Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Шүүхийн үйл ажиллагаан дахь мэдээллийн технологийн шинэчлэл
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг
2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн байршил, шүүгч, ажилтнуудын харьяаллын өөрчлөлтийг дагаад компьютер, тоног төхөөрөмжийн болон мэдээллийн технологийн дэд бүтцийн хувьд томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна.
Шүүхийн шийдвэрийн цахим сан, шүүхийн хүний нөөцийн программ шинэ багц хуулийн өөрчлөлттэй холбоотой шинэчлэгдэнэ. Мөн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны программ, Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-тэй хамтран захиргааны хэргийн бүртгэл, мониторингийн програм болон нийт шүүхүүдийг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбох ажлууд үргэлжлэнэ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Шүүх энэ хуулийн 8.6-д заасан нэрсийн жагсаалтаас долоо хоног тутам 10-15 хүний нэрийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар гарган тухайн шүүхийн тамгын газрын даргаар батлуулна” гэж заасны дагуу эрүү, иргэн, захиргааны хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгон бүртгэх, бүртгэсэн жагсаалтаас цахим хэлбэрээр тохиолдлын журмаар сонгон жилд нэг удаа шүүх хуралдаанд оролцуулах, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцсон талаарх мэдээ гаргах онлайн программ хангамжтай болохоор ажиллаж байна.
Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шинэ программ хангамж нэвтрүүлснээр шүүхийн нэхэмжлэл, хэрэг хүлээн авах, бүртгэх ажиллагааг хялбар шуурхай болгох, шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын ажил үүргийн давхардал, хийдлийг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд программын хяналт бий болгох, шүүгч шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжийг бүрдүүлэх, стастистик мэдээнийн үнэн зөв, шуурхай байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэх юм.
Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгална” гэж заасны дагуу нийт шүүхийн шүүх хуралдааны танхимыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах тоног төхөөрөмж суурилуулж байгаа бөгөөд ингэснээр шүүгч, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, иргэд шүүх хуралдааныг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах, шүүх хуралдааны явцыг хожим дуу, дүрс бичлэг хэлбэрээр хэргийн оролцогчид, иргэд танилцах боломж бүрдэх юм. Энэ ажиллагаагаар шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх шаардлагыг хангах нэг нөхцөл болно.
Мөн Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, шийдвэрлэж байгаа хэргийн шийдвэр /хуулиар хориглосноос бусад/-ийг нийтэд мэдээлэхээс гадна шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулж байна. Мөн зарим шүүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бэлтгэж байгаа бие даасан нэвтрүүлэг, шинэ багц хуулийн талаархи шторк, шүүхийн хуралдааны тов, бусад үйл ажиллагааг харуулах мэдээллийн дэлгэц, шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сан, тухайн шүүхийн хэргийн бүртгэлийн програмаас иргэд өөртөө хэрэгтэй мэдээллийн авах боломжтой мэдрэгчтэй дэлгэц ажиллуулж эхэллээ. Энэ нь шүүхийн үйл ажиллагааны талаар иргэд үнэн зөв мэдээлэл авах, тэдний эрх зүйн боловсролд дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг загвар нээлттэй шүүх болгож, орчин үеийн дэвшилтэд мэдээллийн технологийн тусламжтайгаар шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүргэх ажлыг энэ оны 4 дүгээр сараас хийж эхэллээ. Иргэд өөрсдийн сонирхсон хэргийн шүүх хуралдааны үйл ажиллагаатай чөлөөтэй танилцаж, хэрэг, маргааны талаар үнэн бодит мэдээлэл авах боломжтой болох, танилцах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шүүхэд хүндэтгэлтэй хандах хандлагыг нэмэгдүүлэх юм. Нээлттэй шүүх төслийг өргөжүүлэн эхний ээлжинд Нийслэлийн дүүргийн шүүхүүд нээлттэй шүүх танхимтай болохоор ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийг хуульчдаас шилж олох, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг болон бусад мэдээ, мэдээлэл, эрх зүйн актыг www.judcouncil.mn цахим хуудсанд тогтмол байршуулж байна.
Шүүхийн үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн орчин үеийн шийдлүүдийг ашиглан технологийн цогц системийг бий болгох, хэргийн бүртгэл, мониторингийн програм хангамж, техник хангамж, дотоод, гадаад сүлжээг боловсронгуй болгох, нэгдсэн сан бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилласнаар шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэл бодит ажил болон хэрэгжинэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг
2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн байршил, шүүгч, ажилтнуудын харьяаллын өөрчлөлтийг дагаад компьютер, тоног төхөөрөмжийн болон мэдээллийн технологийн дэд бүтцийн хувьд томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Шүүхийн шийдвэрийн цахим сан, шүүхийн хүний нөөцийн программ шинэ багц хуулийн өөрчлөлттэй холбоотой шинэчлэгдэнэ. Мөн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны программ, Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-тэй хамтран захиргааны хэргийн бүртгэл, мониторингийн програм болон нийт шүүхүүдийг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбох ажлууд үргэлжлэнэ.

0 Сэтгэгдэл