Билгийн

Доллар (USD)

2884.0

Улаанбаатар

+26°C
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өвөрхангай аймгийн прокурорын газраас эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ Ирэх онд төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өвөрхангай аймгийн прокурорын газраас эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ Ирэх онд төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
Зүүн булангийн “Хилэн хар”


Ажлаар гадуур, дотуур явахдаа Төв шуудангийн урдуур, хойгуур өдөрт хэд хэдэн удаа явж өнгөрөх нь цөөнгүй. Уулзвар, түгжрэл, улаан гэрэл, цагаан шугам, шүгэл үлээх цагдаа, сигнал хангинуулах машинууд, олон холхисон гудамж талбай, оюутан сурагч, охид хөвгүүд, орон орны жуулчид гээд л Төв шуудангийн урд гудамж түм түжигнэж, бум бужигнасан олны хөлийн газар. Өдөр хоног, цаг мөч тутамд үргэлжлэн хөврөх хөл хөдөлгөөнд дарагддаг энэ л гудамжинд хэн хүнээс содон нэгэн бий.

Тэр бол “Мэдээлэл технологийн сүлжээ” ТӨК буюу бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн зүүн урд буланд ном зардаг Н.Баасандорж ах. Өдөр бүр хажуугаар нь гарахад өмссөн дээл хувцас, өрж дэлгэсэн номууд нь өөрийн эрхгүй анхаарал татна. Цайвар өнгийн хүннү захтай дээлэн дээр цагаан эмжээртэй бор хантаазаар гоёж, уран шаглаатай, улаан залаатай, халх хийцийн малгайг хачин дэгжин духдуулсан энэ хүнийг зүүн булангийн “Хилэн хар” гэвэл хавь ойрынхон нь андахгүй. Ихэвчлэн, элэгдэж үнгэгдсэн ч эрж сураад олдохгүй, нүдний гэм болсон хуучны ном худалдаалах тэрээр зүүн буланд суугаад 16 жилийг элээжээ.

Уншигч та ч энэ хүнийг андахгүй биз. Ганц нэг удаа хайсан номоо асууж байсан ч хэрэг болгон зорьж уулзаж байгаагүй болохоор номын худалдаачны амьдралыг сонирхохоор Төв шууданг зорьсон юм. Зам зуур “Гадаа хүйтэрсэн болохоор ном зардаг ах байгаа болов уу, яадаг бол” хэмээн өөрөөсөө асууна. Явсаар зорьсон газраа ирвэл ах сууж байгаа харагдана. Гэрлэн дохионы дор зогсох зуур түүнийг хэсэг ажвал ирээд удаагүй бололтой хайрцагтай номуудаа гарган тавьж, эхнээс нь өрж байгаатай таарав. Удсангүй гэрэл солигдон бужигнасан олныг захлан гарцаар гарч ахыг чиглэн очлоо.

-Сайн байна уу та. Би сонины сурвалжлагч байгаа юм аа, өөрийг тань зорьж ирлээ?
-Надаар яах гэсэн юм бол доо.

-Таныг энд олон жил ном зарж байгаа болохоор сонирхолтой санагдаад ярилцлага авах гэсэн юм?
-Аан, тэгээ юү. Над мэтийн номын худалдаачин хүнд хэрэг болчихоор юм ярих болов уу даа. Юутай ч болохгүй юм байхгүй ээ... /гээд шинэхэн зочноо угтан авч, сууж байсан төмөр тэргэнцэр дээрх жижигхэн эсгий олбогоо байшингийн булан дахь тавцан дээр тавиад суу хэмээн урив. Зургийн аппарат, дуу хураагчаа аваад цүнхээ түгжин хажуудаа тавибал “Хэрэггүй л болов уу. Нэг харахад л цүнх чинь байхгүй байх вий. Ах нь олон ч удаа номоо алдаж байлаа” хэмээн хаширсан байртай хэлэв./

-Номын хулгайг хул­гайд тооцдоггүй гэдэг байх аа?
-\инээв\ Тэр нь ч тийм л дээ. Цэвэрхэн хувцастай, хулгайч гэхээргүй залуус голдуу ном туух нь их байдаг юм. Шил лааз түүдэг, хүмүүсийн ярьдгаар архичид нь бус харваас соёлтой, боловсролтой байрын залуус л хулгайлна шүү дээ. Хүн ихтэй үед нэг харахад өөдтэй өнгөтэй, ховор гэсэн номнуудыг маань урт гартнууд урд, хойгуур гүйж байгаад л хулгайлж орхино. Гэхдээ ихэнхийг нь буцаагаад авчихдаг юм.

-Цэвэрхэн хувцастай гял цал хүмүүс нь хулгайлаад байдаг. Ямар учир байна?
-Яахав. Нүд улаан, мөнгө цагаан гэдэг тэр шүү дээ. Мөнгөө харамлаад тэр. Юм сурах, ном унших сэтгэлтэй ч мөнгө нь хайран, харам санагдаад л тэгдэг байх даа. Чиний хэлснээр номын хулгайг хулгайд тооцдоггүй гэдэг ойлголт чинь зах зээл гарснаас хойш монголчуудын сэтгэлгээнээс гарчихсан зүйл. Европын болоод Азийн зарим улс оронд өмсөх хувцаснаасаа илүүтэй ном, хоол хоёрт мөнгө хайрлахгүй авах нь элбэг. Манайд 15 жил амьдарсан Японы нэг монголч эрдэмтэн надаас Цэвэл багшийн толь 20 ширхгийг аваад нутаг буцсан юм. 1997 он шиг санагдаж байна. Гурван жилийн дараа тэр хүний шавь Монголд ирсэн. Нөгөө нөхөр намайг л зааж өгсөн юм шиг билээ. Тэр шавь нь манайд таван жил суралцсан болохоор би ч сайн таньдаг байлаа. Нэг өдөр ирэхэд нь санамсаргүй асуутал багш нь Цэвэл багшийн ногоон толиор шавь нартаа монгол хэл зааж байсан аж. “Та нар тэр номыг хэдэн төгрөгөөр авав” гэвэл 780 ам.доллараар авсан гэдэг байгаа. Багш нь болохоор надаас 15 мянгаар авч байсан юм л даа.

-Нэг ширхгийг нь үү?
-Тийм ээ, нэг ширхгийг нь 1997 онд шүү дээ. \инээв\ Бас нэг Солонгос багш Мөөмөө багшийн номноос хэдийг авсан юм. Тэгээд эх орондоо Солонгосын Тэкү гэдэг хотын их сургуулийн монголч эрдэмтэн багшдаа аваачиж өгснийг нөгөө хүн нь оюутнууддаа нэгийг нь 1200 ам.доллараар зарсан. Гэтэл би ширхгийг нь 5000-аар л зарсан. Ер нь, гадаад оронд ямар нэг улс орныг судлахын тулд хэл шинжлэлийн номыг нь мөнгө хайрлахгүй авдаг. Номонд мөнгө харамлана гэдэг байж боломгүй зүйл. Эрдэм номонд мөнгө хайрлахгүй байж гэмээнэ сайн сурч хожим идэх хоол, өмсөх хувцас, эд баялагт гар татахааргүй болно биз дээ. Манайхан оюутнуудад цалин, мөнгө өгөөд л байна. Гэтэл гадаадад огт өөр. Сургалтын төлбөрийг нь багаар тогтоо­гоод “Чи эрдэм номоо сур, түү­гээрээ сайхан амьдар” гэ­дэг. Ерөөсөө энэ л байхгүй юу.
 
-Гэхдээ улс орон бүр харилцан адилгүй байдаг байх?
-Тийм нь ч, тийм л дээ. Гэхдээ уулзаж, учирч байсан олон ч хүнээс сонсоход Европын орнууд тэр дундаа Англи, Франц, Герман зэрэг улсын боловсролын тогтолцоо ийм л байдаг. Манайхан шиг бэлэн мөнгө тараагаад толгойг нь илдэггүй.
-Таныхаар гадаад ор­нууд шиг ном өндөр үнэтэй байх нь зөв гэсэн үг үү?
-Нэг бодлын тийм ээ гэхдээ бас буруу. Манайх бүрэн гүйцэт ард түмнээ ухамсарлуулаагүй байж зах зээлд шилжсэн нь буруу юм л даа. Ард иргэдийн ихэнх нь ардчилал, зах зээл гэгч юу болох тухай төдийлэн мэдлэг, мэдээлэлгүй байхад чөлөөт нийгэмд шилжсэн нь хувсгалын үед хөл алдахад хүргэсэн хэрэг.Тийм ч учраас ихэнх хүнд суръя гэсэн сэтгэл байвч чадвар дутсан хэрэг.

-Сүүлийн үед манайд номын дэлгүүрүүд олон болж байна. Гэвч зарим ном хэт өндөр үнэтэй юм шиг санагддаг?
-Цаг үе нь ийм болчихжээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл дагаад бусад бүх зүйлийн үнэ өсдөг. Бензин нэмэгдлээ гээд дотооддоо хэвлэж байгаа номонд их нөлөөлөхгүй бай­маар. Ном хоол нэхэхгүй, мах, ногоо, гурил будаа идэх­гүй. Гэтэл өдөр тутам өсгий­гөө эргэтэл мөнгөний төлөө зүтгэж байгаа хүмүүст ном, талх авах сонголт тулгарна. Номын дэлгүүрийн лангуунаас 30, 40 мянгаар ном авах чадалтай нь хэд билээ. Үнийн хөөрөгдөл номонд хүртэл нөлөөлдөг болж. Тэрнээс биш цаас, будаг, хэвлэх үйлдвэр нь хорогдчихоод тэр биш шүү дээ.

-Үнийн хөөрөгдлөөс гадна олон байх шиг санагддаг юм. Татвар, номын дэлгүүрийн татаас гээд л. Зохиолч гаргасан номоо тань шиг гудамжинд зараад зогсохгүй болохоор номын дэлгүүр л бараадна биз?
-Тэр ч тийм шүү. Номын дэлгүүрүүд 28-30 хувийг нь авдаг гэж байгаа. Дээр нь, татвар ногдоно. Миний бодоход номыг татвараас чөлөөлөх нь зөв. Хэдэн зо­хиолч, яруу найрагчид давхар, давхар татвар, татаасан дээр өөрсдийн ашгаа нэмдэг нь зүйн хэрэг ч уншигчдыг боомилж буй хэрэг. Чи захын номын дэлгүүрт ороод хараарай. Нэрд гараагүй, залуу шүлэгчдийн жижигхэн шүлгийн түүвэр арван мянгаас доошгүй үнэтэй. Гэтэл арван мянгаар өчнөөн хоног хоолтой хонож байгаа айл цөөнгүй шүү. Энэ тал дээр чамтай санал нийлж байна. Номонд ногдуулж буй татварыг ядаж чөлөөлөх хэрэгтэй. Залуус, хүүхдүүд хямд үнээр дуртай номоо аваад уншиг л дээ. Угтаа, ном хэвлэхэд тийм ч үнэтэй биш. Сурах бичгүүдийг хоёрдугаар зэргийн бор цаасан дээр мянга хүрэхгүй төгрөгөөр хэвлэж байгаа. Саяхан сонсох нь, борлуулах үнийг нь 3350 төгрөг гэж энэ жил дунджилж тогтоосон байна билээ. Номоор бизнес хийж хөлжигчид их болсон цаг. Яамнаас сурах бичгийн тендер зарлаад хойгуур, урдуур хольж сольж байгаад ганц нэгхэн компанид хэвлэх эрхийг нь өгчихнө. Миний хувьд сурах бичиг зардаггүй. Яагаад гэвэл, сурах бичиг зарахад зарим нэг хүн юу ч бодохгүйгээр авна. Засгаас тогтоосон 3350 төгрөгөөр. Харин зарим нь, хүүхдийнхээ сурах бичгийг авах уу эсвэл өнөө оройн хоолоо авч гэдсийг нь цатгалан байлгах уу гээд эргэлзэж байгаад л авна. Нэг ёсондоо, шаардлагаар авч байна гэсэн үг. Тэр эргэлзэж авсан хүний өгсөн мөнгөнд харам сэтгэл, энерги нь дагаж ирдэг. Би тэр хүнд үнэрхэх хэцүү, үнэгүй өгөх хэцүү.

-Нэг бодлын сүсэг бишрэл гэх үү?
-Сүсэг бишрэл, мухар сүсэгийн аль аль нь биш. Энергийн асуудал. Ном гэдэг ариун эд. Хүнд мэдлэг, мэдээлэл, боловсрол, соён гэгээрэл хайрладаг ариун эд. Сүүлийн үед шинжлэх ухаан тайлбарлаж байна л даа, хүний оюун ухаан ямар ч юмыг бүтээж чадна гэж. Товчхондоо, миний яриад байгаа энерги гэдэг юм далд ухамсрын асуудал болж таараад байгаа юм. Юуг ч бүтээж чадах тэрхүү оюун ухаан, далд ухамсрын энерги, хүч чадлыг ном л өгдөг... /гээд охиндоо хүнсний технологийн ном хайж явна гэсэн настайвтар хүнтэй хэсэг яриа өрнүүлэв. Биднийг ярьж суухад байсхийгээд л төрөл бүрийн ном сурсан хүмүүс яриа тасална. Голдуу уран зохиол, нарийн мэргэжлийн ном сурах бөгөөд хуучин номнуудаа зарах гэсэн юм хэмээх нь ч цөөнгүй. Нас 60 дөхсөн ч сийрэг, сэргэг толгойтой Баасандорж ах асуусан ном бүрийн автор хийгээд хэвлэгдсэн он, цаг, утга агуулгын тухай андахгүй мэдэх нь аргагүй л номонд хайртай, унших дуртай хүн байна даа гэсэн бодол төрүүлнэ./

-Та хэдэн оноос ном худалдаалж эхэлсэн бэ?
-Ах нь 1989 оны арваннэгдүгээр сарын 23-наас ном зарж эхэлсэн. Түүнээс өмнө автобус баазад жолооч хийдэг байж байгаад гэмтээд группт орсон юм. Дөнгөж зах зээлд шилжиж байсан үе болохоор ямар нэг зүйл хийж гэдсээ цатгах хэрэгтэй болсон хэрэг. Юу хийх вэ гэж нэлээн бодсоны эцэст ном зарахаар шийдсэн юм. Гэхдээ, их хөгтэй. Ном зарж эхлэхээсээ өмнө картын бараа, талх зарж үзсэн ч ганц өдөр ч бололгүй дампуурсан даа. \инээв\ Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр таньдаг худалдагчаасаа нэг уут буюу 20 гаруй талх аваад зарж явтал хоёр цагдаа ирээд бариад авдаг юм байна. Мэдээж, тэгэх нь зөв л дөө. Миний хувьд хууль зөрчсөн хэрэг. Тэгээд л хууль судалж гарлаа. Ямар наймаа, худалдаа хийх боломж байна гээд судлаад үзтэл “Монгол Улсын түүх соёлын өв болсон, эрдэнийн чулуу, үнэт металиар урласан, ховор нандин түүхийн дурсгалт номнуудыг зарж худалдаалахыг хориг­ло­но” гээд эдлүүлэх ялыг нь дурдчихсан байна. Тэгэхээр нь бусад номыг нь зарж болох юм байна гээд маргаашнаас нь ном худалдаж эхэлсэн дээ. Тэр үед хүмүүс ном их авдаг байсан даа. Би ч давгүй орлого олчихдог байсан.

-Нийгэм цаг үе дөнгөж солигдож байсан 1990-ээд онд уу?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед одоогийнх шиг ийм их мэдээллийн хэрэгсэл, интернэт, телевиз, радио гэж байсангүй. Ганц мэдлэг, мэдээлэл авах боломжтой ном л байлаа. Хэдий хүмүүс өлсч, цангаж байсан ч номонд гар татдаггүй байсан үе. Тэр үеийн хүмүүс ч ном их уншдаг байж дээ.

-Одоогийн залуус ном унших нь ховор болж. Уншиж байгаа ч гадаадын орчуулгын номоор л тархиа цэнэглэж байна?
-Нэг үеэ бодвол залуус ном унших нь ихэсч байна. Номын соёл сэргэж байна. Миний анзаарахад 2010 оноос л эрс өөр боллоо. Саяхан даа, энэ талбайд хэсэг хүүхэд орчин үеийн номын сантай болгож өгөөч гэж жагсаал хийж, ном уншиж байсан. Тэр их зөв юм болсон шүү. Намайг яг ажлын байрандаа ирж байх үеэр таарсан болохоор би очиж хэдэн урмын үг хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дараа нь, тэдгээр хүүхдийн зарим нь над дээр ирсэн. Миний бодлоор томчууд шиг хахаж цацсан их мөнгөтэй байсан бол үр хүүхэддээ хүнээс дутахгүй амьдарч болохуйц жаахныг нь өгчихөөд үлдсэнээр нь тэд залууст номын сан барьж өгөхсөн.
\Амьдралынхаа 24 жилийг эрдмийн эх булаг болсон ном хулалдаалах гэгээн үйлст зориулсан өвгөн ах номын сангийн хүрэлцээ муу байгаа тухай халаглан өгүүлээд “Ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт хийе гэвэл залуучуудаа дэмжих нь зөв. Байшин барилга бариад хөгжиж дэвжээд байгаа мэтээр сэтгэх нь муйхар ойлголт. Гэдсийг нь биш тархийг нь цатгах чухал” хэмээсэн юм. Үнэхээр ч тийм юм. Цаг төр ороо бусгаа байсан 1990 оны үед талхнаас илүүтэй ном худалдан авах хүн их байсныг бодоход тухайн үеийн хүмүүс гэдэс өлсөхөөс бус оюуны өлсгөлөнгөөс эмээж байсны илрэл\

-Танаас ном худалдан авч байсан хамгийн сонир­холтой хүн хэн байв?
-Нэг удаа Орос болов уу гэмээр нэг охин ирээд хоёр, гурван ном харчихаад, “Би аавыгаа дагуулж ирээд авъя ах аа” гээд явсан юм. Удсангүй нөгөө охин чинь Бям­бын Ренчин гуайг дагуу­лаад ирдэг байгаа. Тэгээд нө­гөө номнуудаа аваад явсан даа. Дараа нь, Ренчин гуай на­даас гурван ч удаа ирж ном авсан юм. Нэг удаа ирэх­дээ, “Миний хүү, их зөв юм ба­риад авсан хүүхэд байна. Ном зарж байгаа чинь нэг ёсны буян үйлдэж байгаа хэрэг. Ха­рин олсон мөнгөө архи дарс, банкны дансанд битгий зал­гиулчихаарай” гэж байсан юм.

-Банкны данс гэсэн нь ямар учиртай юм бол?
-Яахав, олсон мөнгөө бан­кинд хийж түгжээд хэрэггүй, ном ав гэсэн санаа байх л даа. Өөрөө тайлбарлахдаа “Хадгалсан мянган төгрөг чинь жилийн дараа 2000 боллоо ч ном аваад эргүүлээд байвал түүнээс ч их болно. Мөн бусдад буян болж байгаа нь тэр” гэсэн юм. Би ч анх ном зарж эхэлж байхдаа ууж л явлаа. Хүн гэдэг чинь их муухай амьтан. Тогтмол мөнгө олоод байхаараа юу, юуны духанд хүрэлгүй түүндээ эрдэж, аархаж эхэлдэг байхгүй юу. Би ч гэсэн адил олж чадаж байгаа юм чинь гээд дөрвөн жил тасралтгүй ууж ээж, хань хоёроо их ч гомдоосон доо. Тэр цагаас хойш дахиж амсаагүй.

-Өдөртөө хэдий хэр орлого олдог вэ?
-Өдөр бүхэн өөр өөр дөө. Гар хоосон харих өдөр бий бол заримдаа боломжийн юм олчихно. Би өнгөрсөн жилийн өдийд нэг өдрийн орлогоо яаж зарцуулдгаа тооцож үзсэн юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард охин, хүү хоёрынхоо төрсөн өдрөөр 20 гаруй мянган төгрөг олсноороо сүү, талх боов гээд л хоол хүнсний юм авч байсан юм. Тэгээд өчигдөр бас яг үүнтэй адил тооцоо хийж үзлээ. Өнгөрсөн жил авсан бүх юмаа илүү ч үгүй дутуу ч үгүй нэг бүрчлэн автал 30 гаруй мянга болдог байгаа. \инээв\ Юмны үнэ ганцхан жилийн дотор ингэж өссөн байна шүү дээ. Тэгэхэд зарим өдөр орлогогүй буух нь ч элбэг. Өнөөдөр л гэхэд нэг ч төгрөг олсонгүй. Хааяа харих автобусны мөнгөгүй болчихоороо хүнээс гуйна. Ичиж эмээх юмгүй гуйж л орхино. Ямар архи дарс уух гэж байгаа биш. Огт мөнгөгүй болчихвол энэ шуудангийн охидуудаас ах нь ганц, хоёр хоногоос өгье гээд л 1000 төгрөг аваад харьчихдаг юм. Ахыг нь энэ хавийнхан янз бүрээр нэрлэнэ ээ. Холгер Веллер гэгч Герман эрдэмтэн “Хилэн хар” гэдэг бол нэг япон судлаач “Арзгар хар” бас нэг Солонгос “Барзгар хар” гэхчлэн. \инээв\

-Номнуудаа яадаг вэ. Өдөр бүр гэртээ авч харина гэдэг төвөгтэй байх?
-Номнуудаа авч харьдаг­гүй ээ. Энд ойролцоо нэг айлд 1000 төгрөг төлж хонуулдаг юм. Орой буухдаа энэ муу тэргэндээ ачаад л аваад явна. Одоо энд байгаа номнууд нийт 120 орчим кг жин татна. Тийм болохоор сайн унаатай байхгүй бол болохгүй. Миний энэ “Land Cruiser” ч сайн унаа шүү. Үүний өмнө нэг ланд нь арван жил болоод л дууссандаа... /гээд сууж буй арматурын төмрөөр өөрөө урласан тэргээ заав. Харваас нямбайлан гагнасан тэрэг нь хүнд ачаа зөөхөд нэн тохирсон биетэй, бядтай эд харагдана. Өөрөө дээр нь суучихна. Настай хүн гэхэд ойр орчим нь эмх цэгцтэй, өрж тавьсан номнууд нь цэвэрч, нямбай нэгэн гэдгийг нь илтгэнэ. Хажууханд нь байх хогийн сав руу ярьж суух хоорондоо чихрийн бололтой жижигхэн цаас шидсэн нь оролгүй газар үлдсэнийг бидний яриа өндөрлөхөд хэрэг болгон газраас авч хийж байгаа нь хүндлүүштэй санагдсан. Бүхэл бүтэн цаг орчим ярилцсаны дараа хаясан цаасаа хогийн саванд авч хийх түүнээс залуус хүүхдүүд үлгэр дууриал аваасай гэж бодож байна./

0 Сэтгэгдэл
Бямбын Ринчен 1977 онд нас баржээ.
1989 оноос ном зарж эхлэсэн гэж байдаг. Гэтэл Бямбын Ринчен тэр үед нөгөө ертөнцөд залраад арав гаруй жил болж байсан байх юм. Арго өөрийгөө Ринченгийн шавь гэж авдаг шиг энэ баагий бас туудаг гар юм
mundag yumaa
Манай номнууд гэж хэний номнууд вэ? Үнэгүй ном авж зарчихаад орлогоо өгөхгүй байгаа юм уу?
өө бас айн алдаг эр байх нь,дээр бол их л гоёоор байшдээ
Muu har luivarchin shd. Manai nomnuudiig zaraad mongiig n ogohgui shuuhdeed avaarai geed balaitaad bgaan...
Манай номнууд гэж хэний номнууд вэ? Үнэгүй ном авж зарчихаад орлогоо өгөхгүй байгаа юм уу?
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан