Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
З.Энхцэцэг: Уушгины хатгалгааг мэддэг гэж үл тоож болохгүй
Уушгины хатгалгааг эмчлүүлэхгүй хүндрүүлснээс эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олонтаа гарч буйг эмч нар өгүүлж байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Дотрын эмч, хоол зүйч З.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Уушгины хатгалгааг монголчууд төдийлөн тоодоггүй. Гэтэл хөгшин, залуугүй өвчилж буй энэ өвчний эхлэл нь юу байна?
-Энгийнээр тайлбарлавал, уушгины хатгалгаа болон үрэвсэл нь нянгаар үүсгэгддэг. Угтаа шалтгаан, эмгэг жам, эмнэлзүйн онцлог зэргээрээ харилцан адилгүй, уушгины цулцангуудыг хамарсан халдварт өвчинг хэлээд байгаа юм. Хүмүүс дан ганц даарч хөрснөөс тусдаг гэж ойлгодог. Гэтэл нянгийн гаралтай үүсгэгчээр үүсгэгддэг энэ өвчлөл маань дархлаа сулрах, нэгэнт өвдсөн тохиолдолд эмчлүүлэхгүй удсанаас үрэвсэл нь хүндэрч уушгины хатгалгаа болдог. Илрэх шинж тэмдгийг нь хүмүүс сайн мэдэх хэрнээ хүндрүүлсэн хойно эмнэлэгт их хандаж байна.
-Эмч ээ гэж гүйхээсээ илүү гэр орныхоо нөхцөлд эмчлэхийг урьтал болгодог байх л даа?
-Хэрвээ шинж тэмдэг нь ажиглагдвал эмийн бус эмчилгээгээр гэрийн нөхцөлд эмнэж бололгүй яах вэ. Ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, цэр гарч байвал урьдчилан сэргийлэх зорилгоор гэрийн нөхцөлд шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. Дулаахан хувцаслаж, хэт ачаалалтай ажиллахгүй байх, биеийн эсэргүүцлээ сайжруулах зорилгоор сармисны ханд, цагаан гаатай шөл, чацарганын шүүс уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өглөө оройдоо хоолойгоо содтой болон буцалсан усаар зайлах, утах зэрэг энгийн үйлдлүүдийг гэрээр хийж болно. Гэвч ингэж эмнээд ч өвчлөл дарагдахгүй байвал эмчид яаралтай хандах ёстой юм. Манайхан дор бүрнээ замбараагүй эм хэрэглэн өвчнөө бүр хүндрүүлсэн хойно эмчид ханддаг. Энэ нь, нэгд хугацаа алдах, хоёрт эмчилгээг удаан ,олон хоногоор хийлгэх шаардлага тулгардаг. Тиймээс тухай бүрд нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах нь хамгийн чухал юм.
-Бусад өвчлөлийг бодвол уушгины хатгаа хөнгөн өвчин гэж ойлгодог болохоор хугацаа алдсан хойно эмнэлэгт ханддаг юм шиг ээ?
-Ямар ч өвчнийг хөнгөн гэж бодож болохгүй л дээ. Өвчин л болсон хойно хүний эд эрхтнийг хямраан өвчлүүлдэг. Шалбархай мэтээр тоохгүй явснаас залуучууд их өвчилж байна шүү дээ. Уушги гэдэг маань амьсгалах системийн гол эрхтэн. Гэтэл хатгаагаа эмчлүүлэхгүй явснаас өвчлөх, өвчлөхдөө маш хүндэрчихээд ирдэг. Уушгины хатгалгааны гол зовиур нь олон хоног халуурах, бие зарайх, хоолонд дургүй болох, ажлын бүтээмж буурах, ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх зэрэг юм. Манайхан хүндэрсэн хойно ирдгээс цаг хугацаа, эдийн засгийн их дарамт амсдаг. Гэхдээ мөнгө төгрөгнөөсөө илүүтэй эрүүл мэндээрээ хохирно гэдгээ л сайн ухаарах хэрэгтэй шүү дээ.
-Хатгаагаа эмчлүүлэхгүй явбал сүрьеэ болно гэдгийг манайхан сайн мэддэг. Гэвч...?
-Хүнд эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Хэчнээн амьдралын төлөө зүтгэн цаг наргүй ажиллаж байгаа ч эрүүл мэнддээ цаг гаргадаг байх хэрэгтэй. Заавал хатгаагаа эмчлүүлэхгүй бол сүрьеэ болно гэж хүнийг айлгахаасаа илүү таны нэг номерийн анхаарах зүйл эрүүл мэнд чинь шүү гэж ойлгуулмаар байна. Манайхны хайхрамжгүй зан өвчнөө хүндрүүлээд зогсохгүй суурь үлдэц тогтоон дахин өвчлөх гээд байдаг талтай. Хатгааны энэ хүндрэл маань яваандаа уушги устах аюулд хүргэдэг юм. Хэрвээ нэгэнт хатгалгаа туссан бол гэрээр эмчлэхэд их төвөгтэй.
-Хоол ундаар эмнээд болохгүй бол хэн нэгний зөвлөснөөр эм уух нь нийтлэг зүйл болчихсон л доо ?
-Хэн нэгний зөвлөснөөр, амнаас ам дамжсан яриагаар янз бүрийн эм битгий уугаач ээ. Хатгалгааны шинж тэмдэг ажишлагдвал эмчид ханд. Нөгөөтэйгүүр, нэг эмчийнхээ хяналтад орохгүй таарсан болгондоо үзүүлэн өөр, өөр зөвлөгөө аваад өвчнөө хүндрүүлээд ирэх тохиолдол олон байна. Энэ маань, эмэнд дасал болгодог. Тиймээс харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмчээрээ дамжуулан дотрын эмчийн хяналт дор өвчнөө эмнүүлэх ёстой.
-Зовиур шаналал арилангуут манайхан эмээ хаячихдаг. Дутуу эмчилгээ дараа дараадаа ямар зовиур шаналал авчирдаг юм бол?
-Манайхны нэг дутагдалтай тал бол энэ. Зовиур шаналал нь арилчихаар эмээ хаячихдаг. Энэ хамгийн буруу. Уушгиний хатгалгааг дутуу эмчилснээс архаг бронхит болж болно. Дээр нь, дархлаа суларсан үед сүрьеэтэй хүнтэй цуг байснаас халдвар авах магадлалтай болдог. Тиймээс биеийн шаналал, зовиур арилсан ч эмчийн бичсэн хоногоор л эмээ гүйцэд уух ёстой. Манайд үзүүлж буй хүний дийлэнх нь шинжилгээгээр архаг бронхиттой гэж гарч байна шүү дээ. Энэ бол маш харамсалтай.
-Тийм шүү. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар монголчуудын дийлэнх нь архаг бронхиттой гэсэн дүн мэдээ гарсан байна лээ?
-Хөгшин, залуугүй архаг бронхиттой байгаа нь агаарын бохирдолтой 100 хувь холбоотой. Ялангуяа, хүйтэн сэрүүний улирал эхэлсэн энэ үед иргэд эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэж, биеийн эсэргүүцлээ сайжруулахын сацуу ажил, амралтаа зохицуулан агаар салхинд гарч байх ёстой. Хэт ачаалалтай, амралтгүй ажиллана гэдэг ямар нэгэн байдлаар биеийн эсэргүүцлийг сулруулдаг. Энэ үед л нян бактери биед орвол дархлааны эс эсэргүүцэж чадахгүй ноёлуулдаг. Заавал витамин ууж биеийн эсэргүүцлээ сайжруулна гэж байхгүй шүү дээ. Ядаж, өглөө, оройдоо буцалсан эсвэл содтой усаар хоолойгоо зайлж, хамрын хөндийгөө цэвэрлэж хэвших хэрэгтэй. Хэрвээ нэгэнт ханиад хүрсэн бол гэртээ содтой ус буцалгаж чийгшүүлэх эсвэл агаарын нэвт солилцоо хийж байх хэрэгтэй. Нялх хүүхэдтэй айл бол содтой ус буцалгаж цэвэршүүлж байхад зүгээр. Тодорхой хэмжээгээр тоос тоосонцор нян бактерийг устгана шүү дээ.
-Тэгэхээр өвлийн улиралд биеийн эсэргүүцлээ сайжруулахын тулд ямар дэглэм баримтлах ёстой юм бэ?
-Манайхан дэглэм гэхээр их л хүнд, хэцүү юм шиг санадаг. Үнэндээ, хүн болгоны мэддэг хэрнээ энгийн л зүйл. Өдөрт хоёр литр шингэн юм ууж байх хэрэгтэй. Тэгэхдээ тэжээлтэй, биеийн эсэргүүцлийг дэмжих чацаргана, аньс, аарц ууж, эрүүл чанартай хоол идэж байх хэрэгтэй. Тэгэхээр эрүүл чанартай хоол гэхээр өдрийнхөө хоолыг нэг сайн идчихээд би сайн хооллодог гэж ойлгодог. Энэ буруу ойлголт. Өдөрт бага багаар таван удаа шим тэжээлтэй хоол идвэл таны биед сайн. Жишээ нь, 1-2 хоол нь махан төрлийнх байх бол үлдсэн гурав нь нэмэлт буюу жимс ногоо байвал таны бие дархлаагаа олж авна гэсэн үг.
-Томуугийн эсрэг вакцин хийлгэвэл ханиад хүрэхгүй гэдэг л дээ. Энэ вакцин хэр үр дүнтэй юм бэ?
-Өвлийн улиралд томуугийн вакцин хийлгэвэл ханиад хүрсэн ч хөнгөн явцтай эмчлэхэд цөөн хоног шаардагдана. Хэрвээ ханиалгахад уушгиар тань хатгуулж, цэр гарч байвал
цэрний шинжилгээ өгч занших хэрэгтэй. Энэ шинжилгээгээр ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй байх эмчилгээний арга гарч ирдэг юм. Гол нь, эмийн замбараагүй хэрэглээг л хязгаарлах хэрэгтэй байна. Зарим хүн дур мэдэн замбараагүй эм хэрэглэснээс эмийн дархлаатай болчихсон байдаг. Эм хоол биш өвчин эмнэх химийн л бодис шүү.
-Хатгалгаанд жор бичиж өгөөгүй гээд эмийн санчийн зөвлөснөөр эм аваад байдаг?
-Энэ дур мэдэн хийсэн эмчилгээ маань л уушигний хатгалгааг эмэнд дасал болгож байна. Хэн нэгний зөвлөснөөр нэг эм олоод уучихдаг. Ханиад нь дарагдахгүй байна гээд дахиад л өөр эм авч уугаад эмэнд дасал болгочихдог. Дахин хэлэхэд, эм хоол биш. Харин өвчнийг тань илааршуулах зорилгоор бүтээсэн химийн бодис гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ танд жор бичээгүй дэглэм сахихыг зөвлөсөн бол эмчийнхээ заавраар явах хэрэгтэй. Эмийн санч тухайн эмийн талаархи мэдээллийг л иргэнд өгөх ёстой болохоос таныг үзээгүй, оношийг тань сайн мэдэхгүй байж ийм эм уу гэж зөвлөх ёсгүй. Жорын бичиггүй бол эм олгохгүй баймаар байна.
Уушгины хатгалгааг эмчлүүлэхгүй хүндрүүлснээс эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олонтаа гарч буйг эмч нар өгүүлж байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Дотрын эмч, хоол зүйч З.Энхцэцэгтэй ярилцлаа. -Уушгины хатгалгааг монголчууд төдийлөн тоодоггүй. Гэтэл хөгшин, залуугүй өвчилж буй энэ өвчний эхлэл нь юу байна?

0 Сэтгэгдэл