Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хувийн сургуулиудын тэнгэрт хөөрсөн төлбөрийг газарт буулгах боломжтой
Өчигдөр Багш хөгжлийн ордонд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй ерөнхий боловсролын сургуулийн захирал чууллаа. Эдгээр захирлыг нэгтгэсэн Нийслэлийн захирлуудын зөвлөлийн томоохон арга хэмжээ болох тус зөвлөлгөөнөөр төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын менежментийн асуудлыг хэлэлцсэн юм. Авлигатай тэмцэх газарт багш, сурган хүмүүжүүлэгчтэй холбоотой ирсэн гомдол саналын дийлэнхийг багшийн ёс зүйн асуудал эзэлдэг учраас Багшийн ёс зүйн дүрмийн шинэчлэн боловсруулах ажил тун удахгүй өрнөх аж. Өмнөх ёс зүйн зарчимд хэт нэг талыг барьсан зүйл заалтууд байсныг захирлуудын зөвлөл хэлэлцэж, өөрсдийн зүгээс ямар санал санаачилга оруулахаа ч ярилцсан юм.
Мөн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн нэг ялгаатай тал нь төлбөрийн асуудал байдаг. Төлбөрөө хөөрөгдсөн сургуулийн удирдлагуудын тайлбар нь олон улсын хөтөлбөрөөр сургалтаа явуулах. Үүн дээр нэмээд дийлэнхи нь түрээсийн байранд толгой хоргоддог гээд зовлон их учраас хэрэгцээт зардал мөнгөндөө тохируулж төлбөрийнхөө хэмжээг тогтоодог байна. Үүнийг нь Засгийн газраас аль эсвэл сургуулиудыг нэгтгэж буй нийслэлийн Захирлуудын холбооноос хянах ямар ч боломжгүй гэнэ.
Гэхдээ сургуулийн насны хүүхэдтэй хүн бүрийн амны уншлага болж буй хувийн сургуулийн төлбөрийг бууруулах боломжтой, олон улсын сургалтын хөтөлбөрийг өндөр өртгөөр оруулж ирэх шаардлагагүй хэмээн хэд хэдэн сургуулийн захирлын амнаас сонссон юм.
Мөн Шинэчлэлийн Засгийн газрын барьж, хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд” боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэрэгжилтийн талаар ч лаборатор сургуулийн захирлууд санал бодлоо хуваалцаж, ажлаа дүгнэсэн. Ингээд төрийн болон хувийн сургуулийн захирлуудтай уулзсанаа хүргэж байна.
Нийслэлийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч, “Шинэ Монгол” дунд сургуулийн захирал Ч.Галбадрах энэ удаагийн зөвлөлгөөнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудыг төлөөлөн оролцсон юм. Түүнтэй хувийн сургуулиудын сургалтын төлбөр болон бусад асуудлаар ярилцлаа.
-Хувийн сургуулиудыг төлбөрөө хөөрөгддөг гэсэн муу нэр дагадаг. Гэхдээ бас болж бүтэхгүй зүйл олон л байгаа байх?
-Нэгэнт боловсролын салбарт хүчин зүтгэж байгаа учраас хамтран ажиллая гээд Нийслэлийн захирлуудын зөвлөлд хувийн, төрийн өмчийн 200 гаруй сургууль нэгдсэн. Хувийн сургуулиудын давуу тал нь сургалтын янз бүрийн төслүүдийг чөлөөтэй нэвтрүүлж, хэрэгжүүлж, турших боломжтой байдаг. Хүндрэлтэй асуудал гэвэл бэхжиж чадахгүй байна. Нийслэлд хувийн хэвшлийн 90-ээд сургууль бий. Монголын хувийн хэвшлийн сургуулийн холбоонд 60 гаруй нь нэгдсэн. Эдгээр сургуулийн тал хувь нь өөрийн байргүй. Хөрөнгө оруулагч, хувь хүн, үүсгэн байгуулагчид нь нуруун дээрээ үүрч явдаг. Энэ тал дээр төрөөс дэмжлэг байдаггүй. Түүнээс сайхан зүйл хийх гэж сэдэж байгаа хүн олон. Түрээсийн төлбөрөөсөө давж чадахгүй байсаар нөгөө санаж сэдсэнээ хийж чадалгүй өнгөрдөг тохиолдол олон бий. Барилга байшин барих мөнгө, дэмжлэг оллоо гэхэд газар олддоггүй, зөвшөөрөл өгдөггүй гээд л... Монгол Улсын боловсролын хуульд хүүхэд бүр үнэ төлбөргүй боловсрол эзэмших ёстой гэсэн заалт байдаг. Үүнийхээ дагуу хүүхэд бүрээр тооцож хувьсах зардлыг нь өгдөг ч огт хүрдэггүй.
-Муу нэртэй ч гэсэн боловсролын салбарын ачаанаас хувийн сургуулиудынхан үүрэлцэж яваа. Та дээр хувийн хэвшлийн сургуулиудын холбоо гэж дурдлаа. Тэр холбооноос харьяа сургуулиудынхаа төлбөрт хяналт тавьдаг уу?
-Төлбөрөө хэрхэн тогтоох, ямар багш ажиллуулж байна гээд сургуулиудын дотоод асуудал холбоо хяналт тавих боломжгүй. Сургуулиуд эдгээр зардлаа тооцож байж төлбөрөө тогтоодог. Цөөн хэдэн сургуулийн төлбөр өндөр байгааг хүлээн зөвшөөрнө. Гол нь багш нарынхаа цалин, хангамжинд зарцуулагддаг. Гадаадаас багш нар авчирж орон сууцаар нь хангана, сурах бичгээ авна. Тухайлбал, “Орчлон” сургуулийн хүүхэд бүр Кембрижийн стандартаар шалгалт өгдөг. Нэг шалгалт нь 100 ам.доллар. Улиралд долоон шалгалт өгнө. Жилд хэдэн шалгалт өгөх билээ гээд л төлбөр нь нэмэгдээд явдаг.
-Мэргэжлийн хүний нүдээр харахад төлбөртэйгөө дүйцсэн чанартай боловсролыг өгч чадаж байна уу?
-Төлбөр нь хэт өндөр гээд тухайн сургуульд хүүхдээ оруулахгүй бол өртөг ихтэй үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Гэтэл эдгээр сургууль анги дүүргэлт сайтай. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар л явж байна гэсэн үг. Холбооны зүгээс энэ талаар ярьдаггүй биш байнга хэлдэг. Өнөөдөр өндөр төлбөртэй 10 гаруйхан сургууль л бий. Дундаж төлбөр нь нэг сая төгрөг. Ашигтай ажилладаг нэг ч сургууль байхгүй. Хувийн сургуулиудыг хэдхэн сургуулийн үзэмжээр ойлгож муулдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, ерөнхий боловсролын сургуулийнхаа дунд ангиа төгсөөд ахлах ангид орж чадахгүй, сурлагаараа муу хүүхдүүдийг эцэг эхийнх нь саналаар бид авдаг. Сургуульд хамрагдаж чадахгүй хүүхдүүдийн тодорхой хувийг бид сургаж байна. Нийслэлийн сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь, багш ажилчдын 15 хувь нь хувийн сургуульд л явдаг. Ингээд бодохоор бид боловсролын салбарын ачааг чадахаараа үүрэлцэж яваа.
-Хувийн сургуулиуд хүүхдийг багаас нь гадаад хэлтэй болгоно гэсэн сурталчилгаа хийдэг. Гэтэл эхлээд эх хэлээ бүрэн эзэмших ёстой. “Шинэ Монгол” сургуулийн захирлын хувьд үүнд бодлоо хэлэхгүй юү?
-Олон улсын сургуулиудын сургалтын хөтөлбөр яах аргагүй зургаан наснаас нь эхлээд л гадаад хэлээр бичигдсэн учраас тэр хэвээр нь явуулахаас өөр аргагүй. Хэрвээ хүүхэддээ багаас нь гадаад хэлийг төгс эзэмшүүлэх гэсэн эцэг эхчүүд байвал тэр сургуульдаа хүүхдээ өгөх ёстой. Харин “Шинэ Монгол“ сургуулийн хувьд эхний хоёр жил зөвхөн монгол хэлээр хичээл ордог. Түүнээс хойш гадаад хэлийг заадаг. Ямар хэлийг төгс эзэшисэн түүгээрээ ярьж, бодож, сэтгэдэг. Багаасаа гадаад хэл үзсэн хүүхэд том болсон ч орчуулгын хэлээр яриад байдаг. Монгол хэлээрээ шүлэг сайхан уншдаг, ном уншаад ойлгодог болчихвол дараагийн хэлийг заах нь зөв.
Нийслэлийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Б.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрээр төрийн өмчит лаборатори сургууль болох “Шинэ эрин”-ий захирал юм.
-Нийслэлийн захирлуудын зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Нийслэлийн захирлуудын зөвлөлд ерөнхий боловсролын болон хувийн хэвшлийн сургуулиудын захирал, нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцон хамтран үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс боловсролын байгууллага статустай болсон. Зарим чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлнэ. Захирлуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, боловсруулахад заавал БШУЯ анхаарал тавих албагүй. Учир нь, нийслэлийн Боловсролын газартай манай зөвлөл хамтран ажиллах болсон тул захирал солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нэг ёсондоо, нийслэлийн сургуулийн захирлуудыг орон нутаг руу явуулж, туршлага судлуулах юм. Мөн зангиагүй уулзалтаар өглөөний цай уунгаа сургуулийн захирлууд тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Боловсролын газрын даргатай долоо хоног бүрт хэлэлцдэг юм. Энэ уулзалтыг цаашид салбарын сайдтай хийх тухай ч ярьж байна. Олон ажлуудыг санаачилж хийнэ.
-Та зөвлөлгөөний үеэр тавьсан илтгэлдээ бид өөрсдийнхөө сайн талаа ярих ёстой гэсэн. Аль болох сайн талаа харуулах нь танай зөвлөлийн нэг ажил байх?
-Боловсролын салбарын үнэлэмж багасч байна. Нэг сургуульд болохгүй зүйл гарвал түүнийг олон нийтэд түргэн шуурхай мэдээлдэг. Гэтэл сайн зүйл болбол хэн ч тоодоггүй. Тэгэхээр сайн сайхан зүйлээ бусдад хэлж ярьдаг байх хэрэгтэй. Үүний тулд санаачилсан ажлын маань нэг бол нийслэлийн бүх сургуулийн захирлаас манлайллын судалгаа авах гэж байгаа. Тухайн хүн юугаараа манлайлав, ямар чиг үүрэг дээрээ алдаад байна вэ гэдгийг олж тогтооно. Бас удирдах ажилтны ёс зүйн асуудлыг ч барьж ажиллана. Хариуцлага тооцох, шагнахаа бид өөрсдөө шийддэг байна.
-Танай сургуульд түшиглээд үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ ажил ямархуу явж байна вэ?
-Манайх төрийн өмчтэй, олон улсын боловсролыг олгох Монголын анхны сургууль. Тэр ч утгаараа олон улсын стандартыг нэвтрүүлэхээс гадна үндэсний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа. Математик, байгалийн ухаан, англи хэл, мэдээлэл харилцаа гэсэн хичээлүүд тухайн улсынхаа чанарыг хадгалахаасаа илүү шинжлэх ухааны хөгжлийг дагаж даяарчлагдаж ирсэн. Энэ хичээлүүдийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажилд манай багш нар оролцоод байгаа.
-Лаборатор сургууль болоод удаж байгаа учраас ажлын үр дүнг асуух нь зүйтэй болов уу?
-Боловсролын салбарт хийсэн ажлын үр дүн сурагчдын амжилтаар хэмжигддэг. Дэлхийн 140 гаруй орны хүүхдүүд цагийн таван бүсэд хуваагдан нэгэн зэрэг өгдөг шалгалтад манай сургуулийн хүүхдүүд орсон. Хятад, Сингапур хүүхдүүдийн өгдөг хамгийн өндөр дундажтай бүсэд өгөхөд анхны шалгалтын амжилт дэлхийн дунджаас дээшээ давж гарсан. Монголчуудын энэ шалгалтын дүн Кембриджийн их сургуулийн анхааралыг татаж чадсан.
-Гадаадын боловсролыг хэрхэн оруулж ирэхээсээ хамаараад сургуулиудын төлбөр нэмэгддэг гэсэн асуудал яригдсан. Тэгвэл танай сургуулийн хувьд энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Хувийн сургуулиудын төлбөр тухайн сургуулийн дотоод асуудал. Сургалтын амжилтад олон улсын хөтөлбөрүүд нөлөөлдөг. Гэхдээ ямар хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх вэ, заах багш, орчны асуудлаас эхлээд их зүйл шалтгаалдаг. Бид дундаж өртгөөр барилгаа бариад, тоног төхөөрөмжид зориулагддаг мөнгөө зөв зарцуулснаар олон улсын стандартад нийцсэн сургуультай болж чадсан. Ингээд бодохоор орчны асуудлаа шийдэж болохоор. Багшлах боловсон хүчний хувьд англи хэлийг л гадаад багш зааж байгаа. Бусад хичээлийг нь монгол багш нар заадаг. Угаасаа ч төрийн өмчит сургууль гадаад багштай удаан явахгүй. Тэгэхээр туршлагаасаа харахад хямд өртгөөр олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гэхдээ сүүлийн үед боловсролын эдийн засаг дэлхий даяар маш сайн хөгжиж байгаа. Түүнийг л сайн судлах хэрэгтэй.
БШУЯ-наас Үндэсний хөтөлбөрийн сургалтын аргазүйг улирал бүр боловсруулж лаборатор сургуулиудад хэрэгжүүлж байгаа. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн захирал М.Туулсайхантай уулзлаа.
-Алслагдсан дүүргийн сургуулиудын төлөөлөл болж зөвлөлгөөнд оролцож байна. Сургалтын шинэчлэлийн талаар тантай ярих гэсэн юм?
-Манай сургуулиудын хувьд тулгамдсан гэхээсээ шийдвэрлэж чадсан асуудлаа ярих нь зүйтэй байх. Боловсролын өнөөгийн шинэчлэлийн асуудлыг соргогоор харж, шийдэж ажиллаж чадаж байгаа. Боловсролын салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байсан. Багшийн чадварыг хэрхэн үнэлэх, хүүхдийнхээ авьяасыг дээшлүүлж, хөгжүүлэх тал дээр бодлого боловсруулах шаардлага гарч ирсэн. Цаг үеэ олсон шинэчлэлд удирдлагын зүгээс баяртай байгаа.
-Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулийн хувьд үр дүн хэр байгааг ярихгүй юү?
-Лаборатор сургуулийн 1-5 дугаар ангийн сурах бичиг өөр л дөө. Яамнаас улирал бүр шинээр хэвлэн гаргаж байгаа сурах бичгийн дагуу хичээлээ заадаг. Ингэснээр хүүхэд бүр хөгжиж чадаж байна. Эцэг эхчүүд ч ам сайтай байна. Өнөөдөр боловсролын шинэчлэлд эцэг эхийн оролцоо идэвхжсэн. Төрийн бодлого зөв явж байгааг эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжаар дүгнэж болдог гэдгийг хэлмээр байна.
-1-5 дугаар ангийнхны үндэсний хөтөлбөр жирийн хөтөлбөрөөс юугаараа ялгаатай юм бэ?
-“Зөв Монгол хүн” гэсэн хөтөлбөрийн хүрээнд ёс зүйн боловсролын нэмэлт хичээл оруулж байгаа. Сурах бичгийг нь БШУЯ-ны Зөвлөх менежментийн баг боловсруулдаг юм.
-Өмнө нь, нэг Кэмбриж, нэг Жайка гэж яриад байхаар эцэг эхчүүд, сурагчид ч залхсан шүү дээ. Уг нь, боловсролын тогтолцоо удаан хугацааны тогтвортой байх ёстой гэдэг?
-Боловсролын тогтолцоонд гажуудал байсан. Кембриж, Данида, Жайка гээд л олон юм руу нэг хэсэг үсчсэн. Энэ нь, бидэнд ч тээртэй байсан. Дахиад үндэсний хөтөлбөр гээд боловсруулсан. Гэхдээ Данидагаар багш нарын чадвар нэмэгдэж, сургалтын үйл ажиллагаа хөгжсөн. Жайкагаар бол багш ажлын байран дээрээ яаж хөгжих вэ гэсэн сургалтын аргазүйгээ нэгдсэн бодлоготойгоо уялдуулсан нэгдсэн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Тэдгээр хөтөлбөрөөс авах зүйл ээ аваад нэг зөв зам руугаа орохоор явж байна.
та нөхөртөө хаягдчихаад, хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй,3 жил үнэгүй шахам ,сургачихаад, сүүлдээ сургалтын төлбөрийн оронд өөрөө математикийн хичээл заая гэж гуйгаад, зүгээр ажлаа хийж байгаа багшийг янз бүрээр гүтгэн, бөөн юм болж байсныг чинь ангийн ээж ,аав,багш нар цөм мэднэ шүү дээ.
reihastagiig avsan bol ugchih gdg shig u. zahiral ni bas gurvaljnii talbai olj mdhgui uy. ter chini ug ni hyatad hel sn zaadg surguuli gdg biz de, erunhii erdmiin hicheel haygddag um bn le. tulbur l gd uhchih gd bdg chanaraa bur haychihdag surguuliudiig tsegtselmeer bn saidaa.
ene huviin surguuliin bagshlah bolovson huchin unen uruvdmuur. husliin urguu gj goe nertei hyatad surguulid matematik zaadag bagsh ni gurvaljnii talbai olj chadahgui, shalgaltanh dr ni buur havriin angi devshih shalgaltan dr ni uuruu buruu bodood huuhduuddee taraasan bga um da. tegeed neg eej medcheed chi buruu zaasan bn gsn chini zahiral ni umuuruud elegiin um blsn. bobkagiin onigoo tend davtagdsan . tegeed nuguu bagch ni manai 3 erdene deed surguuliin bagsh gurvaljhii talbaig gurvan taliig ni urjuulj oldog gj zaasan gd l guriichdg um bn le. tend undur tulbur tulj huuhdee suitgeed yahve gd humuus ni huuhdee shiljuulsen l bn le. gehdee l bas bagshiig ni sudalmaar l um bn le
Өчигдөр Багш хөгжлийн ордонд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй ерөнхий боловсролын сургуулийн захирал чууллаа. Эдгээр захирлыг нэгтгэсэн Нийслэлийн захирлуудын зөвлөлийн томоохон арга хэмжээ болох тус зөвлөлгөөнөөр төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын менежментийн асуудлыг хэлэлцсэн юм. Авлигатай тэмцэх газарт багш, сурган хүмүүжүүлэгчтэй холбоотой ирсэн гомдол саналын дийлэнхийг багшийн ёс зүйн асуудал эзэлдэг учраас Багшийн ёс зүйн дүрмийн шинэчлэн боловсруулах ажил тун удахгүй өрнөх аж. Өмнөх ёс зүйн зарчимд хэт нэг талыг барьсан зүйл заалтууд байсныг захирлуудын зөвлөл хэлэлцэж, өөрсдийн зүгээс ямар санал санаачилга оруулахаа ч ярилцсан юм.
Мөн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн нэг ялгаатай тал нь төлбөрийн асуудал байдаг. Төлбөрөө хөөрөгдсөн сургуулийн удирдлагуудын тайлбар нь олон улсын хөтөлбөрөөр сургалтаа явуулах. Үүн дээр нэмээд дийлэнхи нь түрээсийн байранд толгой хоргоддог гээд зовлон их учраас хэрэгцээт зардал мөнгөндөө тохируулж төлбөрийнхөө хэмжээг тогтоодог байна. Үүнийг нь Засгийн газраас аль эсвэл сургуулиудыг нэгтгэж буй нийслэлийн Захирлуудын холбооноос хянах ямар ч боломжгүй гэнэ.
Гэхдээ сургуулийн насны хүүхэдтэй хүн бүрийн амны уншлага болж буй хувийн сургуулийн төлбөрийг бууруулах боломжтой, олон улсын сургалтын хөтөлбөрийг өндөр өртгөөр оруулж ирэх шаардлагагүй хэмээн хэд хэдэн сургуулийн захирлын амнаас сонссон юм.
Мөн Шинэчлэлийн Засгийн газрын барьж, хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд” боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэрэгжилтийн талаар ч лаборатор сургуулийн захирлууд санал бодлоо хуваалцаж, ажлаа дүгнэсэн. Ингээд төрийн болон хувийн сургуулийн захирлуудтай уулзсанаа хүргэж байна.
Ч.Галбадрах: Өндөр төлбөртэй 10 гаруйхан
сургууль л бий
сургууль л бий
Нийслэлийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч, “Шинэ Монгол” дунд сургуулийн захирал Ч.Галбадрах энэ удаагийн зөвлөлгөөнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудыг төлөөлөн оролцсон юм. Түүнтэй хувийн сургуулиудын сургалтын төлбөр болон бусад асуудлаар ярилцлаа. -Хувийн сургуулиудыг төлбөрөө хөөрөгддөг гэсэн муу нэр дагадаг. Гэхдээ бас болж бүтэхгүй зүйл олон л байгаа байх?
-Нэгэнт боловсролын салбарт хүчин зүтгэж байгаа учраас хамтран ажиллая гээд Нийслэлийн захирлуудын зөвлөлд хувийн, төрийн өмчийн 200 гаруй сургууль нэгдсэн. Хувийн сургуулиудын давуу тал нь сургалтын янз бүрийн төслүүдийг чөлөөтэй нэвтрүүлж, хэрэгжүүлж, турших боломжтой байдаг. Хүндрэлтэй асуудал гэвэл бэхжиж чадахгүй байна. Нийслэлд хувийн хэвшлийн 90-ээд сургууль бий. Монголын хувийн хэвшлийн сургуулийн холбоонд 60 гаруй нь нэгдсэн. Эдгээр сургуулийн тал хувь нь өөрийн байргүй. Хөрөнгө оруулагч, хувь хүн, үүсгэн байгуулагчид нь нуруун дээрээ үүрч явдаг. Энэ тал дээр төрөөс дэмжлэг байдаггүй. Түүнээс сайхан зүйл хийх гэж сэдэж байгаа хүн олон. Түрээсийн төлбөрөөсөө давж чадахгүй байсаар нөгөө санаж сэдсэнээ хийж чадалгүй өнгөрдөг тохиолдол олон бий. Барилга байшин барих мөнгө, дэмжлэг оллоо гэхэд газар олддоггүй, зөвшөөрөл өгдөггүй гээд л... Монгол Улсын боловсролын хуульд хүүхэд бүр үнэ төлбөргүй боловсрол эзэмших ёстой гэсэн заалт байдаг. Үүнийхээ дагуу хүүхэд бүрээр тооцож хувьсах зардлыг нь өгдөг ч огт хүрдэггүй.
-Муу нэртэй ч гэсэн боловсролын салбарын ачаанаас хувийн сургуулиудынхан үүрэлцэж яваа. Та дээр хувийн хэвшлийн сургуулиудын холбоо гэж дурдлаа. Тэр холбооноос харьяа сургуулиудынхаа төлбөрт хяналт тавьдаг уу?
-Төлбөрөө хэрхэн тогтоох, ямар багш ажиллуулж байна гээд сургуулиудын дотоод асуудал холбоо хяналт тавих боломжгүй. Сургуулиуд эдгээр зардлаа тооцож байж төлбөрөө тогтоодог. Цөөн хэдэн сургуулийн төлбөр өндөр байгааг хүлээн зөвшөөрнө. Гол нь багш нарынхаа цалин, хангамжинд зарцуулагддаг. Гадаадаас багш нар авчирж орон сууцаар нь хангана, сурах бичгээ авна. Тухайлбал, “Орчлон” сургуулийн хүүхэд бүр Кембрижийн стандартаар шалгалт өгдөг. Нэг шалгалт нь 100 ам.доллар. Улиралд долоон шалгалт өгнө. Жилд хэдэн шалгалт өгөх билээ гээд л төлбөр нь нэмэгдээд явдаг.
-Мэргэжлийн хүний нүдээр харахад төлбөртэйгөө дүйцсэн чанартай боловсролыг өгч чадаж байна уу?
-Төлбөр нь хэт өндөр гээд тухайн сургуульд хүүхдээ оруулахгүй бол өртөг ихтэй үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Гэтэл эдгээр сургууль анги дүүргэлт сайтай. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар л явж байна гэсэн үг. Холбооны зүгээс энэ талаар ярьдаггүй биш байнга хэлдэг. Өнөөдөр өндөр төлбөртэй 10 гаруйхан сургууль л бий. Дундаж төлбөр нь нэг сая төгрөг. Ашигтай ажилладаг нэг ч сургууль байхгүй. Хувийн сургуулиудыг хэдхэн сургуулийн үзэмжээр ойлгож муулдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, ерөнхий боловсролын сургуулийнхаа дунд ангиа төгсөөд ахлах ангид орж чадахгүй, сурлагаараа муу хүүхдүүдийг эцэг эхийнх нь саналаар бид авдаг. Сургуульд хамрагдаж чадахгүй хүүхдүүдийн тодорхой хувийг бид сургаж байна. Нийслэлийн сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь, багш ажилчдын 15 хувь нь хувийн сургуульд л явдаг. Ингээд бодохоор бид боловсролын салбарын ачааг чадахаараа үүрэлцэж яваа.
-Хувийн сургуулиуд хүүхдийг багаас нь гадаад хэлтэй болгоно гэсэн сурталчилгаа хийдэг. Гэтэл эхлээд эх хэлээ бүрэн эзэмших ёстой. “Шинэ Монгол” сургуулийн захирлын хувьд үүнд бодлоо хэлэхгүй юү?
-Олон улсын сургуулиудын сургалтын хөтөлбөр яах аргагүй зургаан наснаас нь эхлээд л гадаад хэлээр бичигдсэн учраас тэр хэвээр нь явуулахаас өөр аргагүй. Хэрвээ хүүхэддээ багаас нь гадаад хэлийг төгс эзэмшүүлэх гэсэн эцэг эхчүүд байвал тэр сургуульдаа хүүхдээ өгөх ёстой. Харин “Шинэ Монгол“ сургуулийн хувьд эхний хоёр жил зөвхөн монгол хэлээр хичээл ордог. Түүнээс хойш гадаад хэлийг заадаг. Ямар хэлийг төгс эзэшисэн түүгээрээ ярьж, бодож, сэтгэдэг. Багаасаа гадаад хэл үзсэн хүүхэд том болсон ч орчуулгын хэлээр яриад байдаг. Монгол хэлээрээ шүлэг сайхан уншдаг, ном уншаад ойлгодог болчихвол дараагийн хэлийг заах нь зөв.
Б.Амартүвшин: Хямд өртөгөөр олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж болно
Нийслэлийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Б.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрээр төрийн өмчит лаборатори сургууль болох “Шинэ эрин”-ий захирал юм. -Нийслэлийн захирлуудын зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Нийслэлийн захирлуудын зөвлөлд ерөнхий боловсролын болон хувийн хэвшлийн сургуулиудын захирал, нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцон хамтран үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс боловсролын байгууллага статустай болсон. Зарим чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлнэ. Захирлуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, боловсруулахад заавал БШУЯ анхаарал тавих албагүй. Учир нь, нийслэлийн Боловсролын газартай манай зөвлөл хамтран ажиллах болсон тул захирал солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нэг ёсондоо, нийслэлийн сургуулийн захирлуудыг орон нутаг руу явуулж, туршлага судлуулах юм. Мөн зангиагүй уулзалтаар өглөөний цай уунгаа сургуулийн захирлууд тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Боловсролын газрын даргатай долоо хоног бүрт хэлэлцдэг юм. Энэ уулзалтыг цаашид салбарын сайдтай хийх тухай ч ярьж байна. Олон ажлуудыг санаачилж хийнэ.
-Та зөвлөлгөөний үеэр тавьсан илтгэлдээ бид өөрсдийнхөө сайн талаа ярих ёстой гэсэн. Аль болох сайн талаа харуулах нь танай зөвлөлийн нэг ажил байх?
-Боловсролын салбарын үнэлэмж багасч байна. Нэг сургуульд болохгүй зүйл гарвал түүнийг олон нийтэд түргэн шуурхай мэдээлдэг. Гэтэл сайн зүйл болбол хэн ч тоодоггүй. Тэгэхээр сайн сайхан зүйлээ бусдад хэлж ярьдаг байх хэрэгтэй. Үүний тулд санаачилсан ажлын маань нэг бол нийслэлийн бүх сургуулийн захирлаас манлайллын судалгаа авах гэж байгаа. Тухайн хүн юугаараа манлайлав, ямар чиг үүрэг дээрээ алдаад байна вэ гэдгийг олж тогтооно. Бас удирдах ажилтны ёс зүйн асуудлыг ч барьж ажиллана. Хариуцлага тооцох, шагнахаа бид өөрсдөө шийддэг байна.
-Танай сургуульд түшиглээд үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ ажил ямархуу явж байна вэ?
-Манайх төрийн өмчтэй, олон улсын боловсролыг олгох Монголын анхны сургууль. Тэр ч утгаараа олон улсын стандартыг нэвтрүүлэхээс гадна үндэсний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа. Математик, байгалийн ухаан, англи хэл, мэдээлэл харилцаа гэсэн хичээлүүд тухайн улсынхаа чанарыг хадгалахаасаа илүү шинжлэх ухааны хөгжлийг дагаж даяарчлагдаж ирсэн. Энэ хичээлүүдийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажилд манай багш нар оролцоод байгаа.
-Лаборатор сургууль болоод удаж байгаа учраас ажлын үр дүнг асуух нь зүйтэй болов уу?
-Боловсролын салбарт хийсэн ажлын үр дүн сурагчдын амжилтаар хэмжигддэг. Дэлхийн 140 гаруй орны хүүхдүүд цагийн таван бүсэд хуваагдан нэгэн зэрэг өгдөг шалгалтад манай сургуулийн хүүхдүүд орсон. Хятад, Сингапур хүүхдүүдийн өгдөг хамгийн өндөр дундажтай бүсэд өгөхөд анхны шалгалтын амжилт дэлхийн дунджаас дээшээ давж гарсан. Монголчуудын энэ шалгалтын дүн Кембриджийн их сургуулийн анхааралыг татаж чадсан.
-Гадаадын боловсролыг хэрхэн оруулж ирэхээсээ хамаараад сургуулиудын төлбөр нэмэгддэг гэсэн асуудал яригдсан. Тэгвэл танай сургуулийн хувьд энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Хувийн сургуулиудын төлбөр тухайн сургуулийн дотоод асуудал. Сургалтын амжилтад олон улсын хөтөлбөрүүд нөлөөлдөг. Гэхдээ ямар хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх вэ, заах багш, орчны асуудлаас эхлээд их зүйл шалтгаалдаг. Бид дундаж өртгөөр барилгаа бариад, тоног төхөөрөмжид зориулагддаг мөнгөө зөв зарцуулснаар олон улсын стандартад нийцсэн сургуультай болж чадсан. Ингээд бодохоор орчны асуудлаа шийдэж болохоор. Багшлах боловсон хүчний хувьд англи хэлийг л гадаад багш зааж байгаа. Бусад хичээлийг нь монгол багш нар заадаг. Угаасаа ч төрийн өмчит сургууль гадаад багштай удаан явахгүй. Тэгэхээр туршлагаасаа харахад хямд өртгөөр олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гэхдээ сүүлийн үед боловсролын эдийн засаг дэлхий даяар маш сайн хөгжиж байгаа. Түүнийг л сайн судлах хэрэгтэй.
М.Туулсайхан: Боловсролын салбар одоо л зөв зам руугаа явж байна
БШУЯ-наас Үндэсний хөтөлбөрийн сургалтын аргазүйг улирал бүр боловсруулж лаборатор сургуулиудад хэрэгжүүлж байгаа. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн захирал М.Туулсайхантай уулзлаа. -Алслагдсан дүүргийн сургуулиудын төлөөлөл болж зөвлөлгөөнд оролцож байна. Сургалтын шинэчлэлийн талаар тантай ярих гэсэн юм?
-Манай сургуулиудын хувьд тулгамдсан гэхээсээ шийдвэрлэж чадсан асуудлаа ярих нь зүйтэй байх. Боловсролын өнөөгийн шинэчлэлийн асуудлыг соргогоор харж, шийдэж ажиллаж чадаж байгаа. Боловсролын салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байсан. Багшийн чадварыг хэрхэн үнэлэх, хүүхдийнхээ авьяасыг дээшлүүлж, хөгжүүлэх тал дээр бодлого боловсруулах шаардлага гарч ирсэн. Цаг үеэ олсон шинэчлэлд удирдлагын зүгээс баяртай байгаа.
-Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулийн хувьд үр дүн хэр байгааг ярихгүй юү?
-Лаборатор сургуулийн 1-5 дугаар ангийн сурах бичиг өөр л дөө. Яамнаас улирал бүр шинээр хэвлэн гаргаж байгаа сурах бичгийн дагуу хичээлээ заадаг. Ингэснээр хүүхэд бүр хөгжиж чадаж байна. Эцэг эхчүүд ч ам сайтай байна. Өнөөдөр боловсролын шинэчлэлд эцэг эхийн оролцоо идэвхжсэн. Төрийн бодлого зөв явж байгааг эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжаар дүгнэж болдог гэдгийг хэлмээр байна.
-1-5 дугаар ангийнхны үндэсний хөтөлбөр жирийн хөтөлбөрөөс юугаараа ялгаатай юм бэ?
-“Зөв Монгол хүн” гэсэн хөтөлбөрийн хүрээнд ёс зүйн боловсролын нэмэлт хичээл оруулж байгаа. Сурах бичгийг нь БШУЯ-ны Зөвлөх менежментийн баг боловсруулдаг юм.
-Өмнө нь, нэг Кэмбриж, нэг Жайка гэж яриад байхаар эцэг эхчүүд, сурагчид ч залхсан шүү дээ. Уг нь, боловсролын тогтолцоо удаан хугацааны тогтвортой байх ёстой гэдэг?
-Боловсролын тогтолцоонд гажуудал байсан. Кембриж, Данида, Жайка гээд л олон юм руу нэг хэсэг үсчсэн. Энэ нь, бидэнд ч тээртэй байсан. Дахиад үндэсний хөтөлбөр гээд боловсруулсан. Гэхдээ Данидагаар багш нарын чадвар нэмэгдэж, сургалтын үйл ажиллагаа хөгжсөн. Жайкагаар бол багш ажлын байран дээрээ яаж хөгжих вэ гэсэн сургалтын аргазүйгээ нэгдсэн бодлоготойгоо уялдуулсан нэгдсэн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Тэдгээр хөтөлбөрөөс авах зүйл ээ аваад нэг зөв зам руугаа орохоор явж байна.
0 Сэтгэгдэл
зочин
чанартай сайн хувийн сургуулиуд зөндөө бий шүү дээ. Дээрхи сургуулийн захирлыг мэдэхгүй л юм байна
2015.02.23
2015.02.08
2013.11.06
2013.11.06






















