Билгийн

Доллар (USD)

2801.0

Улаанбаатар

+21°C
USD / 3589.0₮
CNY / 501.0₮
KRW / 2.7₮
SEK / 379.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.23₮
EUR / 4083.0₮
CHF / 4358.0₮
GBP / 4866.0₮
HKD / 458.8₮
CAD / 2614.0₮
AUD / 2341.0₮
SGD / 2801.0₮
NZD / 2165.0₮
TRY / 93.5₮
USD / 3589.0₮
CNY / 501.0₮
KRW / 2.7₮
SEK / 379.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.23₮
EUR / 4083.0₮
CHF / 4358.0₮
GBP / 4866.0₮
HKD / 458.8₮
CAD / 2614.0₮
AUD / 2341.0₮
SGD / 2801.0₮
NZD / 2165.0₮
TRY / 93.5₮
USD / 3589.0₮
CNY / 501.0₮
KRW / 2.7₮
SEK / 379.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.23₮
EUR / 4083.0₮
CHF / 4358.0₮
GBP / 4866.0₮
HKD / 458.8₮
CAD / 2614.0₮
AUD / 2341.0₮
SGD / 2801.0₮
NZD / 2165.0₮
TRY / 93.5₮
USD / 3589.0₮
CNY / 501.0₮
KRW / 2.7₮
SEK / 379.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.23₮
EUR / 4083.0₮
CHF / 4358.0₮
GBP / 4866.0₮
HKD / 458.8₮
CAD / 2614.0₮
AUD / 2341.0₮
SGD / 2801.0₮
NZD / 2165.0₮
TRY / 93.5₮
УИХ-ын гишүүд 4.3 тэрбумаар тойрогтоо ажиллана

Монгол Улсын ирэх оны төсвийг хэлэлцэж батлахаар УИХ-ын чуулган өчигдөр хуралдлаа. Засгийн газраас өргөн мэдүүлж Байнгын хороодоор хэлэлцэж буй төсвийн төсөлд засч залруулах зүйл их байгаа гэж гишүүд үзэн зарчмын зөрүүтэй 160 гаруй санал гаргасан юм. Уг саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Тухайлбал, Чингэл­тэй дүүргийн 11 хороонд хүүхдийн цэцэрлэг барихад зориулж, нэг тэрбум 325 сая төгрөг төсөвт суулгах тухай, ХӨСҮТ-ийн их засварт 630 сая төгрөг нэмэх, Ховд аймгийн Үенч суманд Соёлын төв барихад зориулж 700 сая төгрөг тусгах, Өмнөговь аймгийн Манлай сумын Соёлын төвийн төсөвт өртөг нь 1.2 тэрбум үүнээс 680 сая төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар болов. Төсвийн төсөлтэй холбогдуулан гишүүд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс асуулт, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Энэ оны төсвийн тодотголд тусгагдаагүй 96 барилга байна. Үүнийг тэг дүнтэй оруулсан. Мөн царцаасан 144 барилгын асуудалд тодорхой тайлбар өгөхгүй юу” гэхэд Ц.Даваасүрэн “2014 оны хөрөнгө оруулалтын жаг­саалтад байгаа 144 барил­гын төсөвт өртөг нь нэмэгдэж, удааширсан шалтгааныг тогтоохын тулд аудит шал­галт хийх хугацаа өгсөн. Харин энэ оны төсвийн тодотголоор хасагдсан 96 төсөл арга хэмжээ бол ажил нь эхэлсэн байсан обьектууд юм. Үүнийг дуусгах нь зөв. Гэхдээ тэг дүнтэй оруулж, ирэх жил тодотголоор оруулж ирэхээр төлөвлөөд байна” гэлээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах нийт зардлыг дөрвөн тэрбум 320 сая төгрөгөөр нэмэхийг гишүүд дэмжсэн юм. Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах төсөв нэмэгдэж байгаа нь тун харамсалтай байна. Уг нь ирэх оны төсөв тэвчиж болох бүх урсгал зардлаа тэвчсэн боломжийн төсөв болох янзтай байсан ч одоо УИХ-д орж ирж байгаа төслүүдийг хархад дэмий зүйлүүд их байна. Үүнээс харахад дагаж гүйж далдагнасан гишүүд л хожиж байх шиг” хэмээн бухимдлаа илэрхийлэв.  
Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтээ уншиж танилцууллаа. Тус намын бүлэг Засгийн газар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа УИХ-аар батлагдаагүй хуулийн өгөгдлийг ашиглан санхүү, эдийн засгийн тооцооллоо хийсэн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн олон зүйл, заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Шинэчлэлийн Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээг 70 шахам хувиар эрс нэмэгдүүлжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг “2014 онд 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосныг “60 хувь” болгон өөрчлөлт оруулах “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т өөрчлөлт оруулах төсөл”-ийг буруу гэж үзэж буйгаа тэд илэрхийлэв. Нийт өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгож өсгөх нь сүүлийн хоёр жил дараалан буураад байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин ухраахад хүргэнэ. Ингэснээрээ Монголд хийгдэх хөрөнгө оруулалт буурах, одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэл улам бүр нэмэгдэнэ. Улмаар зээлийн хүү өсөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжууд буурч эдийн засаг, бизнесийн тодорхой бус байдлыг бий болгоно гэж үзэж байна.

Шинэчлэлийн Засгийн газар төсвийн урсгал зардлыг 2013 оны түвшинд царцаах бүрэн бололцоог үл тоон, тэвчиж болох урсгал зардлыг даруй 170 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр санаархаж байгаа нь улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлийг үл ойшоож, цөөн хэдэн сайд дарга нарынхаа эрх ямбыг ард түмний язгуур эрх ашгаас дээгүүр тавьсан  харалган алхам гэж бүлэг үзэж байна. Иймд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан урсгал зардлаас тэвчиж болох 170 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтаас онц шаардлагагүй 225 тэрбум төгрөгийг хасч, нийт 395 гаруй тэрбум төгрөгийн зардал хэмнэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс оруулж байгаагаа мэдэгдэв. Тэд энэ мөнгийг ард иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой гэж үзжээ.

Гишүүд асуулт, тодруулга авсны дараа Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг дэмжиж, гуравдугаарт хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2014 оны төсөвт долларын монгол төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсон. Ам.долларын ханшийг энэ хэмжээнд байлгаж чадах уу. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хууль зөрчиж байгаа тул ирэх онд үргэлжлүүлэх нь дахин хууль зөрчсөн үйлдэл болно. Үүнд ажлын хэсэг ямар байр суурьтай байна вэ” гэлээ. Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооноос байгуу­лагд­сан ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажиллаж байгаа юм. Тэрээр “Валютын ханшийн ирэх жилийн төсөөллийн талаар төрийн институци өөр, өөр байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн байр суурь бол Монголбанкинд олон жил валютын ханшийн төсөөллийг хийдэг бүтэц бий, 2013 онд ам.долларыг 1450-иар тооцож байсан. Төсвийн төсөлд ам.долларыг 1384-өөр тооцсон нь үнэхээр хариуцлагагүй явдал, ийм байдлаар төсвөө явуулж бай­гаа. Цаашид Монголбанк, Засгийн газар валютын хан­шийн талаар ард иргэд бо­лоод УИХ-ын гишүүдийн төөрөг­­дүүлж болохгүй, энэ тухай тодорхой зааж өгөх ёстой” гэлээ. Харин “Үнэ тогт­воржуулах” хөтөлбөр бол хууль зөрчөөгүй, улстөржүүлж болохгүй гэсэн юм. Мөн энэ асуудалд УИХ-ын дарга З.Энх­болд ам.долларын хан­шийг 2014 оны төсвийн төсөлд 1384-өөр тооцсоныг гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр засах ёстой гэсэн юм.
 

0 Сэтгэгдэл
хэнд чиг ашиггүй хов мэдээнд сайтыг дүүртэл сэтгэгдэл бичигчид хаачсан бэ энд бичигсэн зүйл бид нарын маргаашийн идэх хоол, хорогдох орон байр .........................
za boliooo naad munguuruu zugeer l tsetserleg surguuli emneleg bari naad 76 chine yg barij haragdaach
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан