Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зомби” нар үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмджээ

Мексикийн нийслэл Мехикод бямба гарагийн орой  Хэллоуиний баярын зомби, үхэгсдийн хувцас өмсч, зэвсэг агссан хэдэн дээрэмчин үнэт эдлэлийн дэлгүүрт халдан дээрэмдсэн байна. Винтов, гар буугаар зэвсэглэсэн тэд дэлгүүрийн ажилтнуудыг бүсэлж саатуулаад дэлгүүрийн шилэн хоргуудыг алхаар хагалан  76,5 мянган доллараар үнэлэгдэх үнэт эдлэлийг нь хаман авч явжээ. Хэдийгээр тэнд дэлгүүрийн хамгаалалтын ажилтнууд байсан ч гар хоосон тэд дээрэмчдийн эсрэг яаж ч чадаагүй байна. Мексикт жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-нд уламжлал ёсоор талийгаач нарын дурсгалыг хүндэтгэж үхэгсдийн өдөр хэмээн  Хэллоуины баярыг өргөн тэмдэглэдэг байна.
Гэмт хэрэгтнүүд энэ баярын өмсгөл багийг гэмт үйлдэлдээ хэрэглэх нь нэг биш. Өнгөрсөн аравдугаар сарын 31-нд баярын өмнөхөн Хэллоуины гол бэлгэ тэмдэг болсон хулуун дотор кокаин хийж гарах гэсэн нэгэн эмэгтэйг Монреалын нисэх буудалд саатуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан