Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Дүүргүүд саналаа нэгтгэж байна
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан 11 сарын 11, 12-ны өдрүүдэд хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн дүнд нийслэлийн 152 хорооны иргэд өөрсдийн хороонд нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлаа тодорхой болгосон. Тэдгээр саналыг дүүрэг бүрд нэгтгэх ажил өнөөдрөөс эхэлсэн бөгөөд маргаашийг дуустал үргэлжилнэ. Харин дүүргүүд нэгтгэсэн саналаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах төв штабт ирүүлж, нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд иргэдээс тусгах санал нэгдсэн байдлаар гарна. Төсвийн төслийн нэгтгэсэн саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 11 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барина гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл