Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Н.Гантөмөр: ирэх онд нийтийн тээврийн үйлчилгээ эрс өөрчлөгдөнө
Ардчилсан хувьсгалын анхдагчуудын нэг өдгөө өдрөөс өдөрт хаяагаа тэлж буй их хотын үйл хэрэг, бүтээн байгуулалтыг удирдан ажиллаж байна. Дэлхийн улс орнуудын адилаар ардчилал, эрх чөлөөгөөр ард түмнээ замнахад хүчин зүтгээд өдгөө төрөлх хотоо дэлхийн энтэй болгохын төлөө хөдөлмөрлөж буй хүн бол Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтэц эрхэлсэн орлогч Н.Гантөмөр билээ. Нөр их хичээл, хөдөлмөрөө төрөөр үнэлүүлж Д.Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан юм.

-Шагнал, урамшуулал гэдэг хэн хүний гавьяа, бүтээлийг үнэлэхээс гадна цаашдын ажилд ташуур болдог. Таны хийж, хэрэгжүүлсэн болон цаашид үргэлжүүлэх ажлын талаар ярилцъя?
-Би улсад 30 орчим жил ажиллажээ. Ардчилал гарснаас хойш 23 жил зүтгэж байна. Тэр дотор дөрвөн жил Сонгинохайрхан дүүргийн орлогч дарга, Удирдлагын академийн санхүү хариуцсан орлогч даргаар долоо орчим жил ажилласан. Сүүлийн нэг жилийн хугацаанд Нийслэлийн зам тээвэр, дэд бүтэц эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад энэ шагналаа хүртлээ. Мэдээж энэ бол ганц, хоёр жилийн ажил, хөдөлмөрийг минь үнэлсэн хэрэг биш болов уу. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн нийслэлийн их бүтээн байгуулалттай холбоотой.
-Үнэхээр жилийн хугацаанд нийслэлд багагүй бүтээн байгуулалт өрнөлөө. Дэд бүтцийн хувьд ямар ажлыг онцлох вэ?
-Энэ жил 216 км авто зам шинээр тавьж, хуучныг засч сэлбэсэн. 18 уулзвар шинэчилж ашиглалтад оруулсан. 44 км замд технологийн болон хайрган хучилт хийж ашиглаж эхэллээ. Томоохон хэмжээний гүүр гэвэл 100 айл болон Ажилчны гудамжны гүүрийг шинэчилсэн байна.
Ер нь, зам дагаж хөгжил ирнэ гэдэгчлэн шинээр байгуулж, ашиглалтад оруулсны маргааш нь л нийтийн тээвэр, авто машин зорчиж эхэлдэг онцлогтой. Тэр хэрээр үр дүн, ач тусаа үзүүлдэг бүтээн байгуулалт. Дээр нь маш их цаг хэмнэдэг шүү дээ. Жишээлбэл, Тахилтын амнаас 7.5 км зам тавьж, нийтийн тээвэр явуулаад эхэлсэн. Урьд нь, 2-3 цаг явдаг байсан бол одоо 30 гаруй минутад багтаад л хот руу ирж болж байна.
Манай нийслэлд нийтийн тээвэр хөгжүүлэх боломж хомс байсан нь замтай холбоотой. Замын хоёр эгнээгээр машин явж байхад гурав дахь нь нийтийн тээврийнх байх ёстой. Бид үүнийг хэрэгжүүлж Энхтайвны өргөн чөлөөг автобусны эгнээтэй болгож чадсан. Цаашид нэмж Чингисийн өргөн чөлөөг дайруулж Долоон буудлаас Нисэх хүртэл автобусны үйлчилгээ хөгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнээс гадна хотыг хөндлөн зүссэн гурван авто замаа сайжруулна. Эхнийх нь Цайз захаас 100 айлаар дамжаад III хорооллын эцэс хүртэлх зам. Нөгөө нь, Гэсэр сүмээс Сансарын тунель буюу 12 дугаар хороолол хүрээд урагш эргэж Дүнжингарав хүрсэн зам чухалд тооцогдоно. Мөн Нарны гүүрийн өмнүүрх “Говь” компанийн гэж ярьдаг замыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Товчхондоо гол хоёр зам, туслах гурван зам даган хөгжүүлэхийг бодож байна. Үүнээс гадна Япон улс манайхаас гурав дахин бага газар нутагтай хэрнээ 130 сая хүн амтай. Ийм улсад үйлдвэрлэл их сайн хөгждөг байх нь. Харин бидэнд газар байгаа шүү дээ. Хувь хүн болгоны нэр дээр хадгалагддаг газрыг хуулийн дагуу эргэлтэд оруулах шаардлага тулгарсан. Одоо хийх хамгийн бодитой бүтээн байгуулалт бол 22-ын товчооны цаана 14 мянган авто машин багтах худалдаа, экспо үзэсгэлэн гаргадаг төв юм. Бүх авто худалдааны зах, дэлгүүр нэг дор төвлөрнө гэсэн үг. “Нарантуул” захтай зэрэгцээ байрласан “Өгөөмөр” зах руу л гэхэд өдөрт хэчнээн хүн очиж, түгжрэл үүсгэдгийг хэлэх аргагүй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт 12 байршилд төлөвлөсөн байсан ч нэмээд найман байршил тодорхойлсон. Энэ 20 цэгийн иргэдээс юу харагдаж байна вэ гэхээр дийлэнх иргэн газар, хашаа байшингаа орон сууцаар солих эрмэлзэлтэй. Цөөхөн хэсэг нь таун-хаус буюу дэд бүтцийг шийдсэн, харьцангуй тохилог амины сууц хүсдэг.
-Нийслэлийн удирдлага урьдынхаас илүү эрчтэй ажиллаж, ихийг амжуулж байгаа. Энэ нь иргэдтэй ойр, нээлттэй ажилласны үр дүн болов уу?
-Ер нь, бид бусдаас онцгой байгаа шалтгаан юу гэхээр иргэдэд хүргэх үйлчилгээ юм. Бат-Үүл дарга ч хэлсэн “Төрийн үйлчилгээ бол Мобикомын үйлчилгээнээс илүү байх ёстой” гэж. Энэ уриалгын цаад агуулга нь ирэх онд бид 152 хороогоор орж иргэдтэй шууд уулзах, санал авах зарчмаар хэлэлцүүлэг хийхийг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, хотын төсвийг оновчтой зарцуулъя гэсэн санаа. Урьд нь, даргын тушаалаар хөрөнгө хуваарилдаг, түүнийг хийж гүйцэтгэх газрыг дараагийн шатны дарга сонгодог байсан. Тэр нь зарим талаар алдсан зүйл бий. Тэгвэл одоо иргэд өөрсдөө хаана, юу хийх вэ гэдгээ хэлж, сонгоод, түүний мөрөөр нийслэл ажилладаг болох юм. Үр дүн муутай үрэлгэн зардал, ашиг өгдөггүй ажлыг зогсооно гэсэн үг.
Иргэдээс санал авахдаа хоёр янзаар ангилж ажилладаг. Байж болох саналыг нэгтгээд тусад нь шийдвэрлэдэг бол нөгөө нь он дамжиж, стратегийн төвшинд хэрэгжих ажил. Энэ нь маш олон төрлийн санал авдаг. Ийм төрлийн ажлын саналд тодорхой анализ, судалгаа хийчихээд эхлээд юу хийж, дараа нь юу хэрэгжүүлэхээ төлөвлөх ёстой. Энэ сарын 20-нд бид Нийслэлийн төсвөө өргөн барина. Ер нь, цаашид иргэдэд төрийн үйлчилгээ ойртуулах ажилд ихээхэн зүйл хийх шаардлагатай.
-Хийж буй ажлын мөрөөр иргэд сайн дураараа саналаа өгөх нь хэр нийтлэг байдаг бол?
-Манайханд нэг буруу зуршил дадал болчихоод байна. Нэг хэсэг нь бараг өдөр бүр нийслэлийн удирдлагад ирж, үйлчлүүлээд сурчихсан. Бусад нь дүүрэгтээ ч , хот руу ч зорьж ирдэггүй. Гэтэл нийслэлд тулгамдсан асуудал, бүх зүйлийн зангилаа, хамгийн чухал мэдээллийг тэд л өгнө шүү дээ. Хүн бүр санал бодлоо илэрхийлж байдаг тийм л тогтолцоонд хүрэх хэрэгтэй байна. Одоогийнх шиг идэвхтэй цөөн хүн саналаа хэлэхээр түүнийг нь ард түмний дуу хоолой гэж үзэх боломжгүй. Утсаар мэдээлэхэд түүнийг газар дээр нь очоод шийдвэрлэдэг. Албан ёсны санал, асуудал болгож аваад түүнд албан ёсоор хариу өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол усанд хаясан чулуу шиг үйлчилгээний байгууллага таг болчихоор хүмүүс ч саналаа хэлдэггүй. Улмаар нэг л зүйлээ байн байн давтаж ирдэг хүний үг л үнэн, зөв болж хувирах жишээтэй. Аль болох илүү нээлттэй, аль болох олон хүн хамруулж байвал ажил хэрэг илүү бүтэмжтэй болно.
-Та бүгдийн үйл ажиллагаандаа баримталдаг гол зарчим бол хотын иргэд хотын эзэн гэх санаа шүү дээ. Энэ ойлголтод иргэд хэр сэтгэл хангалуун байна?
-Одоо иргэд рүү хандаж, чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулъя гэж шийдээд байна. Жишээ нь, баяр болохоор л тоглолт хийж, баярын хурал, бөхийн барилдаан үзүүлдэг байв. Харин энэ жил анх удаа нийслэлийн өдөр зохион байгуулж, хямдралтай өдөр зарласан. Олон хүн хамруулж, тодорхой хэмжээгээр хямд бараагаар үйлчилж чадсан шүү дээ. Дүүрэг бүрт хямдралын өдөр зохион байгууллаа. Ажил хийж, бүтээн байгуулсан хүмүүсээ ч урамшууллаа.
Ингээд улам хөгжөөд явах тусам хийж байгаа ажил маань зорилгодоо хүрнэ гэдэг асуудал гарч ирнэ. Цаашилбал, цөөн хүнд таалагдах бус олонхи, нийтэд таатай үйл ажиллагаа болно. Ер нь, ямар ч үйл ажиллагаанд иргэдийн санал 80:20 хувийн харьцаатай хуваагдах нь хэвийн гэх зарчим бий. Хэчнээн сайн ажиллалаа ч ард иргэдийн 80 хувиас дэмжлэг авахад хангалттай сайнд тооцогдоно. Үлдсэн 20 орчим хувь нь хамаг чадлаараа ажиллаа ч “Огт хийгээгүй, ажиллаагүй” гэж хэлж мэдэх тийм хэсэг. Жишээ нь, дугаарын хязгаарлалтыг энэ сарын 1-ний өдрөөс бид цуцална гэж ярихад нийслэлчүүдийн 80 гаруй хувь нь татгалзсан. Тиймээс одоо хүртэл хэрэгжээд явж байна.
-Нийслэлчүүдийн олонхи, дийлэнх гээд ярихаар яах аргагүй нийтийн тээврийн үйлчилгээ санаанд ордог. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байгаа вэ?
-Нийтийн тээврийг ирэх оноос маш сайн, тохилог болгох боломжтой. Яагаад гэвэл 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслийг гааль болон бусад татвараас чөлөөлнө. Ингэснээр импортолж буй автобус, тээврийн хэрэгсэл илүү чанартай, сайн байх боломж бүрдэнэ. Мөн энэ онд нийтийн тээвэрт парк ашиглалтын сан байгуулж, 20 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Мөн улсын төсвөөс 30 тэрбум төгрөг гаргаад эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Нийт 50 гаруй тэрбум төгрөгийн парк ашиглалтын сан ажиллуулж байгаа юм. Энэ сан нийтийн тээврийн салбарт анхаарах бол автобусны эзэд зорчигч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн, хохирол учруулахгүй байлгах ёстой. Ер нь, аль ч хот, улсад зам тээвэр гэдэг тэргүүн зэргийн бүтээн байгуулалт, дэд бүтэц. Яагаад гэвэл хүмүүст хүрье гэвэл эхлээд замаа байгуулдаг. Түүгээр ачаа, тээвэр хийж, дэргэдүүр нь хот өргөжиж, бүтээн байгуулалт өрнөдөг юм байна.
-Нийслэлийн шинэ удирдлагаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол нуруу нь таны хариуцсан дэд бүтцийн салбар л болоод байх шиг.
-Дэд бүтцийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулалт бол гэр хорооллын дахин төлөвлөлт яах аргагүй мөн. Бондын хөрөнгөөс 199 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний 86.7 тэрбум нь Улаанбаатар хотод хийх ажилд ногдсон. Ажил нь эхлээд, үргэлжлээд явж буй төсөл олон. Ер нь, манай нийслэл зөв төлөвлөлт, сайн зохион байгуулалттай өргөн хүрээтэй том хот болох боломжтой гэж гадаадын хэд хэдэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд гарсан. Хот руу хөрөнгө оруулах, түүнийг дагасан бизнес санал их байдаг. Гэтэл манай удирдлага Засгаас хамааралтай, бонд гаргаж болохгүй, хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм. Үүнийг эрхзүйн хувьд боловсронгуй болгох шаардлагатай. Хуулиар бол дөрөв хүртэл жилийн хугацаанд зээл авч болно гэсэн байдаг учраас тав дахь жилдээ орчихвол бид хэрэгт унах эрсдэлтэй. Өөрийн бие даасан хөрөнгө бий болгож, улсын төсвийн ачааллаас хөнгөвчлөх байдлаар ажиллахыг шаардаж байгаа.
Түүний нэг илрэл бол дулаан, цахилгаан дамжуулах компанийг хотын мэдэлд шилжүүлэх ажил. Одоогийн байдлаар цахилгаан болон дулаан дамжуулах байгууллагууд гурван хүчин зүйлээс хамааралтай ажиллаж байгаа. Нэгдүгээрт хэрэглэгчдийг нь авч үзвэл яах аргагүй хотын оршин суугчид байдаг. Өмчлөлийг нь аваад үзвэл улсад бүртгэлтэй хөрөнгө. Ашиглалтыг нь хариуцаж буй байгууллага гэхээр орон сууцны конторууд. Ийм хуваагдсан, олон субъекттэй нэгжийг хот өөрийн удирдлагаар хангаж, нэгдсэн зохион байгуулалтад оруулъя гэж үзээд, саналаа гаргасан. Яагаад ингэв гэхээр дулаан тасалдаж, тог тасрахад л иргэд нийслэл рүү утасдаад, шалгаагаад эхэлдэг юм. Гэтэл үнэн хэрэгтээ бидэнд харьяалагддаггүй. Тиймээс хоттой нэг дор оруулахыг чухалд тооцсон. Улмаар хэрэглээ, үйлчилгээ маш хурдан болох ёстой. Одоо бол бид Засгийн газрын аль нэг яам, хариуцсан нэгжид хэлж, сануулдаг. Яамны хариуцсан байгууллага гээд нэг ч удаа үл тоож, орхиж байгаагүй. Мөн хотын хэмжээнд ярих ёстой хамгийн том ажлын нэг бол гэрэлтүүлэг. Одоо өвөл болоогүй байхад л орой 18 цагт харанхуй болчихдог. Өглөө 8 цагт ажилдаа ирэхэд мөн л бүрэнхий байдаг шүү дээ. Тэгэхээр Улаанбаатарын хувьд гэрэлтүүлэг үдшийн бүрийг өдөр мэт гэрэлтүүлэх ёстой.
-Саяхан Нисэх, Яармагийн зам ашиглалтад орсон ч эвдрээд эхэлсэн. Ер нь, зам муу хийж байгаа шалтгаан нь юу вэ?
-Гол нь технологио буруу мөрдөж, гүйцэтгэдэг. Яагаад гэвэл үнэ хөлс, төсөв багатайгаас болж хямдхан, чанаргүй, буруу технологи ашигладаг. Эрээнээс асфальт, брожур аваад хийгээд байвал тэр зам ямар байх нь тодорхой. Гэтэл япончуудын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Нарны зам одоо хүртэл ямар нэгэн хүндрэлгүй ашиглагдаж байгаа шүү дээ. Уулын буталсан хайргаар даацын далан байгуулсны дараа суурь хучилт хийгээд нэмээд өнгөн хучилт хийдэг. Яармагийн зам яагаад муу болсон гэхээр одоохондоо суурь хучилтыг л хийгээд байгаа юм.
Барилгын компани замаа барьж ашиглалтад оруулсны дараа нэг жил харъя гэдэг болсон. Тэр хугацаанд хаана, юуг засах шаардлагатай, ямар шалтгаанаар их эвдэрч байгааг тогтоочихно. Жилийн дараа оношийг тогтоож засварлаад, болчихлоо гэсэн цагт өнгөн хучилт хийгээд зам барилгын ажил бүрэн дуусч байгаа. Ер нь, гэрээнд зааснаар хоёр жилийн хугацаатай баталгаа гаргадаг. Тэгэхдээ үйл ажиллагааны зардлаас тодорхой хэмжээний мөнгө суутгаад авчихдаг юм. Эргээд эвдрэл, гэмтэл гарвал түүгээр нь замаа засна шүү дээ. Нөгөө талаас саяхан Улаанбаатар нэгдэл байгуулагдсан. Энэ нь автозамын ашиглалт, арчилгааг бүрэн хариуцах болсон. Уг нь, зам барилгын ажил гэдэг зөвхөн замыг хэлдэггүй. Гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, явган хүний зам зэргийг хийж гүйцэтгэснээр замын ажил бүрэн гүйцэд болдог. Урьд нь, төсөв хөрөнгө зураг төсөлдөө хүрэхгүй болоод ирэхээр хамгийн эхэнд ус зайлуулах шугамыг аваад хаячихдаг байж. Харин одоо бол ус зайлуулах шугам хамгийн эхний шаардлага болсон. Нөгөө талаас, замын засвар, арчлалт, тохижилтын асуудлыг гурван тусдаа байгууллага хариуцдаг байсан болохоор зам дээрх хүндрэлийг бие бие рүүгээ тулгаад огт ажил явдаггүй хүндрэлтэй байсан. Одоо Улаанбаатар нэгдэл болж хамтраад өөр “барьцах” байгууллагагүй болж нэгдсэн учраас ажлаа 100 хувь гүйцэтгэхээс өөр сонголтгүй болоод байна.
-Хийж, төлөвлөж буй ажлаас тань хамгийн түрүүнд хэрэгжиж, үр дүнгээ өгөх нь юу бол? Нийслэлчүүдэд сайхан мэдээ дуулгаач?
-Сайхан гэдэг ойлголт өөрөө харьцангуй шүү дээ. Гэхдээ Бат-Үүл даргын нэрлэсэн 55 ажил бүгд л сайхан мэдээ байх. Оновчтой буюу хүмүүсийн анхаарал татсан ажилд авто худалдааны нэгдсэн төв орох болов уу. Гэхдээ энэ маань нэлээд хугацаа авах ажил. Хоёрт, хотын замаар хүнд даацын автомашин явуулахыг бүр мөсөн хориглох шийдвэр гаргахаар ажиллаж байгаа. Мөн хотын замаар явахдаа автомашины дугуйг угаадаг байх шаардлага тавина. Тохижилтын тухайд ногоон байгууламж нэлээд өргөн хүрээтэй, ихээр байгуулах юм. Энэ өвлийн хувьд иргэд хальтарч, ойчихгүйгээр өвөлжих боломжтой байна гэдгийг л хэлэх байна. Цас орлоо гэхэд л дор дор нь цэвэрлэх шуурхай ажиллагааг хангаж ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Bayar hurgie
Niislel udruus udurt urid umnu baigaaguigeer tsetseglen hugjij zam saihan bolj bainaa. Tanid ajliin undur amjilt husen eruuie
2013.11.06