Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд саналаа нэгтгэлээ
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг
зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152
хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс
санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй
байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал
авсан бүтээн байгуулалтыг жагсаан хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд нийслэлийн
ирэх оны төсөвт оруулах бүтээн байгуулалтын ажилд саналаа нэгтгэлээ.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал
хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын
дэд дарга Э.Анар болон тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, бусад
албаны хүмүүс оролцлоо. Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь 1845 өрхтэй,
7884 хүн амтай. “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн санал
асуулгад хорооны бүх өрх хамрагджээ. Санал асуулгын дүнгээр
гэрэлтүүлэгтэй болох 834, цэвэр, бохир усны шугам шинэчлэлт хийх 753,
хяналтын камер байрлуулах 714, утасгүй интернэт суурилуулах 625,
цэцэрлэг барихад 438 санал өгсөн байна. Энэ нь тус хорооны иргэдийн
хамгийн их санал авсан бүтээн байгуулалтын ажил юм. Хэлэлцүүлгийн үеэр
нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан
орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэлээс анх удаа зохион байгуулж буй “Иргэний
оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэгт 100 хувь идэвхтэй оролцсон та бүхэнд
талархал илэрхийлье. Бид нийслэлийн дүүрэг, хороо бүрийн эрүүл аюулгүй
байдлын индексийг тогтоож, гэр хорооллын орчны зураглалыг хийсэн.
Ингэснээр хороо бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхой болгож, хаана юу
хэрэгтэй байгаа, ямар асуудлыг сайжруулах шаардлагатайг тодорхой
болгосон. Тиймээс энэхүү хэлэлцүүлгээр иргэдээс илүү бодитой үндэслэлтэй
санал авч, ирэх оны төсвийн төсөлд тусгах гэж байна.
Эрүүл аюулгүй байдлын индексээр Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь орчны аюулгүй байдал муу гэсэн үзүүүлэлттэй гарчээ. Харин төсвийн хэлэлцүүлгээр иргэд гэрэлтүүлэг, хяналтын камертай болох санал илүү өгсөн нь энэ үзүүлэлт бодитой гарсныг харуулж байна” гэдгийг онцлон хэлсэн юм.
Тус хорооны иргэдийн хамгийн их санал өгсөн гэрэлтүүлгийн ажилд энэ оны нийслэлийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангаас 150 сая гаруй төгрөг төсөвлөсөн тул ирэх оны төсвийн төсөлд дараагийн бүтээн байгуулалтын ажлуудаас оруулахыг иргэд дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг
зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152
хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс
санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй
байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал
авсан бүтээн байгуулалтыг жагсаан хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд нийслэлийн
ирэх оны төсөвт оруулах бүтээн байгуулалтын ажилд саналаа нэгтгэлээ.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал
хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын
дэд дарга Э.Анар болон тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, бусад
албаны хүмүүс оролцлоо. Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь 1845 өрхтэй,
7884 хүн амтай. “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн санал
асуулгад хорооны бүх өрх хамрагджээ. Санал асуулгын дүнгээр
гэрэлтүүлэгтэй болох 834, цэвэр, бохир усны шугам шинэчлэлт хийх 753,
хяналтын камер байрлуулах 714, утасгүй интернэт суурилуулах 625,
цэцэрлэг барихад 438 санал өгсөн байна. Энэ нь тус хорооны иргэдийн
хамгийн их санал авсан бүтээн байгуулалтын ажил юм. Хэлэлцүүлгийн үеэр
нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан
орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэлээс анх удаа зохион байгуулж буй “Иргэний
оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэгт 100 хувь идэвхтэй оролцсон та бүхэнд
талархал илэрхийлье. Бид нийслэлийн дүүрэг, хороо бүрийн эрүүл аюулгүй
байдлын индексийг тогтоож, гэр хорооллын орчны зураглалыг хийсэн.
Ингэснээр хороо бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхой болгож, хаана юу
хэрэгтэй байгаа, ямар асуудлыг сайжруулах шаардлагатайг тодорхой
болгосон. Тиймээс энэхүү хэлэлцүүлгээр иргэдээс илүү бодитой үндэслэлтэй
санал авч, ирэх оны төсвийн төсөлд тусгах гэж байна.Эрүүл аюулгүй байдлын индексээр Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь орчны аюулгүй байдал муу гэсэн үзүүүлэлттэй гарчээ. Харин төсвийн хэлэлцүүлгээр иргэд гэрэлтүүлэг, хяналтын камертай болох санал илүү өгсөн нь энэ үзүүлэлт бодитой гарсныг харуулж байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

0 Сэтгэгдэл