх юмнаас нь хөндийрүүлдэг байсан.Монголын ард түмэн эрүүл мэндээрээ хохирч байгаа нь биеэ тоосон гэмтлийн эмч нар шиг юмнууд, хоцрогдсон томилгооны сайд Удвалтан,огтоос өөрчлөгдөхийг хүсдэгггүй Монгол школтонгуудын балаг шүү дээ.Тэд нарыг шүтэх, эрдэм боловсролтой эмч гэж үзэх хэрэггүй.Тэд анагаахын хог дээр хаягдсан тариурын зүү л гэсэн үг. Тэд ажлаасаа энэ ажлаасаа гараад өөр эмнэлэг нэртэй газар мөн ч олон хүн ***** даа.Тэд ийм ухамсартай байгаа юм чинь эмнэлгийн масктай алуурчид эмч биш, Бас ичихгүй Төрийн өндөрлөгүүдэд ил захидал ичихгүй бичээд байгаа юм даа чаабаас даа.Ерөөс орчин үеийн залуусыг тавьчих тэд энэ шуналтан тачаалтангууд шиг ард түмэндээ хандахгүй шүү. Тэдэндээ итэг! Хоцрогдсон дипломтонгуудаас бид хоирч байгаа шүү.
hvn nas barsan bol odoohondoo halagdaagvi baigaa emchtei hariutslaga tootsoh heregtei. Tegeed ch halagdmaar baigaa bol bvgdiig ni emchilgee hiih erhgvigeer halbal taarna.Ymar ereed oldohgvi erdene baigaa bish gai l b.a
ЁО ЁО БОЛИОЧЭЭ. ТЭР ОРОНД НЬ ОЧИЖ БАЙГАА ЭМЧ НАР Ч ГЭСЭН БОЛИОЧЭЭ. БҮГДЭЭРЭЭ ИЧЭЭЧЭЭ. ДАДЛАТАЙ ЭМЧ НАРЫГ ГҮЙЦЭХ ЮМ УУ. ЭНХБАЯР Ч ГЭСЭН БОЛИОЧЭЭ. УЛАЛЗААД Л БАЙХ ЮМ. ЯМАР Ч НЭР ХҮНДГҮЙ ИНГЭЖ БАЙХААР ТЭР АЧТАН ЭМНЭЛЭГТЭЙ Л ОЧИОЧЭЭ. ЯМАР САНААТАЙ ДАРГА БОЛОХ ГЭЭД УЛАЙРААД БАЙНАА. ЁСТОЙ СОНИРХОЛ ТАТЧИХЛАА. ЭЦИЙН ЭЦЭСТ ТА НАРЫН ТОГЛООМОНД ИРГЭД Л ХОХИРОНО. ЭЦЭСТ НЬ ТЭР УДВАЛ АВГАЙ ЭНХБАЯР 2 ХАРИУЦЛАГА ҮҮРЭГГҮЙ НӨГӨӨ МУУ ХЭДЭН ЭМЧ НАРАА Л БУРУУТГАНА. БОЛИОЧЭЭ. ЭНХБАЯРАА ЧИ БОЛИОЧЭЭ. УДВАЛАА ЧИНИЙ ХУУЛЬ БУС ТОМИЛГООНООС БОЛЖ МУУСАЙН ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД, ИРГЭД ХОХИРООД БАЙГААГ ЧИ ДУУЛАХГҮЙ ХАРАХГҮЙ БАЙНА УУ, ЭСВЭЛ УДВАЛ АВГАЙ ОГЦОР, БҮР ЦААШИЛВАЛ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР,
Хамгийн их уншсан