Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Санал асуулга өнөөдрийг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, өчигдрөөс /11.13/ эхлэн иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn сайтуудаар авч байна. Мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авч байна. Санал асуулга өнөөдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 09 цагийн байдлаар цахим хуудсаар авч буй саналын дүнг нэгтгэвэл 20 орчим мянган иргэд оролцсоноос 70 гаруй хувь нь хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах нь зөв гэж үзжээ. Цахим хуудсын саналын дүнг Мобикомын 100 мянган хэрэглэгчээс мессежээр авч буй санал, нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан авсан саналтай нэгтгэж, албан ёсны шийдвэр гарах юм. Тиймээс иргэд “Хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахыг дэмжих үү” гэсэн санал асуулгад идэвхтэй оролцож өнөөдрийг дуустал цахим хуудас, мессежээр саналаа өгөөрэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл