Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Том Круз хэвлэлүүдээс 50 сая ам.доллар нэхэмжлэн шүүхдэж байна
Жүжигчин Том Круз өөрийг нь гүтгэн доромжилсон гэж үзсэн "In Touch", "Life and Style"  сэтгүүлээс худал мэдээллийнх нь төлөө 50 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандаад байгаа. Тус сэтгүүлд Том Крузыг эхнэрээсээ салсны дараа гурван сан гаруйн хугацаанд охинтойгоо нэг ч удаа уулзаагүй, үндсэндээ охиноо үнсэнд хаясан шалз мэт орхисон гэж бичсэн юм. Мэдээж, Том Круз үүнийг эрс няцааж, охиноо хэзээ ч хаяагүй, хэдийгээр гурван сар уулзаагүй нь үнэн ч энэ хугацаанд түүнтэй байнга холбоотой байсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Хууль ёсоор Том Круз хэвлэлийн эсрэг гомдол гаргасан бол бодит байдал тэдний бичсэн шиг биш байсныг өөрөө батлах ёстой.

Үүний тулд тэрээр охинтойгоо хэр дотно харилцаатай байснаа нэгд нэгэнгүй ярьж эхэлсэн бөгөөд өмнөх удаагийн хуралдаанд хэлэхдээ "Надад охиноосоо холбоогоо тасалж, түүнийг амьдралаасаа холдуулах ямар ч шаардлага байхгүй- бие сэтгэл зүйн хувьд ч, санхүү мөнгөний хувьд ч. Хэдий бид хол байсан ч байнга  баяр хөөртэйгөөр утсаар ярьж, би түүний амьдралын нэг хэсэг гэдгийг мэдрүүлж байсан" хэмээн өгүүлжээ.

Том Круз, Кэти Холмес нар өнгөрсөн оны зун салсны дараа Кэти Холмес охиноо аван Нью-Йоркт амьдарч, харин Том Круз Лондонд киноны зураг авалтаар үлдсэн юм. Энэ хугацаанд охинтойгоо нэг ч удаа уулзаагүй Том Крузийг охиноо хаясан хэмээн цөөнгүй хэвлэлээр шуугьсан юм. Том Крузыг ийнхүү хэвлэлтэй заргалдаж байх хооронд түүний экс эхнэр, охин хоёр нь Өмнөд Африкт аялж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан