Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гудамж” төслийнхөн 1.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо хийсэн байна

“Чингис” бондын хөрөнгөөр нийслэлийн 33 уулзварыг шинэчлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд “Өргөө” кино театрын өмнөх уулзварын зам барилгын ажилд тус төслийнхөн 1.6 тэрбум зарцуулсан бол ганцхан жилийн дотор 1.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарна гэсэн тооцоог тэд хийжээ. Ашиглалтад орсон 18 уулзварын зөвхөн нэгээс нь л гэхэд жилд 1.3-1.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна хэмээн тус төслийнхөн онцолж байна. Автозамын уулзваруудыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчилснээр зөвхөн замын нэвтрүүлэх чадвар сайжраад зогсохгүй нийгэм, эдийн засгийн үр өгөөжөө өгч буй талаар албаныхан ярьж байна. Уулзвар  шинэчлэх ажилд  58 компани оролцож, 5000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа аж.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан