Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
Поп дива С.Наран өнөөдөр “MY VOICE-II” тоглолтоо толилуулна
Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Байнга өмд, цамц, нүдний шилээр гангардаг байсан тэрээр энэхүү тоглолтон дээрээ өөртөө зохиосон даашинз өмсөн гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байсан удаатай. Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр "Соёлын төв өргөөн"-д 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох аж. Мөн энэхүү тоглолтонд түүний хоолойгоор бүтээгдсэн хит дуунууд эгшиглэх юм байна. “MY VOICE-II” тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм. Тасалбарыг СТӨ-ий касаар болон 1109, 1617 үнэгүй хүргэх юм.
Дашрамд дурьдахад тасалбарын хувьд соронзон буюу маш сонирхолтойгоор хийгдсэн бөгөөд та тоглолтоо үзчихээд өөрийн гэртээ ч юмуу, машиндаа ч юмуу ер нь хүссэн газраа наачаад хадгалаад явж болох гэнэ. Мөн тэрхүү соронзон билет нь дээрээ өөрийн гарын үсгээ зуран хэвлүүлсэн байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл