Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Өмнөговь, Дорноговьд цацрагийн хяналт хийв
Цөмийн Энергийн газрын байцаагчид Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажилд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон зарим эмнэлгүүдэд цацрагийн хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд төрийн захиргааны байгууллагаар батлуулсан аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг зөрчих, тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцлийг хангаж ажиллаагүй зэрэг нийт 27 зөрчил илрүүлжээ. Үүнээс ноцтой зөрчил гаргасан 1 байгууллага, 2 албан тушаалтанд 3 сая 840 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.
Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд Цөмийн Энергийн газраас хийж буй хяналт шалгалт, аюулгүй байдлын сургалт, хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр болон мэргэшсэн боловсон хүчингүйгээр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд арилжээ.
Дашрамд дурдахад “Гаммалоггинг” ХХК, “Монкаротаж” ХХК, “Галакси Гео Монголиа” ХХК-иуд улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу цацрагийн аюулгүй байдлын болон ослын төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан, цацрагтай ажиллагчдыг цацрагийн хэмжилтийн баталгаажсан багаж, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангасан, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах болон цацрагийн үүсгүүрийн хадгалалт хамгаалалтын тал дээр санаачлагатай ажилласан байна.
Цөмийн Энергийн газрын байцаагчид Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажилд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон зарим эмнэлгүүдэд цацрагийн хяналт шалгалт хийжээ.Шалгалтын явцад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд төрийн захиргааны байгууллагаар батлуулсан аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг зөрчих, тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцлийг хангаж ажиллаагүй зэрэг нийт 27 зөрчил илрүүлжээ. Үүнээс ноцтой зөрчил гаргасан 1 байгууллага, 2 албан тушаалтанд 3 сая 840 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.

0 Сэтгэгдэл