Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хүчирхийлэл ханхлуулсан хүүхэлдэйн баатрууд
Гурван настай хүү маань Солонгосын нэгэн сахилгагүй жаалхүүгийн тухай өгүүлэх хүүхэлдэйн кино үзэж байснаа “Ээж ээ, энэ хүүхэд найзынхаа нохойны хөлийг хугалж, ална гэнэ. Тэгж болохгүй, тийм ээ” гээд нүдээ том болгон гайхан асуув. Яаж тайлбарлах учраа олсонгүйдээ “Амьтан тамлана гэдэг муу хэрэг. Муу хүн тэгдэг юм“ гэлээ. Гэвч дахиад л “Муу хүн гэж хэнийг хэлдэг юм” хэмээхэд хорвоог цагаанаар, гэгээлэг харах түүндээ дэлхий ертөнцөд сайны хажуугаар саар зүйл байдаг юм гэж тайлбарлахдаа бяцхан оюун ухаанд нь хар айдас хургуулсандаа харамсах сэтгэл төрөв.

Судалгаагаар телевизийн хамгийн идэвхтэй үзэгч нь 3-10 насныхан байдаг гэдэг. Энэ насныхан цэнгээнт нэвтрүүлэг, хүүхэлдэйн киноноос хүмүүс хоорондын харилцааны талаархи мэдлэг, мэдээлэл олж авдаг аж. Өөрөөр хэлбэл, бяцхан оюун ухаандаа ирээдүйд цэцэрлэг, сургууль, ажлын хамт олонтойгоо хэрхэн харилцах харилцаагаа үзсэн хүүхэлдэйн кино, уншсан уран зохиолын номноосоо сурч боловсруулдаг байна. Тийм учраас Оросын нэрт зохиолч, сэтгэгч Чернышевский “Хүүхдэд муу зохиол уншуулснаас огт уншуулаагүй нь дээр” хэмээсэн нь учиртай.
Улс орныхоо торгон жолоог атгах хүүхдүүдийнхээ сэтгэхүйг харийн ёс заншлаас хамгаалахын тулд гадаадын улс орнууд “болчимгүй үйлдэл агуулсан” хүүхэлдэйн киног гаргахыг хориглодог байна. Хэдий дэлхий ертөнц глобалчлагдаж буй ч улс орны оршин тогтнох үндэс нь газар нутаг, ёс заншил, хэл соёл, эх оронч сэтгэлгээ учраас.
Өнгөц харахад, хүүхдийн кино мэт боловч цаана нь улс орны аюулгүй байдал хөндөгддөг болохоор ийнхүү хориг арга хэмжээ авдаг хэрэг. Харин манай улсын хувьд үндэсний гэх тодотголтой уран сайхны кино байтугай хүүхэлдэйн кино ч нүдний гэм болоод буй. Энэ л хоосон орон зайг соргогоор мэдэрсэн импортын хүүхэлдэйн кинонууд өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй 30 гаруй телевизийн хамгийн идэвхтэй үзэгчдийнх нь оюуны цангааг тайлж байна гэвэл буруудахгүй. Оюуны өмч, хөрөнгө мөнгөний асуудал сөхөгддөгөөс өнөөх л зодоон цохион цус нөж, өшөө авалт, дайсагнал гээд амьдралд жигшдэг бүхнийг өдөр бүр байдаг мэтээр харуулдаг гадаадын хүүхэлдэйн кино телевиз болгоноор ээлжлэн гарах нь ёстой л өнөөх соёлын довтолгоо, үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулж байна уу гэлтэй.
Тэр байтугай хүчирхийлэл+ бүдүүлэг үг хэллэг цогцолсон хүүхэлдэйн кино хүүхдийн сэтгэхүй, төлөвшилд хэрхэн нөлөөлж буй талаар хийсэн хүүхдээр овоглосон байгууллага, газруудын тандалт судалгаа байхгүй. Арга ч үгүй биз. Судалгаа байтугай монгол хүүхдэдээ юу үзүүлэх, үзүүлэхгүй талаар баримталсан бодлого, шийдвэр алга байхад хэтэрхий том зүйл хүссэн болох биз. Ямартай ч Монгол Улсын соёлыг хариуцаж буй ССАЖЯ-ны СУБХЗГ-ын мэргэжилтэн Ж.Бодьбаатараас тодруулахад “Хүүхэлдэйн киноны хэл найруулга, орчуулга, хүчирхийлэл агуулсан эсэхийг нь хянах эрх бидэнд байхгүй. Яагаад гэвэл, шаардлага тавихаар цензурдсан болох гээд байдаг. Гэхдээ сүүлийн үед соёлын довтолгоонд өртөж байна гэсэн яриа гарсан учраас яамнаас энэ талын арга хэмжээ авахаар болсон. Энэ хүрээнд хүүхэлдэйн киноны асуудлыг хөндөх юм. Тэгэхдээ яг ч хэл найруулга, орчуулга талаас ярихгүй байх” гэлээ.
Угтаа, улс орны оршин тогтнохын үндэс нь хэл, хил, ёс заншил хэмээн бид хэлдэг. Дээхнэ үеийнх шиг урлагийн зөвлөлөөр оруулж сул, бүдүүлэг, үг хэллэгийг нь хасч шүүсийг нь шахдаггүй юм аа гэхэд цензур тавих цаг болсон мэт. Энэ талаар ч МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Уран зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Оюунбадрах нэгэн ярилцлагадаа “Өнөөдөр урлагийн төрлүүдээс хамгийн хоцрогдмол хөгжилтэй нь хүүхэлдэйн кино. Бага насны хүүхдийн сэтгэхүйд хамгийн хүчтэй нөлөөлдөг энэ урлагийн төрөл байхгүй болсноос гадаадын хүчирхийлэл, бүдүүлэг үг хэллэгтэй хүүхэлдэйн кино орон зайг нь нөхөж байна. Гадаадын хүүхэлдэйн кино үзсэн хүүхэд гадаад сэтгэхүйтэй болохгүй гээд яах юм. Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн хүүхдийн үзэл санаанд тулгуурласан сонирхолтой бүтээл үгүйлэгдэж байна шүү дээ” хэмээсэн. Тэгвэл үндэснийх нь үйлдвэрлэл байхгүй юм чинь цацахаас аргагүй гээд мэдсэн ч мэдээгүй мэт байх ёстой гэж үү. Манай урд хөрш гэхэд хүчирхийллийг ихээр харуулсан гэх “Том Жерри“ хүүхэлдэйн киног үзсэн жаалууд найзуудтайгаа зүй бусаар харилцсан тухай мэдээлэл олон гарснаар тус улсад гаргахыг хориглосон гэдэг.
Хүүхэд гэдэг цагаан цаас. Томчууд энэ цаасан дээр юу зурна, түүнийгээ ирээдүйд олж харна хэмээн нэгэн суут эрдэмтэн хэлсэн байдаг. Гэтэл өртөг зардал ихтэй хэмээн ад үзэгдсэн хүүхэлдэйн киноны хөгжил зогссоноос хүүхдүүд өдөр бүр хүчирхийллийг үзэж байна.
Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэгчлэн гадаадын мөнгөний гэгдэх хүүхэлдэйн киног зах зээлээс шахахад төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Хүссэн найруулагч хийгээд байдаггүй, зураачийн нөр их хөдөлмөр голлодог энэ уран бүтээлийг хөгжүүлэхэд төр засгийн дэмжлэг туслалцаагүйгээр хөгжихгүй ч хэмээдэг. МҮОНТ-ийн дэргэдэх “Соно анимейшн“ студийн найруулагч, зураач Б.Тунгалаг “Манайд хүүхэлдэйн киног урлагийн хэмжээнд хөгжүүлчих хөрөнгө мөнгөтэй сайн санаатан алга. Төрөөс энэ урлагийг дэмжихгүй бол бяцхан үрс маань харийн ёс заншил, соёл, үг хэллэгт автан гадаад сэтгэхүйтэй иргэд болж хүмүүжнэ. Нөгөөтэйгүүр, зардал арай багатай мөнгөний уран бүтээл хөөдгөөс хүүхэлдэйн киногоор мэргэшсэн уран бүтээлч Монголд алга. Хүсэлтэйхэн, чадалтайхан зураач шавь олдвол жаахан юмаа зааж өгөөд тэтгэвэртээ гарах юмсан гэж боддог” хэмээн энэ урлаг хөсөр хаягдан хөгжил нь зогссонд харамсч буйгаа илэрхийлж байв.
Ямартай ч, багачуулдаа үзүүлэх хүүхэлдэйн кино хийх төсөвгүй ч гэлээ юу үзүүлэх, үзүүлэхгүйгээ шийддэг бодлоготой болох юмсан. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдгийг эрх чөлөөний орон гэгдэх АНУ-ын багачуулын буун дуу хадаасан хэргүүд үүнийг харуулах шиг. Харийн ёс заншил, нийгмийнх нь тусгал болсон хүүхэлдэйн киногоор хүүхдүүдээ хмүүжүүлсээр байх уу....
Ердөө өнгөрсөн онд шүү дээ, Орост тамхины тухай хууль гарангуут гэнэт л өнөөх алдарт чоно туулай хоёрын явдлыг үзүүлдэг “Ну погоди” /Чамайг даа/ хүүхэлдэйн киног үзүүлэхийг хориглох тухай ярьж эхлэв.
Тэртээ 1969 оноос эхлэн гарч, дэлгэцнээс буулгүйгээр Оросын бүхий л үеийнхнийг татсан энэ киног өнөөгийн төр нь яагаад ад үзэх болов.
Мөн 2012 оноос эхлэн гараад өнөөдөр дэлхийг бараг байлдан дагуулж буй. “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног Украины Олон нийтийн ёс суртахууны үндэсний шинжээчдийн комисс бас л хүүхдэд үзүүлэх боломжгүй гэж үзэв.
Хятадад бас бидний мэдэхээс “Рожер туулайн адал явдал”, “Сансрын сагсан бөмбөгч” зэрэг хэд хэдэн киног телевизээр цацахыг хориглож.
Энэ бүхнээс яагаад гэх асуулт гарч ирнэ. Нээрээ хүүхдэд зориулан бүтээчихээд яагаад үзүүлэхгүй гэж байна вэ.
Нэг талаас хэт үзэл сурталжиж, яг л манайд социализмын үед байсан Хэвлэл утга зохиолын хянах газар юм уу, МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтэс, Уран сайхны зөвлөл үзээд үзэл сурталд нийцэхгүй гэдэг шиг юм болж байна уу гэмээр.
Гэтэл яг нарийндаа үзэл сурталд нийцмээргүй уран сайхны өчнөөн олон киног гаргахыг хориглодог Хятадыг эс тоцвол олон орны телевизээр гараад алаад хядаад, тайчиж нүцгэлээд байгаа биш бил үү.
Дээрх хүүхэлдэйн кинонуудыг хориглосон, хориглох гэж байсан үндэслэлүүдийг сонирхоё л доо. Украинчууд хүүхэлдэйн хэд хэдэн кино хориглосны дотор “Маша баавгай хоёр” орж байгаа. Энэ киног хориглох саналдаа тэд “Яагаад Маша бүхий л цаг үеийг гэртээ биш, баавгайтай хамт байна”, “Маша бол жижигхэн садист, тэр ямагт баавгайг залхаан, үймүүлж байна” гэж асуугаад энэ бол хүчирхийлэл, гэр бүл салж сарнихыг сурталчилж байгаа хэрэг гэсэн байна.
Оросууд “Чамайг даа”, “Гена матар Чебурашка хоёр” гэдэг кинонуудыг танхайрах, тамхи татах, эрүүл биш амьдрал, амьтныг хайрлахгүй хэрцгий хандахыг сурталчилсан гэж үзэж байгаа гэнэ. Бас 1969 онд гарсан “Бремений хөгжимчид” гэдэг хүүхэлдэйн кино бол бүр янхандах, танхайрал, тэнүүчлэх, мөрийтэй тоглоом сурталчилж хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэсэн байна. “Фунтик торойн адал явдал” гээд л энэ киног манай үзэгчид сайн санаж байгаа байх. Гэтэл энэ кино хүүхэд хулгайлах, хүүхдийн хөдөлмөр мөлжих явдлыг сурталчлан үзүүлдэг гэсэн зүүлттэй байх жишээтэй. 1987 онд гарсан “Сармагчингууд” гэдэг хүүхэлдэйн киноны дууны “Охид хөвгүүд, хүүхэд бүрт 200 грамм, бүр хагас хил тэсрэх бодис өгнө” гэсэн мөр хүртэл хүүхдийг хүчирхийлэл, терроризмд хөтөлнө гэж байна.
Тэгэхээр эндээс нэг л юм харагдаад байна. Зурган ч бай, баримлын шавран ч бай, хүүхэлдэйн аль ч төрлөөр бүтээсэн киног хүүхэд бол ийм тийм гэж ялгаж салгахгүй үздэг. Тэдний хувьд хамгийн баяр баясалтай мөч нь хүүхэлдэйн кино үзэх гээд сувгаа солих мөч юм. Гарчигнаас нь эхлээд “төгсөв” хүртэл нь суудлаасаа ч босохгүй үзэж байгаа тэр бяцхан үзэгчдэд муу үлгэр дуурайл үзүүлэхгүй юмсан гэсэн нэг л үзэл байна л даа.
Хүүхэлдэйн киног ямар насныхан үздэг вэ. Чухамдаа бүх насныхан үздэг, гэхдээ хамгийн гол хэрэглэгч нь бичиг үсэгт тайлагдаагүй, өөрөөр хэлбэл мэдээлэл хүлээн авах талаар хязгаарлагдмал тэр багачууд. Нэг ёсондоо 6-7 хүртэлх насныхан гэсэн үг. Энэ насанд хүн амьдралынхаа бүхий л мэдээллийн эх суурийг тавьж, ертөнцийн талаархи мэдлэгийнхээ ихээхэн хэсгийг олж авдаг гэж судлаачид тогтоосон байдаг. Нөгөө талаар ийм насандаа хүүхэд бүхнийг даган дуурайдаг. Тэгэхээр ийм үед нь ямар нэгэн буруу, таагүй мэдээлэл өгч, муу зуршилд сургачихгүй юмсан гэсэн үүднээс ийм арга хэрэглэхэд хүрч байгаа нь тэр. Тэгэхээр зарим хүүхэлдэйн киног хориглох гэсэн тэр хүмүүсийн зөв мэт. Юутай ч бүр хориглодоггүй юм гэхэд цаг хязгаар, нэвтрүүлэх хэм хэмжээ тогтоосон энэ явдал цаанаа нэг юм хэлээд байх шиг.
Хятад, Орос, Украин улсын аль нь ч үйлдвэрлэгч. Хятад бол зурган хүүхэлдэйн кино хийх талаараа дэлхийд дээгүүрт ордог улс. Тэд телевизийн эфирт гадаадын хүүхэлдэйн кино нэвтрүүлэх квот тогтоочиход юугаар ч хотойхгүй.
Тэгээд ч хүүхэлдэйн кинонд тавьж байгаа энэ шаардлага бол улс төрийн юм уу, элдэв үзэл суртал, энд тэндэхийн гаж суртал гэж гадуурхсан хэрэг биш хэмээн судлаачид нь хэлж байна.

Хүүхдэд үзүүлмээргүй хүүхэлдэйн кино гэж бий

0 Сэтгэгдэл