Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Үйлдвэрлэгчид нэг малгайн дор асуудлаа шийдэх гарц хайв
Зөвхөн уул уурхайн баялгаа олборлоод экспортлоод шинэ эринтэй золгоно гэвэл эндүүрэл гэдгийг дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн савлагаа, түүнээс улбаалан манай эдийн засагт өгч байгаа дохио хэд хэдэн удаа бидэнд анхааруулаад буй. Тиймээс үйлдвэржилт Монголын эдийн засгийн гол аврал байх юм гэдгийг Монгол Улс аль хэдийнэ тодорхойлоод буй ч үйлдвэржилтийн нэгдсэн бодлого, түүнийг тодорхойлсон нэгдсэн бичиг баримтгүйгээс хэдхэн том үйлдвэр, түүнийг тойрсон жижиг гэхэд дэндүү жижиг цех төдийгөөр үйл ажиллагаа эрхлэгчид цөөнгүй байгаа билээ. Уг нь үе үеийн Засгийн газар үйлдвэрлэл хөгжүүлэхээр 330 хөтөлбөр баталсан байдаг ч хэрэгжиж гийгүүлсэн нь гарын таван хуруунд л гэх.

Хэдийгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэж өөрсдийгөө нэрлэж байгаа ч цехийн хэмжээнд гэдгээрээ зээл олдохгүй, тоног төхөөрөмж авах чадвар дутдаг гэх зэргээр үйлдвэрлэл хөгжүүлэхэд манай нөхцөлд хамгийн хүндрэлтэй тусаад байгааг хаа хаанаа мэдэрдэг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн системийг өнгөрсөн засгийн үед бий болгон жил бүр 30 тэрбум төгрөгийг төсөвлөж, жижигт нь таван саяас 50 хүртэл сая, томоохон үйлдвэрт 500 хүртэл сая төгрөгийн зээл олгож байсан ч дорвитой үр дүн үзүүлж чадсангүй гэх нь бий. Тэгвэл цаашид үйлдвэрлэлийг хөгжүүлэх ямар боломж байна вэ.
Арилжааны банкны өндөр хүү, өндөр шалгуур, барьцаатай зээлийг тэр бүр авч чадахгүй байгаа үйлдвэрлэгчдэд хэрэгтэй гарцыг нь нэн тэргүүнд тодорхойлж, олох шаардлагатай болсон юм.
Монголын үйлдвэржилт хөгжлийн төв нэртэй төрийн бус байгууллагаас өчигдөр хүнс үйлдвэрлэгчдээ урьж уулзлаа. Гол нь үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлж болох боломжоо хамтдаа эрж, гарц олж харсан нь бусаддаа дамжуулья гэсэн зорилгоор нэг дор ийн цуглуулжээ.
Тус төвийн тэргүүн Р.Батгэрэлийн хэлснээр ямар ч байсан үйлдвэржилтийн эринг тодорхойлох хуулийг Ерөнхийлөгч санаачлаад байгаа гэнэ. Үйлдвэрлэгчдийн хувьд аж үйлдвэрийн бүсээ шинээр тодорхойлж, эко систем, дэд бүтцээ бий болгох зайлшгүй шаардлага бий. Гэвч үйлдвэржилт, үйлдвэр гэж яриад юу юугүй тоног төхөөрөмж оруулж ирээд ажиллуулчих мэт бодох ч суурь үйлдвэрлэл маань өнөөдрийг хүртэл огт хөгжөөгүй байгааг тэрээр дурдав. Задгай баахан хөтөлбөр байгаа ч хэрэгжүүлэх хүн нь, боломж нь байдаггүй гэнэ.
Тус төвийн зүгээс онлайнаар санал асуулга явуулж одоогоор ямар чиглэлийн үйлдвэрлэлд хэчнээн хэмжээний үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж шаардлагатай байгааг тодорхойлж гаргажээ. Гэхдээ энэ бол зөвхөн онлайнд идэвхтэй байдаг хүрээллийнхнийг багтаасан судалгаа гэнэ. Судалгаагаар хүнс үйлдвэрлэгчдэд наад зах нь 494 сая ам.долларын тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн дүн гарчээ. Гэтэл энэ мөнгийг хэрхэн олох вэ. Өнөөх бондны мөнгөнөөс горьдох уу. Өөр эх үүсвэр байгаа юу гэх мэтээр эрж сураглаж, салбарын яамтай хамтарч үзвэл импортын зээл авах боломж бидэнд байна гэдгийг тодорхойлж, холбогдох яам тамгын газартаа ч дуулгасан байна. Мэдээж үүнд Засгийн газар баталгаа гаргах ёстой. Гэвч үйлдвэрлэгчдийн хувьд ямар чиглэлийн хэчнээн үйлдвэрт хэдий хэмжээний үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж хэрэгтэй байна вэ гэдэг нарийвчилсан судалгаагүй учраас эхлээд өөрсдийн гэсэн нэгдсэн баримт мэдээлэлтэй болох нь чухал. Иймийн тулд үйлдвэрлэгчид маань нэгдсэн зохион байгуулалттайгаар тодорхой тоо, судалгаа, дүн мэдээтэй болох нь хэрэгтэйг онцолсон. Хэрвээ зөвхөн сүүний чиглэлийн тэдэн үйлдвэрт, сүү боловсруулах тоног төхөөрөмж тэд хэрэгтэй байна гэдэг нэгдсэн тоотой болж чадвал дараа дараагийн алхмаа хийж, импортлогчдоос өөрийн орны нөхцөлд тохирсон цогц төхөөрөмжийн захиалга өгч, өртгийнх нь 80 хувиар зээлд хамрагдах боломжтой байгаа гэнэ.
Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа хэлсэн үгэндээ “ Бид үйлдвэр, цех гэдгээ эхлээд ялгаад тодорхойлох хэрэгтэй. Орон нутагт голцуу цех маягаар ажилладаг учраас гар ажиллагаатай жижиг тоног төхөөрөмж ашиглах нь элбэг. Тэгэхээр ямар хэмжээний үйлдвэрлэлд тоног төхөөрөмж оруулж ирэх вэ гэдгээ эхлээд тодорхой болгоё.
Стратегийн үйлдвэрлэлээ эхлээд ярих хэрэгтэй. Энэ маань хөдөө аж ахуйтай хосолсон байх ёстой. Мах нядалгааны үйлдвэр гэхээр махны чиглэлийн үхэр, махны гарц, маллах арчилгаа маллагаа, нядалгаа, ангилан савлах, борлуулах, тээврийн логистик нь гээд чиглэл тус бүрд цогцоор нь нэг загвар боловсруулах хэрэгтэй байна. Жишээ нь, сүүг зуны улиралд бид хэрхэн боловсруулж, нөөшлөн экспортод гаргах вэ гэдэг төсөл дээр ажиллаж байна. Ажлууд маань тал талд хийгдэх биш, хүчээ хамтраад тодорхой нэг загвар гаргаад авчихвал, дараа дараагийн үйлдвэрлэгчид маань ашиглачихна. Манайхан төсөл хөтөлбөр гэхээр амьдралаас хэтэрхий тасархай хийчихдэг. Хөрсөн дээрээ буулгах хэрэгтэй. Жишээ нь, бид 40 гаруй сая малтай гэчихээд жилд 2000 тонн мах импортолж аваад байдаг. Үнэндээ сайхан төхөөрөмж байгаа ч манай нөхцөлд бодит байдалд бууж чадах нь уу гэдгийг тодорхойлох ёстой” гэв.
Уулзалтын үеэр үйлдвэрлэгчид маань өнөөдөр урд хөршийнхөө үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжинд ч таатай хандахгүй ихэвчлэн Япон, Германаас тоног төхөөрөмж, технологи оруулж ирэх сонирхолтой болсон тухай ч яригдав. Хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Хүнс маш сэргэлт” компанийн төлөөлөгч Д.Давхарбаяр “ Манайхан гадаадаас оруулж ирнэ л гэж яриад байх юм. Гэтэл дотоодод тэр тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид нь байна. Манай үйлдвэр гэхэд хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэл засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх 1977 онд байгуулагдсан ууган үйлдвэр. Зах зээлийн үед хувьд шилжээд үйл ажиллагаа маань жаахан хумигдсан. Хэрвээ бидний хэрэглэж байгаа зарим төхөөрөмжийг сайжруулаад өгвөл жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бид хийж чадна. Манайд мэргэжлийн инженерүүд, токарьчид, технологичид нь байна. Хамгийн гол нь эхлээд дотооддоо бид юугаа хийж чадах вэ гэдгээ харах хэрэгтэй байна” хэмээн яриад Хятадын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг бид л дагнан хийж байгаа шүү гэв. Ямартай ч, үйлдвэрлэгчид нэг малгай дор нэгдэж асуудлаа өөр хоорондоо зөвшилцөж байгаа зайлшгүй шаардлагатайг мэдэрснээр уулзалт өндөрлөсөн юм.

0 Сэтгэгдэл