Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг дарга ажиллана
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит
хуралдаанаар Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай
асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт,
нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай НИТХ-ын
Тэргүүлэгчдэд энэхүү асуудлыг танилцуулсан юм. Нийслэлийн хүүхдийн төлөө
зөвлөл нь хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын асуудлаар төрийн
бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх хүүхэдтэй холбогдолтой төсөл хөтөлбөрийн
хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн оролцооны байгуулагуудын үйл
ажиллагааг дэмжин хамтран ажиллах чиг үүрэгтэй орон нутгийн зөвшлийн
байгуулага юм. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн 5-р бүлгийн 11,17-р
зүйлийн дагуу нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар Нийслэл Засаг
даргыг томилогдох учиртай. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Нийслэлийн Хүүхдийн төлөө
зөвлөлийн даргаар томилох асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн
саналаар томилох тогтоол гаргалаа.

0 Сэтгэгдэл