Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
MCS компанийн ээлжит будлиан

Монголчууд олны талархал хүлээсэн, буянтай хүндээ халуун хошуут мал тэр ч бүү хэл өргөө цагаан гэр бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Энэ нь, гал голомтоо дээдэлдэг монгол хүн бүрийн хувьд хамгийн том хүндэтгэлтэй бэлэг юм. “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад ард түмэн нь хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн албанаас буухад нь улсын төсвөөс хөрөнгө мөнгө төсөвлөн хотын төвийн “А” зэрэглэлийн бүс болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Гэрлэх ёслолын ордны зүүн талд одоогийн хэллэгээр хаус барьж өгсөн. Төрийн хишиг, түмний буянаар олгогдсон өргөөгөө бэлгэшээж, үеийн үед үр ачдаа үлдээх өвд тооцон түүх дурсгал болгох учиртай ч П.Очирбат Ерөнхийлөгч “МCS” компанид худалдсан” гэсэн мэдээлэл гарах болсон
Итгэхийг хүсээгүй юу монголчууд нэг их ач холбогдол өгөөгүй ч өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхийлөгч маань ард түмний хайр хүндэтгэл шингэсэн орон гэрийг нураасан нь үнэн байдлыг бодитоор харуулсан.
Гэлээ гээд бид өгсөн зүйлийнхээ араас хөөцөлдөж, хэл ам хийж, нэхэл дагал болох гэсэнгүй. П.Очирбат гуай өөрийн өмчөө хэрхэх нь бидэнд хамааралгүй. Гэхдээ монголчууд бид гэрээ нурааж, газрыг нь тэгшлэх нь бүү хэл, нүүж явахдаа гэрийн буурин дээрээ гурван чулуу босгоод явдаг. Гэтэл улсыг толгойлон, ард түмэндээ үлгэр дуурайл болох ёстой хүн иргэдийнхээ хайр хишгийг хоёрхон тэрбумаар үнэлчихээд арилаад өгч.
Харин өнөөдөр тус газарт “MCS” компанийн 25 давхар сүндэрлэх гэж байна. Хотын “А” зэрэглэлийн аль өнгөтэй өөдтэй, сул талбай дээр олон давхар байшин сүндэрлүүлж байгаа тус компанийхан ээлжит будлианаа эхлүүлсэн нь энэ.

Гэрлэх ёслолын ордны зүүн урд талд байрлаж байсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн байшин газраас арчигдаж, оронд нь 25 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж буй тус компанийнхан хуулийн хэд, хэдэн зүйл заалтыг зөрчсөн ч барилгын ажлаа аль хэдийнэ эхлүүлжээ. Мөн СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах есдүгээр байрны иргэдтэй үл ойлголцол үүссэн учраас нөхцөл байдлыг сурвалжлахаар очлоо.
Барилгын ажил явж байгаа талбайд ирвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатар ахлах байцаагчтайгаа ирсэн байв. Тэд барилгын ажлыг зогсоож гаднах хашааны хаалгыг нь лацаджээ. Хэрвээ лац хөндвөл дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ анхааруулсан байна. Энэ үеэр тус барилгын талбайд цөөн хүн байснаас тус компанийн Хамгаалалтын албаны дарга гэж өөрийгөө танилцуулсан залуу Мэргэжлийн хяналтын байцаагчийн актанд гарын үсгээ зурсан юм. Харин компанийн “пи-ар” медиа хариуцсан мэргэжилтэн гэж танилцуулан залуугаас барилга барих зөвшөөрөл олгосон талаархи баримт сэлттэй эсэхийг асуухад “Энд юу гэж тийм юм байх билээ. Төв оффис дээр л байгаа” гэлээ. Барилгын талбай тус компанийг төлөөлж мэдээлэл өгөх, мэдэгдэл хийх эрх бүхий хэн нэгэн байхгүй байв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удаа дараа зөрчил гаргасан энэхүү барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаж, гурван удаа акт тавьсан ч үл тоон зөрчсөөр өнөөдөртэй золгосон нь энэ. Гэхдээ олон удаа акт гаргасан мөртлөө өнгөрсөн хугацаанд барилгын ажлыг зогсоогоогүй нь гайхмаар. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын гаргасан журамд хоногийн температур 05 градусаас доош орвол цутгалтын ажлыг зогсооно гэж заасан байдаг. Магадгүй өнгөрсөн хугацаанд хөдлөхгүй байсан нь үүнтэй ч холбоотой байж болох. Одоогийн байдлаар хоногийн температур хасах хэм рүү ороод байгаа. Нэгэнт барилгын ажил явуулах хугацаа өнгөрсөн учраас ийн битүүмжилж байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ өчигдөр сайтуудаар тараад устгагдсан видео мэдээний дагуу Мэргэжлийн хяналтынхан хөдөллөө гэдгийг есдүгээр байрны оршин суугчид хэлж байсан юм. Учир нь, тус барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн гэнэ. Оршин суугчид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ханддаг ч акт тавьсан гээд халгаадаггүй байж. Гэхдээ газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоож байгаагүй гэнэ. Энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр бид үйл ажиллагааг нь зогсоодог байгууллага биш гэсэн хариулт өгсөөр зургаан сарын хугацаа өнгөрчээ.
Хэдийгээр “MCS” компанийхан П.Очирбат гуайгаас газар, байшинг нь үнэлж авсан ч Гэрлэх ёслолын ордны газрыг авсан баймааргүй. Гэтэл хуучин байшингийн суурийг тэр чигт нь ухаж, байшингийн суурь цутгажээ. Харин зөөврийн “00”, давхарлан тавьсан контейнеруудаа Гэрлэх ёслолын ордны газар руу оруулан тавьж, хашаагаа босгосон байна. Энэ талаар тус ордны дарга “Өмнөх дарга “МCS” компанитай тохироод газраа хоёр жилийн хугацаатай түрээслүүлсэн гэсэн” гэв. Хоёр давхрыг нь газар доогуур хийхээр төлөвлөсөн тус барилгын ажлын суурь тавигдаад дуусчээ.
Ингээд есдүгээр байрны оршин суугчдын төлөөлөл Н.Батчулуунтай уулзаж, дараахь зүйлсийг тодруулсан юм.

-“MCS” компани болон есдүгээр байрны оршин суугчдын дунд үл ойлголцол үүссэн гэсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юү?
-Манай байр анхны Ерөнхийлөгч П.Очирбатын байшингийн хойд талд байрладаг. Гэтэл Ерөнхийлөгч маань ард түмний бэлэглэсэн байшинг “MCS” компанид худалдсан. Тус компанийнхан хоёр давхар амины орон сууц байсан талбайд 25 давхар барилга барих зураг төслөө гаргаад, ажлаа өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Үнэндээ зураг төсөл нь ч батлагдаагүй юм билээ. Барьж буй барилга болон манай орон сууцны хооронд 2.5 метр л зайтай. Гэтэл барилга хоорондын зай 12-18 метр байх ёстой. Наад зах нь, гал гарлаа гэхэд галын машин орох зай ч байхгүй. Бас тус компанийнхан барилгын ажлаа эхлүүлж, газар ухсанаас манай орон сууцанд цууралт өгсөн. Хэзээ нурах бол гэсэн айдастай л амьдарч байна.
-Барилгын ажил эхлээд даруй зургаан сарын хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Энэ хугацаанд оршин суугчид эсэргүүцээгүй хэрэг үү?
-Бид барилгын ажлыг эсэргүүцсээр өдий хүрлээ. Манай байранд урагшаа харсан цонхтой зургаан айл бий. Нүүдэлчин удамтай хүмүүс юм болохоор нэгдэн нийлж, тэмцэх тал дээр манайхан хойрго ханддаг гэдгийг харлаа. Энэ айлууд л тэмцээд байгаагаас биш бусад хүн байшин нь нурна гэдгийг ойлгохгүй юм. Бид иргэдийн санал хүсэлт авдаг 1111 төв рүү өдөр бүр мэдэгдсэн. Өдөр тутмын сонин, телевизүүдэд хандахаар “MCS” гэсэн нэрийг сонсоод ирдэггүй. Ирээд мэдээ, материал бэлдсэн ч тэрийгээ гаргадаггүй. Анх бид цонхоороо савтай ус чулуудлаа, хариуцаж байгаа хүнтэй ч уулзах гэж барилгын талбай руу нь очиж байсан. Хэдэн хэл мэдэхгүй солонгосчуудтай юугаа ч ярих билээ. Цагдаа хоёр, гурван удаа ирээд сүүлдээ ирэхээ ч больсон. Аргаа бараад Авлигатай тэмцэх газарт хандахад баримтаар нотол гэсэн. Уг нь, тэдний л ажил баймаар. Өчигдөр /уржигдар/ оршин суугчид барилгын ажлыг явуулахгүй, зуурмагийн машиныг нь оруулахгүй гэж хашааных нь хаалгыг хаасан чинь хамгаалагчид нь хүч түрэн орж ирээд оршин суугчдыг зодож, зуурмагийн машинаа оруулсан. Энэ талаархи мэдээлэл дүрсийг сайтуудаар тараасан болохоор өнөөдөр /өчигдөр/ Мэргэжлийн хяналтын газраас хүн ирж, үйл ажиллагааг нь зогсоолоо.

/Бид ийн ярилцаад есдүгээр байрны гурван давхарт байрлах Н.Чулуунбат гуайн гэрт орлоо. Эдний хоёр өрөөний гурван цонх урагшаа харж байрлажээ. Хэрэв “MCS” компанийн 25 давхар барилга сүндэрлэвэл нар үзэхгүй аж. Цонхоор нь барилгын ажлыг харвал маргаан үүссэн барилгаас гадна Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас гурван га-д баригдаж буй барилгын ажил ид явж байлаа. Замын урд баригдаж буй барилгатай маргаан үүссэн эл барилгыг газар доогуур холбох сураг гарсныг ч Н.Чулуунбат гуай дуулгасан юм./
-Барилгын ажил танай цонхон дор хийгдэж байна. Амгалан тайван байдал алдагдахаас эхлээд хүндрэл их гарна биз?
-Энэ зунжин унтаж чадаагүй. Газар өрөмдөж ухаад. Хэлэхээр үг авахгүй байсан. Тэр ч гайгүй. Барьж байгаа барилгын доогуур явж байсан манай байрны бохирын шугамыг хааж таслаад барилгынхаа баруун талаар явж буй Гэрлэх ёслолын ордны шугамтай холбосон. Бас нэг давхарт байрлах оффисын хаалгыг тагласан.
-Танай энэ байшин хэдэн онд ашиглалтад орсон юм бэ?
-2006 онд ашиглалтад орсон. Хотын төвд, наран талдаа цонхтой гээд л шунаж байж гурван жил дамжин төлбөрийг нь төлж орсон. Одоо хана нь цуураад, цонхоороо нар үзэхээ болих нь. Бид тийм ч баян биш шүү дээ. Дундаж амьдралтай л улс. Гэтэл иргэдийн эрх ашгийг зөрчсөн компанийг төр яахаараа болиулж чаддаггүй юм гэдгийг л гайхаад сууна. Тус компани хотын төвийн ногоон байгууламж, цэцэрлэгийг эвдэж олон барилга барьсан. Өнөөдөр хувийн хэвшлийн ганцхан компани манай улсын төр захиргааны бүх үе шат, хэвлэл мэдээллийн байгууллага бүрт өөрийн эрх ашгийг хамгаалсан төлөөлөлтэй байгаа нь ардчиллын ёс зүйд хэрхэвч нийцэхгүй л баймаар. Ийм маягаар ирээдүй маань “MCS” гэдэг компанийн аалзны торонд татагдан орж, иргэн хүний хувьд үг дуугарах эрхгүй болох вий дээ.
Барилгын талбайд биднийг очиход оршин суугчид “Та нарт юугаа ярьдаг юм. Ямар ярьсан зүйл гаргах биш. Өчигдөр хоёр, гурван телевиз ирээд бичлэг хийгээд явсан. Оройжин нүдээ ширгэтэл телевиз үзээд хийсэн бичлэгийг нь олж харсангүй” хэмээн бухимдаж байсан юм. Үнэн учраа та нар ч арай худалдагдахгүй байх аа гээд ярьсан нь энэ. Оршин суугчид өөрсдийн төлөөлөл болгож хуульч хөлсөлсөн талаараа ч хэлж байлаа. Бид энэ асуудлыг ингээд орхихгүй. Цаашид цувралаар сурвалжлан хүргэх болно.
MSC-ийнхэн тийм л бүтээн байгуулалт хийдэг мундаг компани юм бол хууль дүрэм зөрчиж хотын төвд бусдын нар цонхыг хааж, хүүхдийн талбай булааж юм хиййж байхаар хотоо тэлээд хүний хэрэгцээг бүгдийг нь хангасан улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт хни йгээч дээ.Гадныхны гар хөл болж тэдний бодлогоор улс оронд чард түмэнд ч хэрэггүй гадныхны хэдхэн хувь хүний халаасанд зориулж юм хийгээд тэрийгээ худлаа сурталчилдагаа болих хэрэгтэй шүү дээ.Одоо хэмжээ нь болсон баймаар,удахгүй л үхнэ ,хүн шиг амьдар л даа.Хүүхдүүдийн амрах тоглох талбайг булаасан увайгүй ийм компаниудыг сайн сайхан гэж сурталчлах чинь том нүгэл шүү
Mcs gej buh hunii businessiig hulgai hiideg gazar bn. Ene barilgiig buulgaachee. Tor baigaa ni unen yum bol. Avilgaliin uurhai company
хаха чи яалт ч үгүй гатнуул баагий байна даа
өөрөө МСЭСД асжилдаг уу
Наад барилга барьсан улс чинь сууриа буруу хииснээс хагаралт уусчээ. Каркас нь гайгуй байгаасаа гэж л залбир. Овол халтуурдаад хаясан биз
Их муу чанартай барилга байсан байна. Манай байрны хажууд суурийг нь шалдалж ухаад барилга барьж байгаа. Орос ах нарын угсармал чулуу чулуу.
MCS--n ugaadas doloodog nohoi olon yum hutsna biz
MUu MCSiin shees mini yu geed bgaan betegej tomroh gd bgaan bol uuruur setgeh heregtei shd
ЧИНИЙ СУУДАГ ГАНЦ ӨРӨӨ БАЙРЫГ ЧИНЬ ГАДУУР НЬ ИНГЭЭД ХАГАЛЦАН БОЛ ЯАХАВ ЛҮД МИНЬ
ЯДУУГИЙНХАА БАЙРЫГ ХАГАЛААД ХОХИРООГООД БАЯЖИХУУ ЭРГҮҮ МИНЬ
Bayan setgehuitei ni chamshig bxaar uls oron yaj eruul saruul hugjix wedee. chaawaasdaa cham shig ymnuud yaj sain saixan amidardag bnaa, bux ymiig munguur shiideed surchixaar exner huuhed ger bulchini baritsaanii hunshigl baidag bxdaa
tomroxdoo zaawal hunii bair baishin nuraah shaardlag bnu? chamshig mal ***** nar MCS-d ajildag bolxoor iim ym boloodl bx ymdaa
tugs gesen ug bish. gol ni hunii barilgiig nuraachix geed bna. tuunees sainl bna. bid mongoliin turd ix hemjeenii tatwar tuldug gedgeeree dalimduulj busad ard irediig daramtlaj boloxgui bzde
одоо ерөнхийлөгч болсон хүмүүст байшин газар өгөхөө больсон нь дээр
yadgiin zaraal biz neg n ch gesen bayjig tom kampan n buur tomrog l de yund n uhej hataad bga ym be

Монголчуудын ядмаг сэтгэлгээ ч юмуудаа. Нэг нь нэг юм хийх гэхээр боож хавчаад байхаар Монгол улс яаж хөгжих билээдээ. Гадныхны улыг шагайя амьдарахаас ичээж. MCS , MCS гэх юм . Монгол улсын Нийт хөрөнгийн хэдэн хувийг энэхүү компани эргэлдүүлж. хэдэн мянган хүнийг тэжээж байгаа билээдээ. Аливаа юм төгс байна гэж байхгүй ш дээ
End Nam yamar hamaatai yum bee yaahaaraa bolj BGA YUM BUGDIIG ALI NEG NAMTAI HOLBOJ ULSTURJIILJ BDAG YUM BEE.Bid bugiin nuden deer bolj bga medeejiin yumiig l namtai holbood bhiin. Naan chin hajuugiin baishin tsuurchihsan bga biz dee. MCS hyataduudtai niilj yu l bol yu hiihiin busdiigaa bodoochee hajuugiin bairnii humuus taivan gertei bj chadahgui bna. Odjargaliig ter hyataduudtain mongoloos huuj yavuul
MCS-ees busdiig, ooroor helbel AN-iin businessuud yu hiij baigaag harahgui baina uu?
Odoo AN-iinhanii daraagiin haraa ni MCSd buuj dee. Ooriinh ni nam bish bol bugdiig ustgah gesen zorilgod ini Tsedevsuren gegch uilchilj baigaa yum baina. Ene AN-aas yu avsniig hartsgaaya daa. Doligonuur yumnuud odoo AN-iin bogsiig dolooj baih shiv dee.
Баян хүн юу ч хийсэн болдог болцон нийгэмд амьдарч байгаагаа мэдэхгүй байгаа юм уу та нар.
Яг зөв ерөнхийлөгч байсан хүн арчаагүй зан гаргаж байгаа л байхгүй юу
чи ажил хийдэггүй юм уу татвар төлөгчдийн мөнгө шүү
zaaa yaax we dee.. xariltsan toxiroltsoonii vvdnees l zarsan bailqde. Tiim baixad ta nart yamar xamaa bnaa.Ix mongo amlawal ta narch gesen zarxiig l bodno bizdee
Одоо энэ айлуудад нь орон сууц барьж өгөх байлгүй дээ
Ерөнхийлөгч П.Очирбат хусмаа голсон хүүхэд шиг аашилж ард түмнийхээ хөрөнгөөр босгож өгсөн байшинд байж байхгүй илүү харж, билүү долоож ард иргэдийн бэлгийг зажилсан бохь шигээ нулимж ашиг харан зарсан нь энэ бүх будилаан үүсэх эх үүсвэр болсон гэдгийг бодоорой
ard tumenii ugsun hair hishigiig heden bor tsaasnaas ugdug balin hamarlasan hyyr ter mungu uu awsandaa awj oroh gej bgaa uym bolow uu!
Dan gants MCS-iig muulsan l bnshde. Ene chin barilga xot baiguulaltiin yamnii anxnaasaa iim undur barilga barij boloxuu vgvi yu gj xynaj bj zuwshuurul ugux yostoi bsan zvil. xuuli n sul shalgaj zuwshuurul ugdug xvn n xaxuuli awsan uu gd zunduu l yum bgaa bzdee
Энэ нэг дийлдэшгүй вант улс байна аа, их өндөр дээрээс унах ч аюултай даа
Нүүхдээ хүртэл буурин дээрээ гурван чулуу тавьдаг ёс бий

Гэрэл зургийг Ү.Одбаяр
Монголчууд олны талархал хүлээсэн, буянтай хүндээ халуун хошуут мал тэр ч бүү хэл өргөө цагаан гэр бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Энэ нь, гал голомтоо дээдэлдэг монгол хүн бүрийн хувьд хамгийн том хүндэтгэлтэй бэлэг юм. “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад ард түмэн нь хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн албанаас буухад нь улсын төсвөөс хөрөнгө мөнгө төсөвлөн хотын төвийн “А” зэрэглэлийн бүс болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Гэрлэх ёслолын ордны зүүн талд одоогийн хэллэгээр хаус барьж өгсөн. Төрийн хишиг, түмний буянаар олгогдсон өргөөгөө бэлгэшээж, үеийн үед үр ачдаа үлдээх өвд тооцон түүх дурсгал болгох учиртай ч П.Очирбат Ерөнхийлөгч “МCS” компанид худалдсан” гэсэн мэдээлэл гарах болсон
Итгэхийг хүсээгүй юу монголчууд нэг их ач холбогдол өгөөгүй ч өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхийлөгч маань ард түмний хайр хүндэтгэл шингэсэн орон гэрийг нураасан нь үнэн байдлыг бодитоор харуулсан.
Гэлээ гээд бид өгсөн зүйлийнхээ араас хөөцөлдөж, хэл ам хийж, нэхэл дагал болох гэсэнгүй. П.Очирбат гуай өөрийн өмчөө хэрхэх нь бидэнд хамааралгүй. Гэхдээ монголчууд бид гэрээ нурааж, газрыг нь тэгшлэх нь бүү хэл, нүүж явахдаа гэрийн буурин дээрээ гурван чулуу босгоод явдаг. Гэтэл улсыг толгойлон, ард түмэндээ үлгэр дуурайл болох ёстой хүн иргэдийнхээ хайр хишгийг хоёрхон тэрбумаар үнэлчихээд арилаад өгч.
Харин өнөөдөр тус газарт “MCS” компанийн 25 давхар сүндэрлэх гэж байна. Хотын “А” зэрэглэлийн аль өнгөтэй өөдтэй, сул талбай дээр олон давхар байшин сүндэрлүүлж байгаа тус компанийхан ээлжит будлианаа эхлүүлсэн нь энэ.
Иргэдийн эрхэнд “MCS” компанийнхан халдах эрхгүй

Гэрэл зургийг Ү.Одбаяр
Гэрлэх ёслолын ордны зүүн урд талд байрлаж байсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн байшин газраас арчигдаж, оронд нь 25 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж буй тус компанийнхан хуулийн хэд, хэдэн зүйл заалтыг зөрчсөн ч барилгын ажлаа аль хэдийнэ эхлүүлжээ. Мөн СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах есдүгээр байрны иргэдтэй үл ойлголцол үүссэн учраас нөхцөл байдлыг сурвалжлахаар очлоо.
Барилгын ажил явж байгаа талбайд ирвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатар ахлах байцаагчтайгаа ирсэн байв. Тэд барилгын ажлыг зогсоож гаднах хашааны хаалгыг нь лацаджээ. Хэрвээ лац хөндвөл дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ анхааруулсан байна. Энэ үеэр тус барилгын талбайд цөөн хүн байснаас тус компанийн Хамгаалалтын албаны дарга гэж өөрийгөө танилцуулсан залуу Мэргэжлийн хяналтын байцаагчийн актанд гарын үсгээ зурсан юм. Харин компанийн “пи-ар” медиа хариуцсан мэргэжилтэн гэж танилцуулан залуугаас барилга барих зөвшөөрөл олгосон талаархи баримт сэлттэй эсэхийг асуухад “Энд юу гэж тийм юм байх билээ. Төв оффис дээр л байгаа” гэлээ. Барилгын талбай тус компанийг төлөөлж мэдээлэл өгөх, мэдэгдэл хийх эрх бүхий хэн нэгэн байхгүй байв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удаа дараа зөрчил гаргасан энэхүү барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаж, гурван удаа акт тавьсан ч үл тоон зөрчсөөр өнөөдөртэй золгосон нь энэ. Гэхдээ олон удаа акт гаргасан мөртлөө өнгөрсөн хугацаанд барилгын ажлыг зогсоогоогүй нь гайхмаар. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын гаргасан журамд хоногийн температур 05 градусаас доош орвол цутгалтын ажлыг зогсооно гэж заасан байдаг. Магадгүй өнгөрсөн хугацаанд хөдлөхгүй байсан нь үүнтэй ч холбоотой байж болох. Одоогийн байдлаар хоногийн температур хасах хэм рүү ороод байгаа. Нэгэнт барилгын ажил явуулах хугацаа өнгөрсөн учраас ийн битүүмжилж байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ өчигдөр сайтуудаар тараад устгагдсан видео мэдээний дагуу Мэргэжлийн хяналтынхан хөдөллөө гэдгийг есдүгээр байрны оршин суугчид хэлж байсан юм. Учир нь, тус барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн гэнэ. Оршин суугчид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ханддаг ч акт тавьсан гээд халгаадаггүй байж. Гэхдээ газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоож байгаагүй гэнэ. Энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр бид үйл ажиллагааг нь зогсоодог байгууллага биш гэсэн хариулт өгсөөр зургаан сарын хугацаа өнгөрчээ.
Хэдийгээр “MCS” компанийхан П.Очирбат гуайгаас газар, байшинг нь үнэлж авсан ч Гэрлэх ёслолын ордны газрыг авсан баймааргүй. Гэтэл хуучин байшингийн суурийг тэр чигт нь ухаж, байшингийн суурь цутгажээ. Харин зөөврийн “00”, давхарлан тавьсан контейнеруудаа Гэрлэх ёслолын ордны газар руу оруулан тавьж, хашаагаа босгосон байна. Энэ талаар тус ордны дарга “Өмнөх дарга “МCS” компанитай тохироод газраа хоёр жилийн хугацаатай түрээслүүлсэн гэсэн” гэв. Хоёр давхрыг нь газар доогуур хийхээр төлөвлөсөн тус барилгын ажлын суурь тавигдаад дуусчээ.
Н.Батчулуун: Байшин маань хэзээ нурах бол гэсэн айдастай сууж байна
Ингээд есдүгээр байрны оршин суугчдын төлөөлөл Н.Батчулуунтай уулзаж, дараахь зүйлсийг тодруулсан юм.

MCS-ийн барилгын ажлаас болж хажуугийн байр ингэтлээ цуурчээ. Гэрэл зургийг Ү.Одбаяр
-“MCS” компани болон есдүгээр байрны оршин суугчдын дунд үл ойлголцол үүссэн гэсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юү?
-Манай байр анхны Ерөнхийлөгч П.Очирбатын байшингийн хойд талд байрладаг. Гэтэл Ерөнхийлөгч маань ард түмний бэлэглэсэн байшинг “MCS” компанид худалдсан. Тус компанийнхан хоёр давхар амины орон сууц байсан талбайд 25 давхар барилга барих зураг төслөө гаргаад, ажлаа өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Үнэндээ зураг төсөл нь ч батлагдаагүй юм билээ. Барьж буй барилга болон манай орон сууцны хооронд 2.5 метр л зайтай. Гэтэл барилга хоорондын зай 12-18 метр байх ёстой. Наад зах нь, гал гарлаа гэхэд галын машин орох зай ч байхгүй. Бас тус компанийнхан барилгын ажлаа эхлүүлж, газар ухсанаас манай орон сууцанд цууралт өгсөн. Хэзээ нурах бол гэсэн айдастай л амьдарч байна.
-Барилгын ажил эхлээд даруй зургаан сарын хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Энэ хугацаанд оршин суугчид эсэргүүцээгүй хэрэг үү?
-Бид барилгын ажлыг эсэргүүцсээр өдий хүрлээ. Манай байранд урагшаа харсан цонхтой зургаан айл бий. Нүүдэлчин удамтай хүмүүс юм болохоор нэгдэн нийлж, тэмцэх тал дээр манайхан хойрго ханддаг гэдгийг харлаа. Энэ айлууд л тэмцээд байгаагаас биш бусад хүн байшин нь нурна гэдгийг ойлгохгүй юм. Бид иргэдийн санал хүсэлт авдаг 1111 төв рүү өдөр бүр мэдэгдсэн. Өдөр тутмын сонин, телевизүүдэд хандахаар “MCS” гэсэн нэрийг сонсоод ирдэггүй. Ирээд мэдээ, материал бэлдсэн ч тэрийгээ гаргадаггүй. Анх бид цонхоороо савтай ус чулуудлаа, хариуцаж байгаа хүнтэй ч уулзах гэж барилгын талбай руу нь очиж байсан. Хэдэн хэл мэдэхгүй солонгосчуудтай юугаа ч ярих билээ. Цагдаа хоёр, гурван удаа ирээд сүүлдээ ирэхээ ч больсон. Аргаа бараад Авлигатай тэмцэх газарт хандахад баримтаар нотол гэсэн. Уг нь, тэдний л ажил баймаар. Өчигдөр /уржигдар/ оршин суугчид барилгын ажлыг явуулахгүй, зуурмагийн машиныг нь оруулахгүй гэж хашааных нь хаалгыг хаасан чинь хамгаалагчид нь хүч түрэн орж ирээд оршин суугчдыг зодож, зуурмагийн машинаа оруулсан. Энэ талаархи мэдээлэл дүрсийг сайтуудаар тараасан болохоор өнөөдөр /өчигдөр/ Мэргэжлийн хяналтын газраас хүн ирж, үйл ажиллагааг нь зогсоолоо.

Хажуугийн орон сууцны бараг хамар дээр нь гараад ирсэн MCS-ын барилга. Гэрэл зургийг Ү.Одбаяр
/Бид ийн ярилцаад есдүгээр байрны гурван давхарт байрлах Н.Чулуунбат гуайн гэрт орлоо. Эдний хоёр өрөөний гурван цонх урагшаа харж байрлажээ. Хэрэв “MCS” компанийн 25 давхар барилга сүндэрлэвэл нар үзэхгүй аж. Цонхоор нь барилгын ажлыг харвал маргаан үүссэн барилгаас гадна Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас гурван га-д баригдаж буй барилгын ажил ид явж байлаа. Замын урд баригдаж буй барилгатай маргаан үүссэн эл барилгыг газар доогуур холбох сураг гарсныг ч Н.Чулуунбат гуай дуулгасан юм./
-Барилгын ажил танай цонхон дор хийгдэж байна. Амгалан тайван байдал алдагдахаас эхлээд хүндрэл их гарна биз?
-Энэ зунжин унтаж чадаагүй. Газар өрөмдөж ухаад. Хэлэхээр үг авахгүй байсан. Тэр ч гайгүй. Барьж байгаа барилгын доогуур явж байсан манай байрны бохирын шугамыг хааж таслаад барилгынхаа баруун талаар явж буй Гэрлэх ёслолын ордны шугамтай холбосон. Бас нэг давхарт байрлах оффисын хаалгыг тагласан.
-Танай энэ байшин хэдэн онд ашиглалтад орсон юм бэ?
-2006 онд ашиглалтад орсон. Хотын төвд, наран талдаа цонхтой гээд л шунаж байж гурван жил дамжин төлбөрийг нь төлж орсон. Одоо хана нь цуураад, цонхоороо нар үзэхээ болих нь. Бид тийм ч баян биш шүү дээ. Дундаж амьдралтай л улс. Гэтэл иргэдийн эрх ашгийг зөрчсөн компанийг төр яахаараа болиулж чаддаггүй юм гэдгийг л гайхаад сууна. Тус компани хотын төвийн ногоон байгууламж, цэцэрлэгийг эвдэж олон барилга барьсан. Өнөөдөр хувийн хэвшлийн ганцхан компани манай улсын төр захиргааны бүх үе шат, хэвлэл мэдээллийн байгууллага бүрт өөрийн эрх ашгийг хамгаалсан төлөөлөлтэй байгаа нь ардчиллын ёс зүйд хэрхэвч нийцэхгүй л баймаар. Ийм маягаар ирээдүй маань “MCS” гэдэг компанийн аалзны торонд татагдан орж, иргэн хүний хувьд үг дуугарах эрхгүй болох вий дээ.
Бид дуугарна
Барилгын талбайд биднийг очиход оршин суугчид “Та нарт юугаа ярьдаг юм. Ямар ярьсан зүйл гаргах биш. Өчигдөр хоёр, гурван телевиз ирээд бичлэг хийгээд явсан. Оройжин нүдээ ширгэтэл телевиз үзээд хийсэн бичлэгийг нь олж харсангүй” хэмээн бухимдаж байсан юм. Үнэн учраа та нар ч арай худалдагдахгүй байх аа гээд ярьсан нь энэ. Оршин суугчид өөрсдийн төлөөлөл болгож хуульч хөлсөлсөн талаараа ч хэлж байлаа. Бид энэ асуудлыг ингээд орхихгүй. Цаашид цувралаар сурвалжлан хүргэх болно.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
зочин
Очирбат бол мулгуу,эр хүний жудаггүй богино бодолтой хөгийн эр байна шүү дээ.ямар ч монгол хүн гал голомтоо самраад инээгээд сууж байхгүй шүү дээ.Мөнх байх биш,тэр их мөнгөөр яана гэж ард түмний бэлгийг зарж хэдэн халтар төгрөгөөр юу хийх вэ дээ, өчүүхэн амьтан.Ой гутчихлаа
2013.11.07
2013.11.07
2013.11.05
2013.11.02
2013.11.02
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01
2013.11.01