Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд сумыг сурталчлах өдөрлөг үргэлжилж байна
Аймгийн төвөөс 130 км зайд орших Богд сумаас 108 тэмээгээр жин тээж, Баянхонгор сумын Баганат талбайд жагслаа. Сүүлийн жилүүдэд малчин иргэд мал сүргээ хариулахдаа морь, тэмээгээр бус хятад мотоциклийг ихээр хэрэглэх болсон, уналга эдэлгээнд ч морь малаа хэрэглэхээ больж байгаа явдлыг багасгах зорилгоор тус арга хэмжээг хийж байгаагаа зохион байгуулагчид хэлэв.

Нүүдэлчин ахуйн уламж­лалыг сэргээх зорилго бүхий тус арга хэмжээ Баянхонгор аймгийн Богд сумын “Сум сурталчлах өдөрлөг”-ийн хүрээн дэх эхний ажил болов. Аймгийн төвд хоёр өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Баганат талбайд болсон бөгөөд үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Богд сумын ард иргэдийн төлөөлөл оролцсон юм. Төлөөлөгчид Богд сумын харьяат Улсын Баатар Н.Жамбаа, Доктор С.Лувсанвандан, Монгол Улсын Арслан П.Аюушийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр өдөр­лөгийн үйл ажиллагаа эхэлсэн.
Мөн өдрийн үдээс хойш “Сум сурталчлах өдөрлөг”-ийн хүрээн дэх хамгийн олон үзэгчтэй арга хэмжээ буюу Баянхонгор аймаг, Богд сумын волейболын жигшээ багуудын дунд нэг сая төгрөгийн бооцоот халз тоглолт зохион байгуулагдсан юм. Аймгийн Спорт хороог дүүргэсэн үзэгчид хоёр талын багаа дэмжин алга ни­жиг­­нүүлсэн тоглолтод бөм­бөг газар унаагүй гэхэд хилс­дэхгүй. Богд сумын волейболын шиг­­­­­­­­­­­­шээ багийн хувьд айм­гийн аваргаар 14 удаа шалгарч байсан баг бөгөөд айм­гийн жигшээ багтай тог­ло­сон тус тоглолтын эх­ний хоёр үе ойр­хон онооны зөрүүтэй 1:1 харь­цаагаар өрнөсөн бол Богд сумын баг дараагийн хожлыг нэмж авснаар нэг сая төгрөгийн эзэн болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан