Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хотын соёлыг хаанаас хайх вэ
Үнэхээр сайн чанарын эсээ болжээ баяр хүргэе
Хэрвээ өглөө болоогүй бол...
“Аливаа улс үндэстэн цөөхөн хэдий ч өөрийн гэсэн бичиг соёл, үндэс угсаа, тохижилттой бол мөхөхгүй. Улс орны хөгжлийн төвшинг тодорхойлох гол үзүүлэлт бол хот тохижилт. Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хүү. Манай сум хангай, говийг хослуулсан үнэхээр сайхан байгальтай, бахдам нутаг. Их, бага хайрхан, Алтан манзушир хайрхан, 108 агуй, Сэнжит хад, Их, бага авгуш, Хар нуур, гээд ямар ч хүний сэтгэл татам олон сайхан байгалийн тогтоц бий. Би энэ намар оюутан болоод анх удаа улсынхаа нийслэлд ирлээ. Нийслэлд шөнө хөл тавьсан болохоор 22-ын товчооноос давхиж, Офицериудын ордон орох хүртлээ олон өнгөөр тунарах гэрлийг бахдан харж, өөрийн эрхгүй санаа алдсан. Хотод ирээд даруй гурван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сайхан, муухай их зүйлийг л үзлээ.
Уг нь, улсын маань нийслэл сайхан хөгжжээ. Гэхдээ автозамын түгжрэл, ядуурал, хог хаягдал, хашаа хороог нь өдрийн наранд харахад үнэхээр сэтгэл эмтэрмээр юм. Ингээд бодохоор өөрийн эрхгүй төрсөн нутаг усаа санах юм. Нэг голомтод амьдарч байгаа хүмүүс энэ минийх гэсэн өөриймсөг сэтгэлтэй байдгийн адил хүн бүр хот, хөдөөгийн хаана ч байсан энэ миний эх орон гэсэн сэтгэлээр хандвал улс орон минь хөгжин дэвших болно” хэмээн орон нутгаас хотод хөл тавьсан оюутан бичжээ. Хэрэв үүр цайж нарны гэрэлд их хотын үнэн төрхийг тольдоогүй бол нийслэл яг л дөрвөн уулын дунд гялалзах болор адил түүнд төсөөлөгдөх байж. Энэ бол ШУТИС-ийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд зохион байгуулсан “Хотын соёл” эссэ бичлэгийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн бүтээл. Орон нутгаас ирсэн оюутнууд хотын соёлыг хайж бичжээ. Нээрээ хотын соёл чухам хаана байна вэ.
Хотын соёл бол...
Хоёр сая 700 мянга гаруй хүн амын тал хувь нь дөрвөн уулын дунд хашигдан амьдрах нь нэг талаар эмгэнэл. Гадаадын иргэд эзгүй газраас нь алт эрдэнэс хайж, ухаж сэндийчиж байхад бид чихрэн дээр овоорсон шоргоолж шиг их хотод хоргодох нь өрөвдмөөр. Гэхдээ нэгэнт л ажил, сургууль, амьдрах нөхцөл нь нийслэлд байгаа учраас ингэж амьдрахаас өөр аргагүй. Аргагүй гэсэн үгээр ам таглаж болох ч үнэнийг нүд хайна. Чухам хотын соёл гэж юу болох талаар Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс асуухад “Соёл гэдэг ойлголтыг үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Эхнийх нь өв соёл. Монголчуудад заяасан тэр л соёл. Харин дараагийнх нь хотын буюу бидний нэрлээд байгаа зохиомол соёл. Энэ хоёр соёл юугаараа ялгардаг вэ гэхээр өв соёл нь хүний уламжлалт харилцаанаас илэрдэг бол хотын соёл нь бидний хамтран амьдрахад зориулагдсан байдаг. Тэгэхээр бид нийгэмших, соёлын дархлааг тогтоох хэрэгтэй байна. Нийгэмших гэдэг нь аливаа хүн мэргэжлээс гадна хувь хүн болон төлөвшихөд суралцах. Нэг саяас илүү хүн амтай хотод иргэн хүн амь насаа ногоон гэрлээр хамгаалдаг. Хот, хөдөө гэж ярьж буй нь ялгаварласан хэрэг огт биш. Орчин нөхцөлдөө дасан зохицож амьдрахыг л хотын соёл гэж нэрлэж байгаа юм” хэмээн тайлбарлав.
Харин ШУТИС-ийн түүх, соёл судлалын профессорын багийн ахлагч Ю.Болдбаатар багш “Манайд хотын соёлын хувьд уламжилсан зүйл байхгүй. Хоёр, гуравхан үеийн өмнө монголчууд малаа маллаад явж байсан. Гэтэл хотжоод удаагүй мөртлөө нэг их хотын соёл яриад, орон нутгийнхнаа хөдөөгөөр нь дуудаж болохгүй. Хот хогтой байна л гэнэ. Бидний уугаад хаясан ундааны сав нэг бодлын хог ч, зарим хүний хувьд хоногийн хоолыг нь залгуулах амьжиргаа. Гэхдээ хүн ам нягтран суурьшсан газар заавал дагаж мөрдөх ёстой дэг журам байх л ёстой” хэмээв. Гэхдээ хотын соёл яг хаана байна. Уржигдар болж өнгөрсөн нийслэлийнхээ төрсөн өдрөөр төв талбайгаа хэрхэн Эрээний зах адил болгосныг харуулсан гэрэл зураг цахим сүлжээгээр таржээ. Энэ хотын соёл мөн үү.
Үнэхээр уламжлал үгүй гэж үү
Монгол нутагт цэлмэг тэнгэр дор салхи исгэрч, халуун, хүйтэн харшилдан тэмцэлдэх тал, хээр нутгийн бэлчээр усыг булаалдан хэчнээн ч үндэстэн, ястан нэг нэгнийгээ элдэн хөөж, эзэн сууж үлдсэнийг гагцхүү нар, сар л гэрчлэх буй заа. Энэ мэт уянгын халил хотын соёлд байхгүй. Учир нь, түм түжигнэж, бум бужигнасан гудамжинд цаг нартай уралдан бие биеэсээ өрсөн байж идэх хоол, өмсөх хувцсаа залгуулах тул хорвоогийн эрээн барааныг гайхаж зогсох завгүй.
Хотын соёлыг Хүрээнээс эхэлж ярих нь зүйтэй. Хүрээнд төрж өссөн хүмүүс хөдөөнөөс мөргөл залбирал бас бус ажлаар ирсэн хүмүүсээс ялгарч, “Хүрээ соёл” гэж нэрлэх болсон хувцаслалт, дэг жаяг, давхарга үүсгэж эхэлсэн бөгөөд энэ нь голцуу чинээлэг баян хэсэгт хүчтэй илэрч байв. Энэ хүрээлэл нь ном судартай багаасаа харьцах эдийн засгийн боломжтой тул дорно дахины хэл соёлд нэвтэрхий, урлаг уран сайхнаар хичээллэснээр голдуу хөгжмийн зэмсэг, дуу бүжигт гаргуун, Хүрээнд ирсэн Орос, Америк, Герман зэрэг гадаадын жуулчин, наймаачин, аялагчидтай харилцдаг учраас барууны соёлыг шимтэн сонирхогч, даган дууриагч байжээ. Сайнаас гадна саарыг нь ч сурч, хар тамхи, мөрийтэй тоглоомонд донтогсод мөн л энэ хүрээ соёлтонгуудаас төрж байсан байна. Богд хаантан 1914 онд архи уух, хараал хэлэх, тэвэг хөзөр даалуу тоглох, лам хувраг охид эмсэд шунахыг цээрлэ хэмээн зарлиг буулгаж байсныг бодоход муу юм нь хэмжээнээсээ хэтэрч хааны сонорт хүрч байсныг гэрчилнэ. Хөрөнгө чинээгээр ялгарч байсан Хүрээ соёлтонгууд хувьсгал ялснаар анир чимээгүй даруу даржин хэлбэрт орж халааг нь Бошгыг халах залуучуудын эвлэл, Орос клуб, цэрэг цагдаагийн дэгжин дарга нар авчээ. Энэ хэсэгт Франц, Германд бага боловч сурч амьдарсан Монголын сэхээтнүүд, Орост сургууль дүүргэж, орос эхнэр авч ирсэн дарга нар онцгой байр суурь эзэлж, тэднийг даган дууриах нь соёлтой байхын туйлд тооцогдов. Ихэвчлэн Орост хэвлэсэн пянз сонсч байсан болов уу. Хаа очиж тэр үеийнхэн маань маш ухамсартай, нэг нэгэндээ шаардлагатай, хүлээцтэй, шинэ соргог юманд сурцтай, эрмэлзэлтэй байж...
1950-иад оноос хотын төв барилгажиж, энд төрж өссөн хүүхдүүд өөрсдийгөө 40, 50 мянгатынхан гэж ялган таньж хүрээлэл, дэг жаяг, онцгой хэллэгээр ялгарч Bee Gees, Beatles, Louis Armstrong, Александр Градскийг нууцхан сонсч өссөн. Залгуулаад паалантай суултуур, паартай байранд төрөгсдийн хоёр дахь давалгаа 1970-аад онд Сансар, Төмөр замд, гурав дахь давалгаа нь 80-аад онд нэг, гурав дөрөвдүгээр хороололд таарсан. Ялангуяа, 80-аад онд барилгажилт маш эрчимтэй явж, гурав дөрөвдүгээр хороололд байшинд амьдардаг хэрнээ орцондоо хүндэрдэг “хотынхон” бий болж байсан цаг. Байрны даргад баригдсан хүн “Тэр жорлон чинь яг гал зуухны дэргэд юм, ерөөсөө тухтай бие засч болдоггүй ээ” гэх тайлбар тавьсан удаатай тул дараачийн байрнуудын бие засах өрөөг гал зуухнаас нь холдуулж барьж эхэлсэн гэдэг. Хөгжмийн хувьд социалист нийгмийн чанга хатуу цензурийг давсан гадаад, дотоодын хамтлагуудыг (Соёл эрдэнэ, Мөнгөн харандаа, Баян монгол, Хөх тэнгэр, Харанга) сонсч, социалист улсуудад хийсэн олон ангит киног үзэж өссөн. Орос хэлтэй, хэлгүй шинэ жилээр өглөө болтол зурагт шагайж Главлитын хяналтыг давсан гадаад хамтлаг үзээд, тэрнийгээ жил тойрон ярьдаг байв. Шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон мандарины үнэрт дассан он жилүүд. Хотынхны аль ч үе нь орцонд гитар балбаж хөөгдөн, дүү нараараа гэрээс нь ус зөөлгөөд, охид нь черта, резин тоглож, хөвгүүд нь лапта мааткаар нааддаг байж. Чулуугаар байлдах, бариа хийх атаман хулигаан, нийтийн бүжиг, малгай шүүрэх, дугуйны хийг гаргах, архи уух бас л хотын соёлын бараан хэсэгт бичигдэх л байх. Тэр үед гудманд машин байхгүй шахуу орой 18 цагаас хойш албаны тэрэг ч явдаггүй байсан болохоор өнөөдрийнх шиг түгжрэл уур бухимдал байсангүй. 90-ээд оны онцлог картын бараа, шагийн архи, найруулдаг ундаа, Сега тоглоом, тохиролцооны дэлгүүр, ганзагын наймаа. Michael Jackson, Backstreet boys, Whitney Houston, Камертон, Шигтгээ, Номин талст, Эмоушн гэхээр тэр үе санаанд илхэн. Харин хүүхдүүд гадаа тоглох нь багасаж, компьютер шагайж суух нь ихэслээ. Сагс, хөлбөмбөг моодноос гарч Сега тоглоом донтуулсан үе. Ингээд бодохоор энэ уламжлал ч юм шиг, гэхдээ уламжлал гэж нэрлэхээр арай залуудах ч болох. Ер нь хот, хөдөөгөөрөө дуудалцаж талцаж маргаад амьдралд нэмэргүй. Хотынх мөртлөө ямар ч соёлгүй нэгэн байхад хөдөөнийх мөртлөө соёлтой нэгэн байж л байдаг. Эрэл сурал болж буй хотын соёл маань хувь хүнийх юм байгаа. Хот газар нэг нэгэндээ саад болохгүй ажил, амьдралаа бүтээгээд явах нэг чухал, ганцаар хичээгээд бүтээж чадахгүй зүйлийг нэг сэтгэлээр бүтээх нь чухал. Энэ чинь л хот газрын соёл юм биш үү.
“Аливаа улс үндэстэн цөөхөн хэдий ч өөрийн гэсэн бичиг соёл, үндэс угсаа, тохижилттой бол мөхөхгүй. Улс орны хөгжлийн төвшинг тодорхойлох гол үзүүлэлт бол хот тохижилт. Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хүү. Манай сум хангай, говийг хослуулсан үнэхээр сайхан байгальтай, бахдам нутаг. Их, бага хайрхан, Алтан манзушир хайрхан, 108 агуй, Сэнжит хад, Их, бага авгуш, Хар нуур, гээд ямар ч хүний сэтгэл татам олон сайхан байгалийн тогтоц бий. Би энэ намар оюутан болоод анх удаа улсынхаа нийслэлд ирлээ. Нийслэлд шөнө хөл тавьсан болохоор 22-ын товчооноос давхиж, Офицериудын ордон орох хүртлээ олон өнгөөр тунарах гэрлийг бахдан харж, өөрийн эрхгүй санаа алдсан. Хотод ирээд даруй гурван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сайхан, муухай их зүйлийг л үзлээ.Уг нь, улсын маань нийслэл сайхан хөгжжээ. Гэхдээ автозамын түгжрэл, ядуурал, хог хаягдал, хашаа хороог нь өдрийн наранд харахад үнэхээр сэтгэл эмтэрмээр юм. Ингээд бодохоор өөрийн эрхгүй төрсөн нутаг усаа санах юм. Нэг голомтод амьдарч байгаа хүмүүс энэ минийх гэсэн өөриймсөг сэтгэлтэй байдгийн адил хүн бүр хот, хөдөөгийн хаана ч байсан энэ миний эх орон гэсэн сэтгэлээр хандвал улс орон минь хөгжин дэвших болно” хэмээн орон нутгаас хотод хөл тавьсан оюутан бичжээ. Хэрэв үүр цайж нарны гэрэлд их хотын үнэн төрхийг тольдоогүй бол нийслэл яг л дөрвөн уулын дунд гялалзах болор адил түүнд төсөөлөгдөх байж. Энэ бол ШУТИС-ийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд зохион байгуулсан “Хотын соёл” эссэ бичлэгийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн бүтээл. Орон нутгаас ирсэн оюутнууд хотын соёлыг хайж бичжээ. Нээрээ хотын соёл чухам хаана байна вэ.
Хотын соёл бол...
Хоёр сая 700 мянга гаруй хүн амын тал хувь нь дөрвөн уулын дунд хашигдан амьдрах нь нэг талаар эмгэнэл. Гадаадын иргэд эзгүй газраас нь алт эрдэнэс хайж, ухаж сэндийчиж байхад бид чихрэн дээр овоорсон шоргоолж шиг их хотод хоргодох нь өрөвдмөөр. Гэхдээ нэгэнт л ажил, сургууль, амьдрах нөхцөл нь нийслэлд байгаа учраас ингэж амьдрахаас өөр аргагүй. Аргагүй гэсэн үгээр ам таглаж болох ч үнэнийг нүд хайна. Чухам хотын соёл гэж юу болох талаар Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс асуухад “Соёл гэдэг ойлголтыг үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Эхнийх нь өв соёл. Монголчуудад заяасан тэр л соёл. Харин дараагийнх нь хотын буюу бидний нэрлээд байгаа зохиомол соёл. Энэ хоёр соёл юугаараа ялгардаг вэ гэхээр өв соёл нь хүний уламжлалт харилцаанаас илэрдэг бол хотын соёл нь бидний хамтран амьдрахад зориулагдсан байдаг. Тэгэхээр бид нийгэмших, соёлын дархлааг тогтоох хэрэгтэй байна. Нийгэмших гэдэг нь аливаа хүн мэргэжлээс гадна хувь хүн болон төлөвшихөд суралцах. Нэг саяас илүү хүн амтай хотод иргэн хүн амь насаа ногоон гэрлээр хамгаалдаг. Хот, хөдөө гэж ярьж буй нь ялгаварласан хэрэг огт биш. Орчин нөхцөлдөө дасан зохицож амьдрахыг л хотын соёл гэж нэрлэж байгаа юм” хэмээн тайлбарлав.
Харин ШУТИС-ийн түүх, соёл судлалын профессорын багийн ахлагч Ю.Болдбаатар багш “Манайд хотын соёлын хувьд уламжилсан зүйл байхгүй. Хоёр, гуравхан үеийн өмнө монголчууд малаа маллаад явж байсан. Гэтэл хотжоод удаагүй мөртлөө нэг их хотын соёл яриад, орон нутгийнхнаа хөдөөгөөр нь дуудаж болохгүй. Хот хогтой байна л гэнэ. Бидний уугаад хаясан ундааны сав нэг бодлын хог ч, зарим хүний хувьд хоногийн хоолыг нь залгуулах амьжиргаа. Гэхдээ хүн ам нягтран суурьшсан газар заавал дагаж мөрдөх ёстой дэг журам байх л ёстой” хэмээв. Гэхдээ хотын соёл яг хаана байна. Уржигдар болж өнгөрсөн нийслэлийнхээ төрсөн өдрөөр төв талбайгаа хэрхэн Эрээний зах адил болгосныг харуулсан гэрэл зураг цахим сүлжээгээр таржээ. Энэ хотын соёл мөн үү.
Үнэхээр уламжлал үгүй гэж үү
Монгол нутагт цэлмэг тэнгэр дор салхи исгэрч, халуун, хүйтэн харшилдан тэмцэлдэх тал, хээр нутгийн бэлчээр усыг булаалдан хэчнээн ч үндэстэн, ястан нэг нэгнийгээ элдэн хөөж, эзэн сууж үлдсэнийг гагцхүү нар, сар л гэрчлэх буй заа. Энэ мэт уянгын халил хотын соёлд байхгүй. Учир нь, түм түжигнэж, бум бужигнасан гудамжинд цаг нартай уралдан бие биеэсээ өрсөн байж идэх хоол, өмсөх хувцсаа залгуулах тул хорвоогийн эрээн барааныг гайхаж зогсох завгүй.
Хотын соёлыг Хүрээнээс эхэлж ярих нь зүйтэй. Хүрээнд төрж өссөн хүмүүс хөдөөнөөс мөргөл залбирал бас бус ажлаар ирсэн хүмүүсээс ялгарч, “Хүрээ соёл” гэж нэрлэх болсон хувцаслалт, дэг жаяг, давхарга үүсгэж эхэлсэн бөгөөд энэ нь голцуу чинээлэг баян хэсэгт хүчтэй илэрч байв. Энэ хүрээлэл нь ном судартай багаасаа харьцах эдийн засгийн боломжтой тул дорно дахины хэл соёлд нэвтэрхий, урлаг уран сайхнаар хичээллэснээр голдуу хөгжмийн зэмсэг, дуу бүжигт гаргуун, Хүрээнд ирсэн Орос, Америк, Герман зэрэг гадаадын жуулчин, наймаачин, аялагчидтай харилцдаг учраас барууны соёлыг шимтэн сонирхогч, даган дууриагч байжээ. Сайнаас гадна саарыг нь ч сурч, хар тамхи, мөрийтэй тоглоомонд донтогсод мөн л энэ хүрээ соёлтонгуудаас төрж байсан байна. Богд хаантан 1914 онд архи уух, хараал хэлэх, тэвэг хөзөр даалуу тоглох, лам хувраг охид эмсэд шунахыг цээрлэ хэмээн зарлиг буулгаж байсныг бодоход муу юм нь хэмжээнээсээ хэтэрч хааны сонорт хүрч байсныг гэрчилнэ. Хөрөнгө чинээгээр ялгарч байсан Хүрээ соёлтонгууд хувьсгал ялснаар анир чимээгүй даруу даржин хэлбэрт орж халааг нь Бошгыг халах залуучуудын эвлэл, Орос клуб, цэрэг цагдаагийн дэгжин дарга нар авчээ. Энэ хэсэгт Франц, Германд бага боловч сурч амьдарсан Монголын сэхээтнүүд, Орост сургууль дүүргэж, орос эхнэр авч ирсэн дарга нар онцгой байр суурь эзэлж, тэднийг даган дууриах нь соёлтой байхын туйлд тооцогдов. Ихэвчлэн Орост хэвлэсэн пянз сонсч байсан болов уу. Хаа очиж тэр үеийнхэн маань маш ухамсартай, нэг нэгэндээ шаардлагатай, хүлээцтэй, шинэ соргог юманд сурцтай, эрмэлзэлтэй байж...
1950-иад оноос хотын төв барилгажиж, энд төрж өссөн хүүхдүүд өөрсдийгөө 40, 50 мянгатынхан гэж ялган таньж хүрээлэл, дэг жаяг, онцгой хэллэгээр ялгарч Bee Gees, Beatles, Louis Armstrong, Александр Градскийг нууцхан сонсч өссөн. Залгуулаад паалантай суултуур, паартай байранд төрөгсдийн хоёр дахь давалгаа 1970-аад онд Сансар, Төмөр замд, гурав дахь давалгаа нь 80-аад онд нэг, гурав дөрөвдүгээр хороололд таарсан. Ялангуяа, 80-аад онд барилгажилт маш эрчимтэй явж, гурав дөрөвдүгээр хороололд байшинд амьдардаг хэрнээ орцондоо хүндэрдэг “хотынхон” бий болж байсан цаг. Байрны даргад баригдсан хүн “Тэр жорлон чинь яг гал зуухны дэргэд юм, ерөөсөө тухтай бие засч болдоггүй ээ” гэх тайлбар тавьсан удаатай тул дараачийн байрнуудын бие засах өрөөг гал зуухнаас нь холдуулж барьж эхэлсэн гэдэг. Хөгжмийн хувьд социалист нийгмийн чанга хатуу цензурийг давсан гадаад, дотоодын хамтлагуудыг (Соёл эрдэнэ, Мөнгөн харандаа, Баян монгол, Хөх тэнгэр, Харанга) сонсч, социалист улсуудад хийсэн олон ангит киног үзэж өссөн. Орос хэлтэй, хэлгүй шинэ жилээр өглөө болтол зурагт шагайж Главлитын хяналтыг давсан гадаад хамтлаг үзээд, тэрнийгээ жил тойрон ярьдаг байв. Шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон мандарины үнэрт дассан он жилүүд. Хотынхны аль ч үе нь орцонд гитар балбаж хөөгдөн, дүү нараараа гэрээс нь ус зөөлгөөд, охид нь черта, резин тоглож, хөвгүүд нь лапта мааткаар нааддаг байж. Чулуугаар байлдах, бариа хийх атаман хулигаан, нийтийн бүжиг, малгай шүүрэх, дугуйны хийг гаргах, архи уух бас л хотын соёлын бараан хэсэгт бичигдэх л байх. Тэр үед гудманд машин байхгүй шахуу орой 18 цагаас хойш албаны тэрэг ч явдаггүй байсан болохоор өнөөдрийнх шиг түгжрэл уур бухимдал байсангүй. 90-ээд оны онцлог картын бараа, шагийн архи, найруулдаг ундаа, Сега тоглоом, тохиролцооны дэлгүүр, ганзагын наймаа. Michael Jackson, Backstreet boys, Whitney Houston, Камертон, Шигтгээ, Номин талст, Эмоушн гэхээр тэр үе санаанд илхэн. Харин хүүхдүүд гадаа тоглох нь багасаж, компьютер шагайж суух нь ихэслээ. Сагс, хөлбөмбөг моодноос гарч Сега тоглоом донтуулсан үе. Ингээд бодохоор энэ уламжлал ч юм шиг, гэхдээ уламжлал гэж нэрлэхээр арай залуудах ч болох. Ер нь хот, хөдөөгөөрөө дуудалцаж талцаж маргаад амьдралд нэмэргүй. Хотынх мөртлөө ямар ч соёлгүй нэгэн байхад хөдөөнийх мөртлөө соёлтой нэгэн байж л байдаг. Эрэл сурал болж буй хотын соёл маань хувь хүнийх юм байгаа. Хот газар нэг нэгэндээ саад болохгүй ажил, амьдралаа бүтээгээд явах нэг чухал, ганцаар хичээгээд бүтээж чадахгүй зүйлийг нэг сэтгэлээр бүтээх нь чухал. Энэ чинь л хот газрын соёл юм биш үү.
2 Сэтгэгдэл
Б.Өсөхбаяр
Ерөнхий хөндсөн асуудал хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэсэн байдал нь гээд олон зүйл нь таалагдлаа.
2021.04.28
2018.09.18






















