Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нислэгийн хөдөлгөөний удирдлага шинэ загварт шилжлээ
Монгол Улсын дээд агаарын зайн замуудыг шинэчлэн тогтоож, нислэгийн хөдөлгөөний шинэ загварт шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж дуусчээ. ИНЕГ иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын дээд агаарын зайн агаарын зам, секторуудын хариуцлагын бүс, давтамжийг шинэчлэх, нислэгийн хөдөлгөөн удирдлагад ашиглах стрипийн аргачлалын өөрчлөлтүүдийг Монгол Улсын Зам Тээврийн Сайдын болон ИНЕГ-ын даргын тушаалын дагуу өчигдөр орон нутгийн цагаар 08.00 цагт нэвтрүүлсэн байна. Монгол Улсын дээд агаарын зайн нислэгийн хөдөлгөөний удирдлагад бодит ажиглалтын системийг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр ашиглаж эхэлснээс хойш нэг жилийн дараа дахин хоёр ажиглалтын систем суурилуулж байна. Ингэснээр манай улсын дээд агаарын зайн 75 хувь, нийт нислэгийн 94 хувь, өнгөрөлтийн нислэгийн ачаалал бүхий агаарын замуудыг бодит ажиглалтын систем ашиглан харж удирдах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн хамрах зай нэмэгдэхийн сацуу өмнөх ажиглалтын системийн найдвартай ажиллагаа тодорхой хувиар өсөж буй нь нислэгийн аюулгүй байдлын төвшин төдий хэмжээгээр нэмэгдэх боломж аж. Түүнчлэн энэ салбарт гарсан нэгэн том өөрчлөлт бол нислэгийн хөдөлгөөн удирдлагын стрип аргачлалыг өөрчилсөн явдал юм. Стрип нь нислэгийн хөдөлгөөн удирдлагад шаардлагатай мэдээллийг агуулсан зурвас хэлбэр бүхий стандарт хэмжээтэй цаас байдаг ба процедур нислэгийн хөдөлгөөн удирдлага-сонсч удирдахад хамгийн гол ашигладаг, нислэгийн хөдөлгөөний шилжилт хөдөлгөөн, төсөөллийг нислэгийн удирдагчид үзүүлэх үүрэгтэй. Өнөөг хүртэл ашиглаж ирсэн статик/процедур удирдлага/ стрип нь илтгэх цэг тус бүрт нэг стриптэй ба нислэгийн агаарын замын дагуу олон стрип байсан бол шинээр динамик/ бодит ажиглалтын удирдлага/ стрипт шилжсэнээр нэг нислэгт нэг стрип ашиглах юм. Ингэснээр нислэгийн удирдагчид бодит ажиглалтын дэлгэц дээр ажиллах хугацааг ихэсгэх, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавигдах хяналтыг улам бүр сайжруулахад том дэвшил гарч байгаа юм.

0 Сэтгэгдэл