Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Цагийн ажилд ормоор байна уу

Манай улс цагийн ажлын системд дөнгөж хөл тавьж байгаа “балчир нас”-ны хүүхэд л гэсэн үг. Цагийн ажилд орохыг хүссэн, авахыг хүссэн эрэлт нийлүүлэлтих байдаг ч тэднийг холбож өгөх ажил дутагддаг. Тиймээс МЗХ өнгөрсөн зунаас дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг байгуулж ажил хайгч залуус, ажил олгогч эздийн гүүр болсоор байна. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яамтай хамтраад “Ажилтай орлоготой, Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 сарын хугацаанд 3000 гаруй залуусыг ажилд зуучлан ажилтай орлоготой болгож байсан. Энэ хөтөлбөр нь 2016 он хүртэл үргэлжлэх ба энэ хугацаандаа 150 мянга гаруй ажлын шинэ байрыг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийн хамт олон “Цагийн ажил” аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд өмнө нь бүртгэлтэй байсан залуусыг хамруулаад нийт 150 гаруй залуусыгцагийн ажилтай болгосон байна. Энэхүү аяны гол онцлог нь ажил олгогч эзэд болон, ажил хайгч залуусыг хооронд нь уулзуулж аль алинд нь сонгох боломжийг нээж өгсөнөөрөө давуу талтай. Мөн харилцан санал солилцож хамтран ажиллахад ямар бэрхшээл тулгардаг талаараа илэн далангүй ярилцсан бөгөөд ажил олгогчдын зүгээс “Цагийн ажил хайж ирсэн оюутан залуус ажилдаа сэтгэл гаргадгүйгээс гадна, ажлын бүтээмж муу байдаг” гэсэн бол оюутан залуус “Өмнө нь цагийн ажлын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрдэггүй, ажиллах орчин муу, ажилтан гэдэг утгаар биш зарц шиг харьцдаг, хөдөлмөрийн хуулиас гадуур ханддаг байсан” гэж ярьж байлаа.
Яг одоо“Цагийн ажил” аян үргэлжилж байгаа бөгөөд англи хэлний багш, балетийн багш, дуудлагын цэвэрлэгээ, ачигч, барилгын туслах, сурталчилгааны ажилтан, билет борлуулагч, зөөгч, үйлчлэгч, хаалгач, бүжгийн багш зэрэг ажлын байрнууд нээлттэй байгаа бөгөөд цагийн ажил сонирхсон хэн бүхэн ажилдзуучлуулах бүрэн боломжтой.
Сонирхолтой нь ажил хайж байгаа иргэд, залуус оффисын ажлыг илүү сонирхож байгаа бол ажил олгогчдын зүгээс зөөгч, хамгаалагч, үйлчлэгч, худалдагч гэх зэрэг үйлчилгээний ажилтан сонирхож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл