Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Есөн эрдэнийн Ганжуур судрыг дэлхийн баримтат өвд бүртгэж батламж гардууллаа
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг тус байгууллагаас “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн Батламжийг Гадаад харилцааны сайд Л.Болдод энэ сарын 07-ны өдөр албан ёсоор гардуулжээ.
Уг судрыг энэ оны зургадугаар сарын 28-нд бүртгэсэн бөгөөд ийнхүү Батламжийг нь гардуулснаар “Дэлхийн баримтат өв”-д Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд уг жагсаалтад бүртгэгдээд байсан. Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг 9 эрдэнээр урлажээ.
Харин ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөл жагсаалтад Монгол наадам, Хөөмэй, Бүргэдийн баяр, Уртын дуу, Морин хуур, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол лимбэний арга барил-битүү амьсгаа, Монгол тууль, ардын бүжиг Бий биелгээ, Цуур хөгжим тус тус бүртгэгдээд байна.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг тус байгууллагаас “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн Батламжийг Гадаад харилцааны сайд Л.Болдод энэ сарын 07-ны өдөр албан ёсоор гардуулжээ.Уг судрыг энэ оны зургадугаар сарын 28-нд бүртгэсэн бөгөөд ийнхүү Батламжийг нь гардуулснаар “Дэлхийн баримтат өв”-д Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд уг жагсаалтад бүртгэгдээд байсан. Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг 9 эрдэнээр урлажээ.
Харин ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөл жагсаалтад Монгол наадам, Хөөмэй, Бүргэдийн баяр, Уртын дуу, Морин хуур, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол лимбэний арга барил-битүү амьсгаа, Монгол тууль, ардын бүжиг Бий биелгээ, Цуур хөгжим тус тус бүртгэгдээд байна.
0 Сэтгэгдэл























