Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Д.Сумъяа: “Говь” хөдөлгөөн маань сэтгэлгээний шинэ давалгаа нь болсон
Өмнийн говьд Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг болж, “Говь" хөдөлгөөнийг санаачилж явсан Д.Сумъяатай ярилцлаа.

-Өмнөговьд ардчилсан хувьсгалын эхлэл болгон "Говь" хөдөлгөөн гарч, олны анхаарал татаж, шуугиан тарьж байсан гэдэг. Та энэ хөдөлгөөнийг санаачлагчийн нэг учраас тэрхүү түүхэн үнэнээс яриагаа эхэлье?
-Тэр үеэс хойш 23 жил өнгөрчээ. Цаг хугацаа ёстой харвасан сум шиг гэдэг чинь энэ. Сэтгэлээс гардаггүй он жилүүд минь. Ардчиллын салхи Монгол оронд сэвэлзэж байсан тэр л үед манай нутгийн олны сэтгэл хөдөлж, шинэ зүйл хүсч мөрөөдөж байгаа нь бидэнд ойлгогдож байсан юм. Нийтлэлч Баабарын “Бүү март” гэх мэт олон нийтлэл биднийг ардчилалд уриалан дуудаж, итгэл үнэмшил өгч байсан юм шүү. Бидний хэсэг нөхөд энд тэнд цуглаж шинэ сонин мэдээ сонсоно. Их л олон асуудлыг эргэцүүлэн ярилцана. Гэтэл нэг өдөр хэн нэгнээс нь бүгдээрээ нэгдэе! Тэмцье! Өөрчлөлт хийе гэсэн уриа дуудлага сонсогдож маш хурдан санал нэгдсэн. Тэр шөнөдөө “Говь” хөдөлгөөн байгуулах шийдвэр гарч зорилгоо ярилцах, дүрэм журам, хөтөлбөр боловсруулах гээд “тоймгүй” их ажил болж билээ. Хүн бүр л өөрт ноогдсон үүрэг зорилгоо ойлгож мэргэжил, чадвар бүхнээрээ л бодож сэтгэж боловсрууллаа. Ажлынхаа чөлөөт цагаар л бүгдийг амжуулж байлаа. Найз нөхөд намын гишүүд шүүмжилнэ, зэмлэнэ. “Буруу зүйл хийснээ ойлгох цаг ирнээ” гэж тавлана. “Говь” хөдөлгөөний үйл ажиллагаа идэвхтэй өрнөж, төв талбайд цуглаан болсны дараа бид ямар хүнд нөхцөлд байсныг 14 анд минь л мэднэ дээ. “Говь” хөдөлгөөн нь Өмнийн говьд ардчиллыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан нь түүхэн үнэн билээ.
-Танай хөдөлгөөний зорилго биелсэн үү. Одоо өмнөговьчууд, залуу үеийнхэн "Говь” хөдөлгөөний тухай мэдэх болов уу?
-Бидний хөдөлгөөн үүрэг эорилгоо товч тодорхой хариуцлагатай биелүүлсэн. Тухайн үед аймгийн гүйцэтгэх захиргааны дарга Д.Банди, намын хорооны дарга С.Пүрэв нар асуудалд анхааралтай хандаж, ярилцаж, тодорхой шийдвэр, тохиролцоонд хүрч байсан юм. Одоо бодоход бас л ухаалаг хүмүүс байж дээ. Хөдөлгөөний хувьд олон ургальч үзэл бодол уралдаж, олон нам эвсэл холбоод байгуулагдаж сэтгэлгээний шинэ давалгаа эхэлсэн. Тэр үеийн манай хөдөлгөөнийхөн одоо ч говь нутгаа хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна шүү дээ. Ардчиллын үнэ цэнэ, говьчуудын хөгжил дэвшилд асар их бүтээн байгуулалт авчирч байна. Ард олны сонголт ч ардчилалд хэвээрээ байна. “Говь” хөдөлгөөний түүх болж үлдэх тэр үеийн “Говийн мэдээ” сонин, гэрэл зураг, дуу дүрсний бичлэг, энд тэнд байгаа нь сонсогддог юм. Удалгүй ном болгох байлгүй дээ гэж дотроо залбирч явна. Манайхан дотор үүнийг хийчих хүмүүс бий. Хойч үе мартахгүй гэдэгт итгэж байгаа. Үнэн түүх он цаг улирах бүр тодордог учиртай.
-Анхлан санаачлагчдынхаа тухай дурсан ярихгүй юу?
-Олноос тунаж үлдсэн 14 хүн л “Говь” хөдөлгөөнийг гардан зохион байгуулсан. Бусад нь зайгаа барьж алга болсон шүү. С Цагаанчулуун, О.Лодон хоёр маань бурхны оронд одож. Тэр хөдөлгөөнийг үүсгэн байгуулж уриалан дуудаж, өлгийдөж өсгөсөн хүн бол С.Цагаанчулуун. Бусад маань тус тусын ажил мэргэжлээрээ ажил амьдралаа төвхнүүлж, олноо манлайлж явна шүү дээ. Зарим нөхрөө яг одоо санахгүй байна. Одоогийн УИХ-ын гишүүн Ц Баярсайхан бол бахархах ёстой хүний нэг. Уг хөдөлгөөнийг санаачлагчдын нэг еренхий зохицуулагч нь байлаа. Хуульч Ч.Жаргалсайхан, эдийн засагч Санжаадорж, инженер Б.Цэдэнсамба, сэтгүүлч Ц.Энхтайван, улстөрч Батмөнх, эдийн засагч Г.Галбадрах инженер Г.Өлзийжаргал нар лав байсан санагдах юм. Ардчиллын 20 жилийн ойгоор аргагүй л найз нөхдөө дурссан даа. Говийн унаган иргэн биш атлаа, үнэний дуу хоолой болж, ардчилалд хувь нэмрээ оруулагчид бол Г.Галбадрах, Г.Санжаадорж, Г.Энхтайван нар байлаа. Хуульч Ч.Жаргалсайхан ямар их үүрэг хариуцлага хүлээж, хэрхэн зөвлөж байсныг би тод санадаг юм. Ер нь эрч хүчтэй шийдмэг залуус байсан даа. "Говь” хөдөлгөөн говьчуудын түүхэнд нэгэн "шигтгээ” болж үлдэх учиртай.
-Та говийн өнөөдрийн Өмнөговийнхаа талаар ямар бодолтой явна?
-Говийн хөгжлийн галт тэрэг аль эрт хөдөпчихсөн... Энэ галт тэргийг Засаг дарга Б.Бадраа, тэдний баг чадварлаг жолоодож явна. Сэтгэл зүтгэл зорилго нэгтэй энэ багийн хамт олонд амжилт хүсье. Хөгжил дэвшил, хот байгуулалтын хурдаараа манай аймаг удалгүй тэргүүлнэ гэж итгэдэг. Хүн бүрийн оролцоо, дэмжлэг, санаачлага нэгдвэл удалгүй шинэ Даланзадгад олны их хөлийн газар байх болно. Үйлдвэржилт дэд бүтэц говьд гайхамшигтай хөгжлийг авч ирнэ. Хүүхэд залуучууд нь оюунлаг, сэтгэлгээний хурдтай санаж, сэдэх тэмүүлэлтэй тэсвэр, хатуужилтай, содон хүмүүс шүү. Шинэ зууны нанотехнологи үйлдвэржилтийн өрсөлдөөн говьд л өрнөнө. Говь өгөөж ихтэй баян тансаг буянтай нутаг. Харин говь нутгийнхаа унаган байгаль, экосистемийг хайрлан хамгаалахад хүн бүрийн сэтгэл зүтгэл чухал юм даа.
-Та хүүхэд залуучуудын хүмүүжилд нэлээд зүйл хийж байснаа орхиод хангайд амьдарсны учир юу вэ?
-Би зөвхөн өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн хүн. Олон жил судалж хол, ойр явж эрдэмтэн судлаачдын дэмжлэгээр “Жанжин цай”, “Хүрмэн” хоол амтлагч, хурдан моринд зориулсан "Хөхөө намжил" бэлдэцээ олны эрэлттэй танил бүтээгдэхүүн болгож амжлаа. Хүүхдийн хүмүүжил, мэргэжил сонгох арга зүй эерэг сэтгэлгээний цуврал өгүүллэгүүдээ ном болгож, уншигчдадаа хүргэлээ. Олны хүсэлт захиалгатай, хэрэглээний лекцүүдээ СD болгон олшруулж түгээлээ. Олон танилтай тэдэнд тустай сайхан л амьдарч явна. Нутгаа орхисны учир гэвэл тухайн үеийн намын байгууллага, боловсролын удирдлага эрдэм судлалын ажил хийе гэсэн хүслийг минь хяссанаас үүдсэн. Энэ нь хот руу шилжих шалтаг ч болсон. Гэвч би төрж өссөн нутгийн онго тэнгэр, анд найз нөхөд, ахмад үе, хамт ажиллаж байсан нөхдөөсөө холдоогүй. Хүрмэн нутаг, жанжин баг, аагим халуун нар, элсэн шуургыг яаж мартах вэ. Энэ бол миний сэтгэлийн амар амгалан, тайвшрал минь. "Жанжин цай”, “Хүрмэн амтлагч”, "Хөхөө намжил” бэлдэц дуудах нэрний минь овог болж явна даа.

0 Сэтгэгдэл