Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж чаддаг уу
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн төлөөх олон ул­сын хөдөлгөөн” сэдэвт сур­­галтыг Улаанбаатарт зо­­­хион байгуулж, “Ази Ном­­хон далайн бүсийн хөгж­­­лийн бэрхшээлтэй иргэ­дийн хөгжлийн төв”-ийн гүй­­цэтгэх захирал Аки Ни­номия  өчигдөр удирдан явуулав. Анх удаа зохион байгуулж буй ч оролцогчид хууль зүйн орчноо сайжруулах, хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан үйл ажил­лагааг цаашид өргөжүүлэх боломжтойг баталсан юм. Уулзалтад шийдвэр гаргах төвшний яам, Засгийн газрын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаад, дотоодын хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагынхан байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хам­гаалах хууль эрх зүйн орчин, бичиг баримтуудад дэлхий нийтийн хандлагыг тусгах, тэдний хувь хүний эрхийг бодит бол­­гоход чиглэсэн, нийг­­мээс гадуурхагдах байд­лыг арилгах, нийгэмд хөг­жүүлэх, гэр бүл хамт олны дэмж­­лэгтэйгээр нийгмийн бие хүн болгож төлөвшүүлэх зэ­рэг асуудлыг энэ үеэр хэлэлцлээ.
Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажилласнаар хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн эр­хийг хангасан, дээдэлсэн,  нийг­мийн хүртээмжтэй дэд бүтэц бий болгох, Монгол Улс олон ул­сын тавцанд хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн эрхийг хан­гаж дээдэлсэн улс гэдгийг ха­руулах боломжтой гэж тэд үзэв.

Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд суралцуулах сонирхолгүй байна

Нийслэлийн БГД-ийн 70 дугаар сургуулийн захирал Б.Оюунбилэгтэй энэ үеэр уулзлаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зо­риулсан зургаан тусгай сур­гууль үйл ажиллагаа явуул­даг. Сургуулиуд маань хөгжлийн бэрх­шээл­тэй хүүхдүүдээ бүгдийг нь хам­­руулж чаддаг болов уу?
-Улсын хэмжээнд ажил­ладаг зургаан сургууль нь бүгд нийслэлдээ төвлөрсөн байдаг. Харааны бэрх­­­­­шээл­тэй, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориул­сан тус бүр нэг, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн сургууль байна. Энэ зургаан сургуулийн багш, удирдлагууд төрөөс хуваарилсан төсөв мөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн тусламжид тохируулан орчноо бүрдүүлэн ажиллаж л байна. Бүх хүүхдээ сургуульд хамруулж чаддаггүй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Юун түрүүнд эцэг эхчүүд өөрсдөө авчирч суралцуулах сонирхолгүй байдаг. Дээрээс нь санхүүгийн хувьд боломжгүй гэх нэг шалтаг бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд автобус унаагаар явах бололцоогүй гээд л. Гэхдээ өөрийн сонирхол, эцэг эхийн хүсэлтээр ирсэн бүх хүүхдээ сургуульд хамруулж чаддаг.

-Танай сургууль шинээр өргөтгөл бариулж байгаа гэж дуулсан. Орчноо хүүх­дүүд­­­­дээ зориулан бүр­дүүлж чадаж байгаа юу?
-Манайх Сонгино­хайрхан, Баянгол дүүргийн оюун ухааны бэрх­шээлтэй хүүхдүүдийг сургадаг. Өргөтгөлийн барилгаа бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зураг төслөөр бариулсан, удахгүй ашиглалтад орно. Жишээ нь, гадна болон дотор талын орчинг тэргэнцэртэй, саажилттай хүүхдүүдэд тохи­руулан бүрдүүлсэн. Гурван давхар учраас цахилгаан шаттай, мөн хамгийн гол асуудал болдог бие засах өрөөг зориулалтаар нь шийдэж өгсөн.

-Цөөхөн сургууль уч­раас ачаа­лал ихтэй ажил­ладаг байх. Төрөөс мэ­дээж хамгийн түрүүнд дэмж­лэг үзүүлэх ёстой сек­­торын нэгд зүй ёсоор тооцогдоно?
-Мэдээж дэмждэг. Хам­гийн эхэнд биднийг автобус унаатай болгож өглөө. Зургаан сургуулиас гурав нь сурагчийн автобустай. Одоо гурван сургуульд автобус өгөхөөр тендер зарлачихсан. Мөн автобус унааг дагалдах хэрэгслийн асуудлыг ч шийдвэрлэсэн шүү. Хэдийгээр тусгай сургуулийн хувьд орчны асуудал ихтэй байдаг ч төр засаг биднийг дэмжин ажиллаж байгаад баярладаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд мэргэжлийн багш дутмаг гэсэн яриа байнга гардаг?  
-Жишээ нь, манай сургууль одоогоор 220 сурагчтай. Өргөтгөл ашиглалтад орохоор 330 гаруй хүүхэд хүлээн авах боломжтой болно. Боловсон хүчний хувьд 30 багштай. Найман согогзүйч буюу мэргэжлийн багш ажилладаг. Үүгээрээ манай сургууль бусдаасаа давуу гэж болно. Гэлээ ч эдгээр багшийн ихэнх нь ахмад, удахгүй тэтгэвэрт гарах гэж байгааг бодолцож үзэх ёстой. Шинэ залуу багш дутмаг байгаа нь үнэн. Энэ байдлыг БШУЯ-наас анхаарч, энэ намраас эхлэн МУБИС дээр багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн хүмүүсийг нэг жилийн сургалтад хамруулж согогзүйч бэлтгэн гаргаж байна. Энэ нь бидний хувьд хамгийн чухал ажил болж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд маань давхар дарамтад өртдөг

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үндэсний төвийн захирал О.Сэлэнгэ:

-Төрийн бус бай­гуул­­­­­­лагууд төрийн бай­гууллагаа бодвол арай асууд­лын гүнд нэвтэрч чад­даг юм шиг ээ. Тэгэхээр та бүхний гаргаж ирэхийг хүсч байгаа асуудлууд юу вэ?
-Төрийн бодлогод хэр­хэн нөлөөлөх, өөрчлөх, нийгмийн хандлагыг яаж өөрчлөх талаар бид энэ удаад санал солилцож байна. Нийгмийн хөгжлийн чиг хандлагыг өөрчлөх, дэлхий нийтийн хандлагаа дагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд их том өөрчлөлт  хийх шаардлага гарсан. Төрийн бус байгууллагууд маань төрийн байгууллагаа бодвол иргэдтэй илүү ойр ажиллаж, тэдний дуу хоолойг сонсч, ээдрээтэй асуудлаа гаргаж ирдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг төр дэмжээд үндэсний хэмжээнд гаргаж ирж чадсан. Гэтэл хүүхдийн нэрээр өчнөөн төрийн бус байгууллага үүсч гарч ирсэн ч ихэнх нь ашиг хонжоо хайж, мөнгөний төлөө ажиллах болсон. Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах,  хүүхэд хамгааллын тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг яаж тусгах, тэднийг хэрхэн нийгэм хамт олны дунд сэргээн засварлах вэ гэдэг асуудлаа тэд огт гаргаж ирэхгүй байна. Энэ бүхэнд анхаарал хандуулах цаг нь болсон.

-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд өрх толгойлсон нь цөөнгүй байдаг. Та бүхэн тэдэнд хэр хүрч ажиллаж байгаа вэ?
-Боломжоороо л хүрч байна. Өнөөдөр Монголд хөгжлийн бэрхшээлтэй  108 мянган иргэн байгаагийн 49 мянга нь эмэгтэй. Насанд хүрсэн 400 эмэгтэйгээс авсан түүвэр судалгааны дүнд 40 хувь нь  байнгын бэлгийн халдлагад өртдөг гэсэн. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд маань хүйсийнхээ, эрхтэн согогийнхоо хувьд давхар дарамтад ордог гэсэн үг. Дээрээс нь тэдний хөдөлмөрийг шударга үнэлдэггүй, 2-8 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй олон шүү дээ. Гэтэл манай хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгууллагын эрэгтэй удирдлагууд эмэгтэйчүүдийг ойшоож, тэдний талаар ерөөсөө анхаарч үзэхгүй байгааг хэлэх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан