Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЗХ орон нутаг дахь ээлжит чуулганаа зохион байгуулсаар байна

Монголын Залуучуудын холбоо удахгүй болох ээлжит V чуулганаа угтан, орон нутаг дахь ээлжит чуулганаа зохион байгуулсаар байна.Мөн орон нутгийн залуучуудтайгаа уулзаж тэдний үзэл бодол, тулгамдаж байгаа асуудлыг сонсох, шийдвэрлэх гарц хайж, цаашид орон нутгийн залуучуудаа идэвхжүүлж, хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар нутагт нь очиж уулзан ярилцаж байгаа.

Өнгөрсөн хугацаанд 19 аймагт залуучуудын ээлжит чуулганыг зохион байгуулсан бөгөөд энэ 11-р сарын 10-ны өдөрХэнтий аймгийн залуучуудын холбооны ээлжит чуулганыгамжилттай зохион байгууллаа.Уг чуулганд 18 сум, 4 тосгоны 180 орчим залуу оролцсон бөгөөд Хэнтий аймгийн залуус “Орон нутгийн залуучуудад хамгийн их тулгамддаг асуудал болох ажлын байрыг шинээр бий болгож өгөх, мөн МЗХ-оос санаачлан УИХ-д өргөн барьж байгаа сумын залууст зориулсан “Архигүй Монгол” төслийг  хэрэгжүүлж өгөх”-ийг хичээнгүйлэн хүссэн байна.

Чуулганд оролцогчид аймгийн Залуучуудын Холбооны тэргүүнээр аймгийн Засаг даргын зөвлөх Д.Аюурбунийг сонголоо. Тус аймгийн залуучуудын холбоо нь 17 тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр бүтэц бүрэлдэхүүнээ шинээр сонгон баталгаажуулж,шинэ бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхлүүллээ.

Мөн тус чуулганы дарааМонголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар залуучуудаа дэмжин хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт, Аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжавтай“Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулахгэрээнд гарын үсэг тус тус зурсан байна.
Өнөөдөр буюу 11 сарын 11-ндӨмнөговь аймагт МЗХчуулганаа зохион байгуулж байна.
Монголын Залуучуудын Холбооны хэвлэлийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан