Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
МЗХ Дорнод аймгийн залуучуудтай чууллаа

Монголын Залуучуудын холбоо удахгүй болох ээлжит V чуулганаа угтан, орон нутаг дахь ээлжит чуулганаа зохион байгуулсаар байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 17 аймагт залуучуудын ээлжит чуулганыг зохион байгуулсан бөгөөд энэ 11-р сарын 8-9-ний өдрүүдэд Дорнод аймгийн Залуучуудын Холбооны ээлжит чуулганыг амжилттай зохион байгууллаа. Нийт 14 сумын 170 орчим залуучууд оролцсон бөгөөд чуулганаараа орон нутгийн залуучуудтайгаа уулзаж тэдний үзэл бодол, тулгамдаж байгаа асуудлыг сонсох, шийдвэрлэх гарц хайж, цаашид орон нутгийн залуучуудаа идэвхжүүлж, хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар нутагт нь очиж уулзан ярилцаж байгаа юм.
Орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хувьд тухайн газраа хөгжүүлж, нийслэл хотод суралцаад төгсч байгаа залуусыг нутагтаа ирж ажиллахыг дэмжсэн, уриалсан саналуудыг нилээдгүй гаргаж байсан юм. Дорнод аймгийн залуус “ Манайаймаг сүүлийн үед амжилттай хөгжиж байгаа аймгуудын тоонд зүй ёсоор багтаж байгаа. Тиймээс барилга бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажлын шинэ байр нэмэгдэж байна.Харин тулгамдаж байгаа асуудал залуусыг мэргэжлийн үнэмлэхтэй болгох, боловсролыг дээшлүүлэх сургалтанд хамруулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Ингээд чуулганд оролцогц залуусын төлөөлөлаймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Засаг даргын туслах Т.Амартүвшинг сонгож, 17 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр бүтэц бүрэлдэхүүнээ шинээр сонгон баталгаажуулж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Мөн гүйцэтгэх хорооны багийнхан “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийн дарга А.Нансалмаатай уулзаж, цаашид аймгийн залуучуудын холбоо хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах, тэдний хөгжил, боловсролд хувь нэмрээ оруулах, харилцаа холбоогоо сайжруулах, авьяас чадварыг нь хөгжүүлэх талын бүхий л ажлыг санаачлан зохион байгуулах талаар ярилцсан юм.
90 гаруй жилийн түүхтэй МЗХ ахмадуудаа ч бас мартсангүй. Тиймээс Дорнод аймгийн ахмадуудтай уулзаж, тэдний үзэл бодол, зөвлөлгөөг нь сонссон бөгөөд аймгийн ахмадын зөвлөлийг байгуулах тал дээр ахмадуудаас санал авч дэмжигдэн даргаар нь МХЗЭ-ийн ахмад ажилтан н.Бадарч болсон байна.
МЗХ очсон аймаг бүрийнхээ Засаг дарга нартай уулзаж залуусаа хөгжүүлэх, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, бүх талаар дэмжих, тэдний дуу хоолойг сонсох, мөн аймгийн ИТХ-ын даргатай уулзаж “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаа бөгөөд Дорнод аймгийн Засаг даргаЦ.Жанлав, ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нар үүнийгсайшаалтайгаар хүлээн авч дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.
Одоо МЗХ Булган, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймгуудадчуулганаа зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл