Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Телевизээр 9 цагийн турш зөвхөн юм нэхэх тухай заажээ
Норвегийн NRK олон нийтийн телевиз есөн цаг үргэлжилсэн шоу нэвтрүүлж рекорд тогтоогоод байна. Гэхдээ юуны шоу гээч. Цамц хэрхэн нэхэх тухай. Бүхэл бүтэн есөн цагийн турш зөвхөн юм нэхэх тухай заадаг нэвтрүүлдэг. Оройны 5 цаг 30 минутаас эхлээд шөнийн 2 цагт дууссан эл нэвтрүүлгээр тасралтгүй цамц нэхсээр байгаад дууссан гэнэ. Энэ нэвтрүүлгийг лав хэн ч үзээгүй байх гэж бодож байвал эндүүрч байна. Харин ч энэ хачирхалтай шоуг хүмүүс ихэд сонирхон үзэж, телевизийнхээ өмнө суугаад зэрэгцээд л нэхээд байсан гэнэ. Норвегийн NRK телевиз сүүлийн үед иймэрхүү олон цагаар үргэлжилсэн нэвтрүүлэг их гаргадаг болоод байгаа нь “удаан телевиз”гэсэн нэртэй нэгэн төрлийн программ болж, олны сонирхлыг татаж байгаа аж. Тухайлбал тэд Бергенээс Осло хот хүртэлх галт тэрэгний долоон цагийн аяллыг бүтнээр телевизээр нэвтрүүлж байсан бол  2011 онд Норвегийн эргээр таван өдөр хагас үргэлжилсэн усан онгоцны аяллыг мөн бүтнээр нь дамжуулж рекорд тогтоож байв. Хөлөг онгоцны 11 байрлалд камер зоочихоод ээлжлээд харуулаад байсан реалити маягийн энэ шоуг 3,2 сая хүн үзсэн байна. Тус телевиз мөн 24 цаг үргэлжилсэн загасчлах аялал, 379 цаг үргэлжилсэн завин аялал зэргийг бүтнээр нь дамжуулсан нь үзэгчдийг ихээр татжээ. Хэдийгээр иймэрхүү нэвтрүүлэгт шинэ содон, үзэгчдийг баясгах зүйл байхгүй ч үзэж байгаа хүмүүсийг ер бусын тайван болгож, амьдралыг нь удаашруулж өгдгөөрөө тэднийг татдаг бололтой. Мөн хэдэн өдрөөр үргэлжлэх аяллыг ингэж нэвтрүүлэх нь үзэгчдээ яг л тэр байгаль дунд аваачсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
Б.Сэвжидмаа
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан