Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийг ингэж төрүүлвэл яах вэ
Хүүхэд буруу байрлалтай байх тохиолдолд төрөх ажиллагааг хөнгөвчлөх багажийг Аргентины нэгэн авто механик зохион бүтээсэн байна. OdonDevice гэж нэрлээд байгаа энэ багаж нь агаар шахах төхөөрөг бүхий тоос сорогчийн зарчмаар ажиллах гялгар уут аж. Уутны амсар хүүхдийн толгойд тааруулж агаарыг татаж аваад аажмаар хүүхдийг чөлөөтэй гаргах нөхцөл бүрдүүлэх зарчмаар ажиллах гэнэ. Зохион бүтээгчийн хэлж байгаагаар бол тэрээр лонх дотор орсон бөглөөг гялгар уут хийж авч байгаа дүрс бичлэгийг үзсэнийхээ дараа ийм санаа төрсөн гэнэ.
Энэ шинэ бүтээлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хямд төсөр, эх болон үр хөврөлд аюулгүй, их үр дүнтэй зүйл хэмээн бүртгэж гэрчилгээ олгосон байна.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан