Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Домогт АВВА хамтлаг 2014 онд эргэн нэгдэж магадгүй
Шведийн домогт АВВА хамтлаг олон улсын дууны “Евровидение” уралдаанд анх ялсныхаа 40 жилийн ойгоор ирэх 2014 онд эргэн нэгдэж магадгүй байна. 1972 онд байгуулагдсан энэ хамтлаг хоёр жилийн дараа “Евровидение” уралдаанд Waterloo дуугаа дуулснаар нэрд гарч байсан юм. Энэ гайхамшигт дөрвөл ирж байгаа онд эргэн нэгдэж дуулж магадгүй тухай хамтлагийн дуучин Агнета Фельтског ярьсан байна. “Энэ ойгоо тэмдэглэж ямар нэгэн юм хийх бодол байна. Гэхдээ яг юу хийхээ одоо хэлж чадахгүй нь” гэж тэрээр немцийн Welt сэтгүүлийн сурвалжлагчийн, та нар нэгдэх үү гэсэн асуултад хариулжээ. Mamma Mia, Dancing Queen и Super Trouper дуунуудаараа поп-хөгжмийн түүхэнд алдаршсан энэ хамтлаг 1982 онд салсан ч гоцлол дуучин Бенни Андерсон, Бьерн Ульвеус нар нь хамтдаа ажиллаж олон дуулалт жүжиг бичсэнээс өөрсдийн нь хамтлагийн “Мамма Миа” дуунд үндэслэсэн дуулалт жүжиг нь ихэд алдаршаад байгаа юм.

0 Сэтгэгдэл