Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
450 сая төгрөгийн торгууль сонсоод О.Магнайг дарамталжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өчигдөр худалдааны томоохон сүлжээ компаниудад их хэмжээний мөнгөн торгууль оноосон талаар мэдээллээ. Тодруулбал, “Номин” сүлжээг 1.1 тэрбум төгрөгөөр, “Миний” сүлжээ дэлгүүрийг 450 сая төгрөгөөр торгох шийдвэр баталжээ. Ийнхүү торгох болсон нь жилийн өмнөөс эхлэлтэй аж. Үйл ажиллагаанд нь иргэдээс ирсэн гомдлын дагуу шалтгалт хийхэд хэд хэдэн дутагдал гарсан. Харилцагч бүрт ялгавартай ханддаг, янз бүрийн шимтгэл нэрээр бараа бүтээгдэхүүнээс хувь тооцдог, бар-код гэх нэрээр үнэ нэмдэг, лангуу, болон кассан дээрх үнэ эрс ялгаатай байж худалдан авагчдаа хохироодог гэх мэт асуудлыг илрүүлжээ. Энэ бүхний ард иргэд л хохироод үлддэг. Жишээ нь, “SKY” гэдэг импортын шүүс нийлүүлэгч байгууллага 1620 төгрөгөөр зарахаар “Миний” дэлгүүрт өгчээ. Гэтэл “Миний” дэлгүүрийн ажилтнууд тус шүүснээс эхний ээлжинд шимтгэл нэрээр 3.5 хувийг авсан байна. Нэмээд жижиглэнгийн үнэ зохиох аргачлалаар 22.9 хувь нэмсэн аж. Өөрөөр хэлбэл, савтай нэг шүүсний үнийг 445 төгрөг буюу 27.5 хувиар нэмэгдүүлжээ. Үйлдвэрлэгч өөрөө 3-5 хувийн ашиг, импортоор оруулж ирж буй компани 10 хувийн ашиг олохын төлөө ажиллаж байхад “Миний” дэлгүүр зах зээл дэх давамгай байдал, сүлжээгээ ашиглаад 20-30 хувийн ашиг олж буйг мэргэжилтнүүд шүүмжлэв.
Үүний мөрөөр зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй, засч сайжруулаагүй. Харин ч зах зээлийн давуу эрх, монополь байдалдаа дулдуйдан үндэсний үйлдвэрлэгчдэд томоохон дарамт бий болгосон гэж үзжээ. Тиймээс дээрх торгууль тогтоосноо өчигдөр дуулгасан. Яагаад ялгавартай байгааг тодруулбал “Иргэдэд учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч гарсан дүн учраас өөр байгаа юм” хэмээн ШӨХТГ-ын дарга О.Магнай хэллээ.
Нөгөөтэйгүүр, “Замбала”, “Макс” зэрэг бусад сүлжээ дэлгүүрт тийм зөрчил гараагүй хэрэг үү гэж тодруулахад О.Магнай дараахь тайлбарыг өгсөн юм. Бид хуулиараа зах зээлд давуу эрхтэй, монополь байдлаар ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжтэй л тулж ажиллана. Бусад дэлгүүрүүдэд мэдээж асуудал байсан ч шаардлага тавихын хэрээр зөрчлөө шийдвэрлэсэн. Харин эдгээр монополь компани одоог хүртэл иргэдийг хохироож байна. Тэгээд ч зах зээлд монополь нэгжийг бууруулж эн тэнцүү, шударга өрсөлдөөнт зах зээл бий болгох нь бидний ажил хэмээв. Ийнхүү хурал өндөрлөхийн алдад тэрээр өөр нэг ноцтой мэдээлэл хийсэн юм. Нэр бүхий хоёр компанид их хэмжээний торгууль онооно гэх мэдээлэл гарснаас хойш түүн рүү “9911278..” дугаарын утаснаас Ариунболд хэмээх эр залгаж, заналхийлж эхэлжээ. “Миний” дэлгүүрийн эзэн байна, ална... гэхчлэнгээр үгээр дайрч сүрдүүлсэн гэнэ. Улмаар ажлын байранд нь биеэр ирж уулзахад нь О.Магнай Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгч, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, шүүхэд хандана хэмээлээ. Монгол Улс хуультай бол иймэрхүү хүмүүстэй зүй ёсны хариуцлага тооцож байх ёстой гэв.
Түүний мэдэгдлийн араас Хулдайн Ариунболд хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн “Би О.Магнайг “ална” гэж хэлсэн хүн байна аа, юу болсныг хэлье” гэсэн юм. Тэрээр “Миний” дэлгүүр сүлжээний гүйцэтгэх захирлын алба хашдаг бөгөөд 2-3 хүн дагуулан ирсэн ажээ. Х.Ариунболд болсон явдлын талаар “Сая та бүхэн Магнай даргын яриаг сонслоо. Энэ бол ямар ч үндэслэлгүй яриа. Ална тална гэж хэлсэн юм ерөөсөө байхгүй. Үндэслэлгүй зүйл ярьж энэ хүн олон нийтийн толгойг эргүүлж байна. Урьд нь ярьж байсан олон асуудал бий. Магнай бол ямар нэгэн юмны үзүүрээс барьж авснаа олон нийтийн өмнө ажил хийсэн мэтээр ярьдаг хүн. Би Магнай даргад хэлсэн. Юу гэхээр, та ямар ч үндэслэлгүй, шүүхийн тогтоол шийдвэргүй ингэж зарлах нь буруу гэсэн юм. Яг үнэндээ Магнай бол дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн ямар үнэтэй байдгийг мэдэхгүй хүн. Есийн тосыг л гэхэд бид сүлжээ дэлгүүрүүддээ өөрсдөө дамжуулж 2900 төгрөг буюу хамгийн доод үнээр худалдаалдаг. Гэтэл төрийн байгууллага биднийг дэмжихийн оронд 450 сая төгрөгөөр торгох болсныг хүлээж авах боломжгүй. Зохих ёсны хуулийн байгууллагад хандана. Магнай бол амьдрал мэдэхгүй сенсаац хөөцөлдөж явдаг хүүхэлдэй гэдгийг хариуцлагатай хэлчихье” хэмээн бухимдангуй өгүүллээ.
Хууль эрхзүйн хүрээнд авч үзвэл О.Магнай даргын танилцуулсан торгуулийн арга хэмжээ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр зөв юм. Учир нь, ШӨХТГ-ын хуульд заасан чиг үүрэгт “Аж ахуйн нэгжийн тухайн зах зээлд давамгайлах болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох, бүртгэх, судалгаа гаргах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих” бүрэн эрхтэй гэжээ. Өөр нэг бүрэн эрх нь “Давамгай байдлаа хууль бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагаас шаардах, шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох”, “Шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хууль бус ажиллагааг таслан зогсоох, хориглох, хязгаарлах, захиргааны шийтгэл ногдуулах” юм.
Сүлжээ дэлгүүрүүдэд оноосон их хэмжээний мөнгөн торгууль нь захиргааны арга хэмжээнд багтана. Нөгөөтэйгүүр, “Хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломж хангахад чиглэсэн шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих арга хэмжээ аваx” гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж монополь байдалтай тэмцэж буй нь энэ билээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өчигдөр худалдааны томоохон сүлжээ компаниудад их хэмжээний мөнгөн торгууль оноосон талаар мэдээллээ. Тодруулбал, “Номин” сүлжээг 1.1 тэрбум төгрөгөөр, “Миний” сүлжээ дэлгүүрийг 450 сая төгрөгөөр торгох шийдвэр баталжээ. Ийнхүү торгох болсон нь жилийн өмнөөс эхлэлтэй аж. Үйл ажиллагаанд нь иргэдээс ирсэн гомдлын дагуу шалтгалт хийхэд хэд хэдэн дутагдал гарсан. Харилцагч бүрт ялгавартай ханддаг, янз бүрийн шимтгэл нэрээр бараа бүтээгдэхүүнээс хувь тооцдог, бар-код гэх нэрээр үнэ нэмдэг, лангуу, болон кассан дээрх үнэ эрс ялгаатай байж худалдан авагчдаа хохироодог гэх мэт асуудлыг илрүүлжээ. Энэ бүхний ард иргэд л хохироод үлддэг. Жишээ нь, “SKY” гэдэг импортын шүүс нийлүүлэгч байгууллага 1620 төгрөгөөр зарахаар “Миний” дэлгүүрт өгчээ. Гэтэл “Миний” дэлгүүрийн ажилтнууд тус шүүснээс эхний ээлжинд шимтгэл нэрээр 3.5 хувийг авсан байна. Нэмээд жижиглэнгийн үнэ зохиох аргачлалаар 22.9 хувь нэмсэн аж. Өөрөөр хэлбэл, савтай нэг шүүсний үнийг 445 төгрөг буюу 27.5 хувиар нэмэгдүүлжээ. Үйлдвэрлэгч өөрөө 3-5 хувийн ашиг, импортоор оруулж ирж буй компани 10 хувийн ашиг олохын төлөө ажиллаж байхад “Миний” дэлгүүр зах зээл дэх давамгай байдал, сүлжээгээ ашиглаад 20-30 хувийн ашиг олж буйг мэргэжилтнүүд шүүмжлэв.
Үүний мөрөөр зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй, засч сайжруулаагүй. Харин ч зах зээлийн давуу эрх, монополь байдалдаа дулдуйдан үндэсний үйлдвэрлэгчдэд томоохон дарамт бий болгосон гэж үзжээ. Тиймээс дээрх торгууль тогтоосноо өчигдөр дуулгасан. Яагаад ялгавартай байгааг тодруулбал “Иргэдэд учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч гарсан дүн учраас өөр байгаа юм” хэмээн ШӨХТГ-ын дарга О.Магнай хэллээ.Нөгөөтэйгүүр, “Замбала”, “Макс” зэрэг бусад сүлжээ дэлгүүрт тийм зөрчил гараагүй хэрэг үү гэж тодруулахад О.Магнай дараахь тайлбарыг өгсөн юм. Бид хуулиараа зах зээлд давуу эрхтэй, монополь байдлаар ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжтэй л тулж ажиллана. Бусад дэлгүүрүүдэд мэдээж асуудал байсан ч шаардлага тавихын хэрээр зөрчлөө шийдвэрлэсэн. Харин эдгээр монополь компани одоог хүртэл иргэдийг хохироож байна. Тэгээд ч зах зээлд монополь нэгжийг бууруулж эн тэнцүү, шударга өрсөлдөөнт зах зээл бий болгох нь бидний ажил хэмээв. Ийнхүү хурал өндөрлөхийн алдад тэрээр өөр нэг ноцтой мэдээлэл хийсэн юм. Нэр бүхий хоёр компанид их хэмжээний торгууль онооно гэх мэдээлэл гарснаас хойш түүн рүү “9911278..” дугаарын утаснаас Ариунболд хэмээх эр залгаж, заналхийлж эхэлжээ. “Миний” дэлгүүрийн эзэн байна, ална... гэхчлэнгээр үгээр дайрч сүрдүүлсэн гэнэ. Улмаар ажлын байранд нь биеэр ирж уулзахад нь О.Магнай Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгч, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, шүүхэд хандана хэмээлээ. Монгол Улс хуультай бол иймэрхүү хүмүүстэй зүй ёсны хариуцлага тооцож байх ёстой гэв.

0 Сэтгэгдэл