Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Эрдэнэтийн шинэ захирал залуучуудын санаачилгыг дэмжлээ

Монголын Залуучуудын Холбооноос авлигын эсрэг залуучуудаа уриалах, хор уршиг нөлөөллийг сурталчлах талаар аян өрнүүлж, 2012 оноос тасралтгүй ажлууд хийсээр ирсэн. Азийн сангийн дэмжлэгтэйгээр avliga.mn сайтыг ашиглалтад оруулсан талаар ч бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн 9-р сард МЗХ-оос Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнд хандан тус үйлдвэрийн агуулахад үлдэгдэл бараа буюу бидний хэлж заншснаар шахааны бараа ихээр агуулагдаж байгаа. Үүнийг олон нийтэд ил тодоор дэлгэж, avliga.mn сайтад үзэсгэлэн гаргая,улмаар тус бараануудыг зохих үнээр худалдаж олсон орлогыг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан залуучуудад зориулсан орон сууцны бүтээн байгуулалтад зориулъя гэсэн саналыг хүргүүлсэн. Харин өнгөрсөн 10 сарын 29-нд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн хүлээн авч уулзан, тус санаачилгыг хүлээн авч буйгаа илэрхийлэн, Авлигын үзэсгэлэнг гаргахаар эцэслэн тохиролцжээ. Ц.Даваацэрэн захирал ийнхүү залуучуудын байгууллагын санаачилгыг зоригтойгоор дэмжсэнээрээ ажлаа авахдаа амлаж байсан өнгөрсөн хугацаанд дэлгэрсэн шахааны бизнес, авлига, үргүй зардалтай тууштай тэмцэж, үр ашгтай амжилттай удирдах болно гэсэн байр сууриндаа тууштай зогсож, хэлсэн амандаа хүрэх нь ээ.
Энэхүү авлигын үзэсгэлэн 11-р сарын дундуур avliga.mn сайтад гарах нь ийнхүү тодорхой боллоо. Олон хүн үүнийг хүсэн хүлээж байгаа, нөгөө талаараа олон ч хүний зүрхэнд цус хуруулсан үзэсгэлэн болох бизээ гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна.

0 Сэтгэгдэл