Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Гаалийн байгууллага 2371 зөрчил илрүүлжээ
Энэ оны эхний 10 сарын байдлаар Гаалийн ерөнхий газрын харьяа 18 газар, хороодоос явуулсан хяналт шалгалтын дүнд захиргааны 2371 зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 100 зөрчил илрүүлэн, хянан шийдвэрлэжээ.
Үүнээс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт захиргааны 836 хэрэг, эрүүгийн шинжтэй зөрчил 26, Замын-Үүд дэх Гаалийн газарт захиргааны 634 хэрэг, эрүүгийн шинжтэй 40 зөрчил илрүүлжээ. Эдгээр нь хориглосон хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдах, гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, мэдүүлэх журам зөрчих гэх нийтлэг зөрчил илэрсэн бол гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн ихэнх нь түүх соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах, хар тамхи мансууруулах бодис, эм эмийн зүйлс, химийн бодис нэвтрүүлэхийг завдах, их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэх мэт ноцтой хэргүүд эзэлжээ. Түүнчлэн тус байгууллагаас 41 сая 600 мянган төгрөгийн бараа хураан авч, зөрчил гаргасан иргэдэд 36 сая 820 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 251 сая 500 мянган төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. Тиймээс гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчид сайн дураараа хууль тогтоомжийг мөрдөн, хууль сахилтаа дээшлүүлэхийг Гаалийн байгууллагаас анхаарууллаа.
Энэ оны эхний 10 сарын байдлаар Гаалийн ерөнхий газрын харьяа 18 газар, хороодоос явуулсан хяналт шалгалтын дүнд захиргааны 2371 зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 100 зөрчил илрүүлэн, хянан шийдвэрлэжээ.Үүнээс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт захиргааны 836 хэрэг, эрүүгийн шинжтэй зөрчил 26, Замын-Үүд дэх Гаалийн газарт захиргааны 634 хэрэг, эрүүгийн шинжтэй 40 зөрчил илрүүлжээ. Эдгээр нь хориглосон хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдах, гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, мэдүүлэх журам зөрчих гэх нийтлэг зөрчил илэрсэн бол гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн ихэнх нь түүх соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах, хар тамхи мансууруулах бодис, эм эмийн зүйлс, химийн бодис нэвтрүүлэхийг завдах, их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэх мэт ноцтой хэргүүд эзэлжээ. Түүнчлэн тус байгууллагаас 41 сая 600 мянган төгрөгийн бараа хураан авч, зөрчил гаргасан иргэдэд 36 сая 820 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 251 сая 500 мянган төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. Тиймээс гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчид сайн дураараа хууль тогтоомжийг мөрдөн, хууль сахилтаа дээшлүүлэхийг Гаалийн байгууллагаас анхаарууллаа.
0 Сэтгэгдэл























