Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Архигүй Өмнөговь”-т багууд нэгдэж байна

Өмнөговь аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар бо­лон бусад холбогдох бай­гуул­­­­­­­лагуудаас санаачлан “Ар­­­хигүй Өмнөговь” болох зо­рилт дэвшүүлж, хөтөлбөр бо­ловс­­­­­­руулахаар ажиллаж байгаа. Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж нийгэм эдийн засгийн байдал өсөн нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан сөрөг үр дагавар их бий болж байна. Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь архи сог­тууруулах ундаа юм. Харин архины хэрэглээг бууруулахад хамгийн түрүүнд иргэдэд нөлөөлөх, тэр тусмаа засаг за­­­­хиргааны анхан шатны нэгж болох багийн үйл ажил­­­­­­­­лагаа чухал гэдгийг зо­­хион байгуулагчид он­цолж бай­гаа юм. Тиймээс Да­лан­задгад сумын багуудын дунд “Архидалтгүй Өмнөговь” өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгөөр багууд архинаас үүдэлтэй сөрөг үр дагавар болон архидалтын эсрэг үзэл са­нааг жүжигчилсэн хэл­бэ­­­рээр үзэгчдэд хүргэсэн бай­на. Шүүгчдийн дүнгээр хам­­­­­­гийн өндөр оноо авч Да­­ланзадгад сумын дөрөв­дүгээр баг тэргүүлсэн бол гу­рав болон хоёрдугаар баг удаалж шагналын эзэн бол­лоо.   Өдөрлөгт оролцсон ба­­­гуу­­­­­­дын үзүүлбэрээс цаашид хөтөл­бөрт тусгах саналууд ч гарч байсныг шүүгчид он­­цолж байлаа. Хамгийн гол нь тэмцээнд оролцсон иргэд цааш­даа өөрийн багийн нутаг дэвсгэрт энэ чиглэлээр мэ­дээлэл өгч, архины хор хө­нөөлийн талаар сурталчилж тү­­­­­­­­­гээн дэлгэрүүлж ажиллахад энэ арга хэмжээ тус дэм болох учиртай.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан