Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
С.Эрдэнэболд: Монгол ахуй, уламжлал, зан заншлаа хадгалж үлдэх нь чухал
Монгол ахуй, түүх соёл, зан заншил, уламжлалын тухай өгүүлэх “Эзэнт Гүрний Туульс” ном хэвлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татаж эхэллээ. Уншигчдын гарт очоод удаагүй ч олон хүн хэдийнэ уншиж амжжээ. Зарим нь орчин цагийн “Монголын Нууц Товчоо” хэмээн дүгнэлт хийсэн бол нөгөө хэсэг нь өнөө цагт хэрэгтэй, чанартай, чансаатай бүтээл болсон гэж магтах. Хуульч мэргэжилтэй хэр нь тэртээ 800-гаад жилийн өмнөх Монголчуудын түүх соёлыг судалж, орчин цагийн хүмүүнийг өв соёлоо мартаж болохгүйг сануулсан чансаатай бүтээл туурвисан зохиогчоор бахархах сэтгэл төрнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, судлаач С.Эрдэнэболдтой ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Ном хэрхэн бүтсэн талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө “Ардчилал” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би энд нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна.
Найман зууны тэртээ Монголчууд хүчирхэг байж, дэлхий дахинд дэглэм журам тогтоож, хууль ёсыг сахиулж явсны гол нууц нь бидний өвөг дээдэс хүний заяамал эрхийг зөвшөөрдөг байсанд оршиж байгаа юм.
Энэ эрхийн төлөө хууль дүрмээ тогтоодог байсан нь ялалтад хүргэсэн байдаг. Тухайн үедээ шашин шүтэх эс шүтэх, эрх чөлөө, эмэгтэйчүүдийн асуудал, чөлөөт худалдаа, хүмүүсийг язгуур гарвалаар нь бус эрдэм чадал, авьяас билгээр нь албан тушаалд дэвшүүлдэг байсан нь Чингис хааны үед ардчилал байсныг илтгэнэ. Монголын төр хүчтэй байсан нь ардчиллын үнэлэмж болсон дээрх шинж чанарууд оршин байсантай холбоотой байж. Тэр ч байтуйгай АНУ-ын Үндсэн хуулийн тухай хэлэлцүүлэг XVIII зуунд явагдаж байхад тэд өмнөх төрт улсуудын хамгийн хүчирхэг байсан нууцыг хайсан юм билээ. Тэгэхэд Томас Жефферсон “Монголын Эзэнт гүрний, Чингис хааны төрийн хүчтэй байсан нууц нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дээдэлсэнд байжээ” гэдгийг олж мэдсэн нь тэдний Үндсэн хуульд тусгалаа олж, орсон. Ном маань 1008 бадаг 4042 мөрөөс бүрдэх шад шүлэгтэй. Туульсын хэлбэртэй гэж судлаачид дүгнэсний дагуу “Эзэнт Гүрний Туульс” гэдэг нэр өгсөн. Миний туурвисан номонд хэд хэдэн онцлог бий.
Тухайлбал, Монголын түүхийн гажуудсан зарим зүйлийг үнэн зөв байр суурьт буулгах зорилго өвөртлөн энэ чиглэлийн судлаачдын сүүлийн үеийн бүтээлүүдийг үндэслэн хийсэн. Мэдээж гол эх сурвалж нь бид бүхний оройн дээд шүтээн болсон Монголын нууц товчоо байв.
-Таны номд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн нь харагдаж байна. Сонин содон хайчилбар зураг ч харагдаж байна лээ.
-Энэ цаг үед амьдарч байгаа маш олон хүний хөлс хүч, авьяас чадвар, сэтгэлийн дэм, эх оронч сэтгэл, эрч хүч номонд маань шингэсэн. Уг бүтээлд зориулж Монголын урчуудын эвлэлийн шагналт С.Төрбурам гуай 300 гаруй хайчилбар бүтээж өгсөн. Мөн калиграфын мастер гэгддэг, үсэгзүйч Т.Жамъянсүрэн гуай XIII зууны үеийн Монголын их байлдан дагууллын үеийн үсгийн хэвийг программчилсныг, номынхоо хавсралтад Монгол бичгээр оруулсан. XIII зууны үед Монголчууд монгол бичиг хэрэглэж байсан нь тодорхой ч чухам ямар бичиг хэрэглэдэг байсныг эндээс харж болно. Түүнчлэн одоо хэрэглэхээ больсон монгол ахуй, зан заншилтай холбоотой үгсийг номондоо түүж оруулсан. Энэ бүтээлийг хэр чансаатай болсон бэ гэдгийг Монголын ард түмэн, цаг хугацаа харуулах байх. Монголынхоо түүх соёл, хэл заншил, бахархал, өв уламжлалыг байгаа цаг хугацаандаа мөнхлөх зорилгоор уг номыг бүтээлээ. Сонсдог ном нь дөрвөн CD-тэй. Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай сонсдог номыг маань уншиж, олонд сонордуулсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүх “Монголын нууц товчоо”, “Алтан ураг” симфонуудаа энэ номд зориулан бичиж, Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаяр гуайн удирдлага дор тоглосон.
-Дараагийн ботиуд хэзээ хэвлэгдэх вэ. Нэгдүгээр дэвтрийг бүтээхийн тулд хэр их хугацаа зарцуулсан бол?
-Энэ номыг бүтээхийн тулд хийж байсан судалгаа шинжилгээнийхээ ажлыг сүүлийн гурван жил эрчимжүүлсэн. Би төрийн албан хаагч. Татвар төлөгчдийн төлөө үйлчлэх ёстой жирийн албан хаагч хүн. Ажлын өдрүүдийг үндсэн ажилдаа бүрэн дүүрэн зарцуулж, амралтынхаа цагийг ашиглан шөнө дөл хүртэл суудаг байсан. Хоёр, гуравдугаар дэвтрийг гаргахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ ажил амьдралаа зохицуулж байгаад ямар ч байсан гаргана. Цаг хугацааны хувьд оройтуулалгүй нэгдүгээр дэвтрийнхээ үнэ цэнийг бууруулахгүйгээр туурвихыг зорино.
-Түүхийн ухаанаас тэс өөр хуульч мэргэжилтэй хэр нь өөр салбар руу орж, ийм ном бүтээсэн тань бахархмаар байна шүү.
-Хүүхэд байхаасаа түүх сонирхдог байсан. Түүхийн судалгаа маань гурван зүйлээс бүрдсэн. Би одоо үед хэвлэгдсэн ном, сурах бичгүүдийг судлахын зэрэгцээ түүхэн үйл явдлын гэрч болсон зарим орон руу очиж судалгааны ажлаа үргэлжлүүлсэн. Афганд хүртэл очиж судалгааныхаа материалыг цуглуулж байлаа. Мөн өнөө цагт амьдарч, аж төрж байгаа Монгол хүн бүр монгол ахуй, монгол бахархал, байгаль, өдөр тутмын уулзан учрах агаад зөрөн өнгөрөх хүмүүс, үйл явдлын үргэлжилсэн их өрнөл зэрэг нь энэ зохиолыг бичих шалтгаан болсон доо. Монголчууд эдийн засаг, улс төрийн маш том сорилт, бэрхшээлийг даван туулаад явж байгаа. Үүний хажуугаар монгол сэтгэлгээ, уламжлал, ахуй, хэл соёлын бэрхшээл явагдаж байна. Хөдөө талд малчид мотоциклиэр малаа хариулаад эхлэхээр чөдөр, ногт, хазаар, богчоо гэдэг үг гээгдэх гээд байгаа нь мөн үүнийг бичих шалтгаан болсон.
-Номоо зарим орны хэл дээр орчуулна гэж байсан. Энэ хэзээ ажил болон хэрэгжих вэ?
-Энэ бол мөрөөдөл. Мөрөөдөл биелдэг. Номоо хэвлүүлж уншигч, сонсогчдын хүртээл болгох нь хоёр жилийн өмнө миний мөрөөдөл байсан. Харин одоо хэвлүүлээд олны хүртээл болгочихлоо. Тиймээс цаашид олон улсын хэл дээр орчуулах бодол байна. Би энд нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний бүрэн эрхийнхээ хугацаанд дэлхий дахинд тарсан Монголын түүх соёлыг цуглуулахын тулд маш олон ажил хийсэн. Наад захын жишээ хэлэхэд, монгол бичгийн хэрэглээг зарлигаар баталлаа. Шинээр төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээг монгол, кирилл бичгээр бичдэг болсон. Мөн гэрлэлтийн гэрчилгээ, Ерөнхийлөгч гадаад, дотоод руу явуулж байгаа бичиг хэргүүдээ монгол бичгээр үйлдэж байгаа. Энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс улс төр, нийгмийн соёлоо өмгөөлөх хамгаалах гэсэн манлайллыг эрвийх дэрвийхээрээ дэмжих хэрэгтэй. Энэ бүхэн намайг ном бичихэд зоригжуулж өгсөн гэж хэлж болно.
Монгол ахуй, түүх соёл, зан заншил, уламжлалын тухай өгүүлэх “Эзэнт Гүрний Туульс” ном хэвлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татаж эхэллээ. Уншигчдын гарт очоод удаагүй ч олон хүн хэдийнэ уншиж амжжээ. Зарим нь орчин цагийн “Монголын Нууц Товчоо” хэмээн дүгнэлт хийсэн бол нөгөө хэсэг нь өнөө цагт хэрэгтэй, чанартай, чансаатай бүтээл болсон гэж магтах. Хуульч мэргэжилтэй хэр нь тэртээ 800-гаад жилийн өмнөх Монголчуудын түүх соёлыг судалж, орчин цагийн хүмүүнийг өв соёлоо мартаж болохгүйг сануулсан чансаатай бүтээл туурвисан зохиогчоор бахархах сэтгэл төрнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, судлаач С.Эрдэнэболдтой ярилцсанаа уншигч танд хүргэе. -Ном хэрхэн бүтсэн талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө “Ардчилал” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би энд нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна.
Найман зууны тэртээ Монголчууд хүчирхэг байж, дэлхий дахинд дэглэм журам тогтоож, хууль ёсыг сахиулж явсны гол нууц нь бидний өвөг дээдэс хүний заяамал эрхийг зөвшөөрдөг байсанд оршиж байгаа юм.
Энэ эрхийн төлөө хууль дүрмээ тогтоодог байсан нь ялалтад хүргэсэн байдаг. Тухайн үедээ шашин шүтэх эс шүтэх, эрх чөлөө, эмэгтэйчүүдийн асуудал, чөлөөт худалдаа, хүмүүсийг язгуур гарвалаар нь бус эрдэм чадал, авьяас билгээр нь албан тушаалд дэвшүүлдэг байсан нь Чингис хааны үед ардчилал байсныг илтгэнэ. Монголын төр хүчтэй байсан нь ардчиллын үнэлэмж болсон дээрх шинж чанарууд оршин байсантай холбоотой байж. Тэр ч байтуйгай АНУ-ын Үндсэн хуулийн тухай хэлэлцүүлэг XVIII зуунд явагдаж байхад тэд өмнөх төрт улсуудын хамгийн хүчирхэг байсан нууцыг хайсан юм билээ. Тэгэхэд Томас Жефферсон “Монголын Эзэнт гүрний, Чингис хааны төрийн хүчтэй байсан нууц нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дээдэлсэнд байжээ” гэдгийг олж мэдсэн нь тэдний Үндсэн хуульд тусгалаа олж, орсон. Ном маань 1008 бадаг 4042 мөрөөс бүрдэх шад шүлэгтэй. Туульсын хэлбэртэй гэж судлаачид дүгнэсний дагуу “Эзэнт Гүрний Туульс” гэдэг нэр өгсөн. Миний туурвисан номонд хэд хэдэн онцлог бий.
Тухайлбал, Монголын түүхийн гажуудсан зарим зүйлийг үнэн зөв байр суурьт буулгах зорилго өвөртлөн энэ чиглэлийн судлаачдын сүүлийн үеийн бүтээлүүдийг үндэслэн хийсэн. Мэдээж гол эх сурвалж нь бид бүхний оройн дээд шүтээн болсон Монголын нууц товчоо байв.
-Таны номд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн нь харагдаж байна. Сонин содон хайчилбар зураг ч харагдаж байна лээ.
-Энэ цаг үед амьдарч байгаа маш олон хүний хөлс хүч, авьяас чадвар, сэтгэлийн дэм, эх оронч сэтгэл, эрч хүч номонд маань шингэсэн. Уг бүтээлд зориулж Монголын урчуудын эвлэлийн шагналт С.Төрбурам гуай 300 гаруй хайчилбар бүтээж өгсөн. Мөн калиграфын мастер гэгддэг, үсэгзүйч Т.Жамъянсүрэн гуай XIII зууны үеийн Монголын их байлдан дагууллын үеийн үсгийн хэвийг программчилсныг, номынхоо хавсралтад Монгол бичгээр оруулсан. XIII зууны үед Монголчууд монгол бичиг хэрэглэж байсан нь тодорхой ч чухам ямар бичиг хэрэглэдэг байсныг эндээс харж болно. Түүнчлэн одоо хэрэглэхээ больсон монгол ахуй, зан заншилтай холбоотой үгсийг номондоо түүж оруулсан. Энэ бүтээлийг хэр чансаатай болсон бэ гэдгийг Монголын ард түмэн, цаг хугацаа харуулах байх. Монголынхоо түүх соёл, хэл заншил, бахархал, өв уламжлалыг байгаа цаг хугацаандаа мөнхлөх зорилгоор уг номыг бүтээлээ. Сонсдог ном нь дөрвөн CD-тэй. Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай сонсдог номыг маань уншиж, олонд сонордуулсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүх “Монголын нууц товчоо”, “Алтан ураг” симфонуудаа энэ номд зориулан бичиж, Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаяр гуайн удирдлага дор тоглосон.
-Дараагийн ботиуд хэзээ хэвлэгдэх вэ. Нэгдүгээр дэвтрийг бүтээхийн тулд хэр их хугацаа зарцуулсан бол?
-Энэ номыг бүтээхийн тулд хийж байсан судалгаа шинжилгээнийхээ ажлыг сүүлийн гурван жил эрчимжүүлсэн. Би төрийн албан хаагч. Татвар төлөгчдийн төлөө үйлчлэх ёстой жирийн албан хаагч хүн. Ажлын өдрүүдийг үндсэн ажилдаа бүрэн дүүрэн зарцуулж, амралтынхаа цагийг ашиглан шөнө дөл хүртэл суудаг байсан. Хоёр, гуравдугаар дэвтрийг гаргахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ ажил амьдралаа зохицуулж байгаад ямар ч байсан гаргана. Цаг хугацааны хувьд оройтуулалгүй нэгдүгээр дэвтрийнхээ үнэ цэнийг бууруулахгүйгээр туурвихыг зорино.
-Түүхийн ухаанаас тэс өөр хуульч мэргэжилтэй хэр нь өөр салбар руу орж, ийм ном бүтээсэн тань бахархмаар байна шүү.
-Хүүхэд байхаасаа түүх сонирхдог байсан. Түүхийн судалгаа маань гурван зүйлээс бүрдсэн. Би одоо үед хэвлэгдсэн ном, сурах бичгүүдийг судлахын зэрэгцээ түүхэн үйл явдлын гэрч болсон зарим орон руу очиж судалгааны ажлаа үргэлжлүүлсэн. Афганд хүртэл очиж судалгааныхаа материалыг цуглуулж байлаа. Мөн өнөө цагт амьдарч, аж төрж байгаа Монгол хүн бүр монгол ахуй, монгол бахархал, байгаль, өдөр тутмын уулзан учрах агаад зөрөн өнгөрөх хүмүүс, үйл явдлын үргэлжилсэн их өрнөл зэрэг нь энэ зохиолыг бичих шалтгаан болсон доо. Монголчууд эдийн засаг, улс төрийн маш том сорилт, бэрхшээлийг даван туулаад явж байгаа. Үүний хажуугаар монгол сэтгэлгээ, уламжлал, ахуй, хэл соёлын бэрхшээл явагдаж байна. Хөдөө талд малчид мотоциклиэр малаа хариулаад эхлэхээр чөдөр, ногт, хазаар, богчоо гэдэг үг гээгдэх гээд байгаа нь мөн үүнийг бичих шалтгаан болсон.
-Номоо зарим орны хэл дээр орчуулна гэж байсан. Энэ хэзээ ажил болон хэрэгжих вэ?
-Энэ бол мөрөөдөл. Мөрөөдөл биелдэг. Номоо хэвлүүлж уншигч, сонсогчдын хүртээл болгох нь хоёр жилийн өмнө миний мөрөөдөл байсан. Харин одоо хэвлүүлээд олны хүртээл болгочихлоо. Тиймээс цаашид олон улсын хэл дээр орчуулах бодол байна. Би энд нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний бүрэн эрхийнхээ хугацаанд дэлхий дахинд тарсан Монголын түүх соёлыг цуглуулахын тулд маш олон ажил хийсэн. Наад захын жишээ хэлэхэд, монгол бичгийн хэрэглээг зарлигаар баталлаа. Шинээр төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээг монгол, кирилл бичгээр бичдэг болсон. Мөн гэрлэлтийн гэрчилгээ, Ерөнхийлөгч гадаад, дотоод руу явуулж байгаа бичиг хэргүүдээ монгол бичгээр үйлдэж байгаа. Энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс улс төр, нийгмийн соёлоо өмгөөлөх хамгаалах гэсэн манлайллыг эрвийх дэрвийхээрээ дэмжих хэрэгтэй. Энэ бүхэн намайг ном бичихэд зоригжуулж өгсөн гэж хэлж болно.
0 Сэтгэгдэл
хөх монгол
Чи гайхамшигийг бүтээжээ. АМЖИЛТ.
2013.11.08























