Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Програм хангамж үйлдвэрлэлийн салбарынхан патентаа барьцаалаад банкнаас зээл авдаг болно

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн талаар баримталж байгаа бодлого болон цаашид энэ салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Өнөөдөр мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хөгжил нь төр засгийн үйл ажиллагааны чанар, бизнесийн хурд, хүн бүрийн ажил амьдралын амжилтын салшгүй хэсэг болсныг Ерөнхий сайд хэлээд програм хангамж үйлдвэрлэгчид тус тусдаа жижиг төслүүдийн хооронд амь зуудаг цагийг төгсгөж, хамтдаа шинэ менежмент, нэг шийдэлтэйгээр шинэ баялгийг бүтээх хамтын хүчийг гаргах цаг болсон гэлээ.
Монголын програм хангамжийн инженерүүд өнөөдөр байгаа мэдлэгээрээ нэгнээ нөхөж, байхгүй бүх мэдээллээ бусдаасаа олж авах хэмжээнд хүрсэн. Ийм өргөн боломж дээр Шинэчлэлийн Засгийн газар та бүхэнтэй бодлогоор хамтарч, зээл тусламж, санхүүжилт, хөрөнгө оруулалтаар дэмжихэд бэлэн байна. Ашигт малтмалын лицензээ барьцаалаад банкнаас зээл авч байхад оюуны өмч бүтээгчид шинэ бүтээлийн патентаа тавиад зээл авдаг нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл