Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн тахилгат Бурхан Халдуныг үндэсний бахархалт хайрхнаар олон нийтэд зарлан тунхаглахаар шийдвэрлэлээ.

Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголын Их эзэнт гүрний сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун, Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар "Их хориг" гэж нэрлэсэн түүхтэй. Тахилга тайлгын энэ уламжлал 1920-иод оноос улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэсэг зуур тасалдсан ч нутгийн иргэд нууцаар хийж, уламжлалыг алдагдуулалгүй хадгалан авч үлдсэн байдаг.

Улс төр, соёлын хүрээнд шинэчлэл хийсэн 1990 оноос тахилга тайлгын уламжлал эргэн сэргэсэн юм. Харин өнгөрсөн жилээс Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж байхаар болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улс, Их хааны түүхтэй салшгүй холбоотой Бурхан Халдуныг үндэсний бахархалт хайрхан хэмээн зарлан тунхаглах нь монголчууд түүх, соёлоороо бахархах, хайрлан хүндлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ хэмээн энэ шийдвэрийг гаргажээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан