Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Т.Наранцэцэг: Нэг үйлдвэрийн технологи шинэчлэхэд 250-400 сая төгрөг шаардлагатай
Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Замбалгарвын говь” компанийн захирал Т.Наранцэцэгээс ноосон эдлэлийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Ноосон эдлэлийн үйлдвэрийн хөгжил ямар төвшинд байна вэ?
-Манай улс жилдээ 17 мянган тонн ноос бэлтгэдэг. Үүний зургаан мянган тонноор нь “Эрдэнэт”, “Улаанбаатар” үйлдвэр хивс хийж байгаа. Одоо бид жилд зургаан мянган тонн ноосоор даавуу үйлдвэрлэх төсөл боловсруулаад явж байна. Ноосон эдлэл хийдэг үйлдвэрүүд маш олон болсон. Манай холбоонд 300 гаруй аж ахуйн нэгж хамрагддаг. Жишээлбэл, “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс”, “Монгол нэхмэл”, “Монгол ноос” гээд томоохон компани бий. Жижиг үйлдвэрүүд нь эсгий шаахай, ширмэл ширдгээс өгсүүлээд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Үйлдвэрлэлд хэрэглэх ноосоо яаж татаж авч байна. Малчдад ноосны урамшуулал олгож байгаа нь түүхий эдийн хангалтад хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Бид хятадын үйлдвэрүүдээс ноос гуйж авдаг байлаа. Харин төр засгаас биднийг дэмжиж үндэсний үйлдвэрүүдэд ноосоо тушаасан малчдад нэг кг тутамд нь 2000 мянган төгрөгийн урамшуулал олгох болсон. Үүнээс хойш бид ноосоо базааж авахад санаа зовохоо больсон шүү. Тухайн орон нутагт байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад түүхий эдээ татан авч байна.
-Ноос бол нөхөн сэргээгддэг баялаг. Үйлдвэрлэгч та бүхэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах бололцоо хэр харагддаг вэ?
-Энэ талаар манай холбоо судалгаа хийж байгаа. Ноосон хөнжил, гэрийн шаахайг экспортод гаргах бололцоотой гэж үздэг юм. Ерөнхий сайд 30 минутын уулзалтаараа Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны хийж чадах бүтээгдэхүүнийг гадаадад суугаа Элчин сайдуудад танилцуулсан. Тэгээд түүнээс бүтээгдэхүүнээ экспортлох ямар гарц байна вэ гэдгийг бас ярилцлаа. Бид бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах асуудалд нэг алхам урагшилсан гэсэн үг. Одоохондоо хивсний үйлдвэрүүд маань гадаадын олон оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа.
-Үйлдвэрлэлийн технологи нь ямар байна. Шинэ технологи нэвтрүүлэх талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Манайхан ноос боловсруулах шинэ технологи дээр л асуудалтай байна. Яагаад гэвэл одоо ашиглаж буй технологийн ихэнх нь хуучирсан юм. Тэгэхээр сүүлийн үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлбэл хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих бололцоо бий. Нэг жижиг дунд үйлдвэрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд 250-400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Ийм хэмжээний мөнгөтэй байхад эхний ээлжинд тоног төхөөрөмжөө бүрэн шинэчлэх боломжтой юм.
-Ноосон бүтээгдэхүүний үнэ ханш, борлуулалт ямар байдаг вэ?
-Бүтээгдэхүүний үнэ ханш бол өндөр ч биш, бага ч биш. Ер нь дундын үнэ ханштай байдаг. Гэрийн шаахай гэхэд хүүхдийнх арван мянга гаруй, том хүнийх 20 мянга гаруй төгрөгийн үнэтэй. Нэг гэрийн эсгий 45-50 мянган төгрөг байгаа. Тоног төхөөрөмжөө шинэчлээд бүтээгдэхүүнээ чанартай хийчихвэл борлуулалтад санаа зовох зүйлгүй.

0 Сэтгэгдэл