Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилгүйдэл 7.3 хувь болж буурчээ

Энэ онд эдийн засгийн хүндрэл учирсан ч ажил эрхлэлтийн дүн мэдээ гайгүй гарч байгаа. Ажиллах хүчний судалгаагаар энэ оны  хоёрдугаар улиралд ажилгүйдэл буурчээ.  Тэгэхдээ энэ нь Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний төвд бүртгэгдсэн ажил хайж бүртгүүлсэн иргэдийн судалгаа гэж болно. Уг судалгаанаас үзэхэд энэ оны эхэнд ажилгүй иргэдийн тоо  3.4 хувь байсан аж. Харин  есдүгээр сард  гурван хувьтай гарчээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Ажиллах хүчний судалгаа”-гаар ажилгүйдлийн төвшин эхний улиралд 9.3 хувь байсан бол  хоёрдугаар улиралд 7.3 хувь болсон байна. Манай улсын нийт ажиллах хүч  1.2 сая хүн ам гэдэг. Үүний  602 мянга нь эмэгтэйчүүд юм.
Ажилгүй иргэдийн тоо ийнхүү багассан нь ядуурал буурсан гэж болох нь. Статистикийн хорооноос гаргасан тооцоогоор өрхийн дундаж орлого 900 мянган төгрөг болж өслөө. Тухайлбал, Дэлхийн банкны туслалцаатайгаар Үндэсний статистикийн хороо  ядуурал ямар байгаад дүн  шинжилгээ хийжээ. Эндээс үзвэл  улсын хэмжээнд ядуурал сүүлийн жилүүдэд буурч ирсэн байна. Тухайлбал гурван жилийн өмнө  38.7 хувь байсан бол  2011 онд 33.7, өнгөрсөн жил  27.4 хувь болж буурчээ. Тэгэхээр жилд дунджаар 5-6 хувиар буурч ирсэн аж. Үүнийг хот суурин, хөдөө нутгаар нь авч үзье. Хот суурин газарт  сүүлийн  хоёр жилд ядуурал 9.9 хувиар буурсан байна. Харин  хөдөө нутагт  13.5 хувиар буурсан өндөр үзүүлэлт гарав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан