Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
Энэ онд улсын хэмжээнд 145 мянган малчин өрхөд 44.3 сая, хонин толгойд шилжүүлснээр 72.5 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хийжээ. Малчдын төвшинд 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, 40.7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 45.9 мянган тонн гар тэжээл бэлтгэж, төлөвлөгөөт зорилтыг 82.5 хувиар хангаад байна.
Засгийн газрын 210 дугаар тогтоолоор өгсөн аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавар аймгийн төвшинд 9.1 мянган тонн өвс бэлтгэж, 71.1 хувь, сумын төвшинд 16.3 мянган тонн өвс бэлтгэж, 82.5 хувьтай байна. Гэвч хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутагт олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр хүйтэн байх бөгөөд малын өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна.
Тиймээс өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Зам даваа хаагдсан үед улсын болон орон нутгийн чанартай авто замыг бэлэн байлгахад шаардагдах нэмэлт зардлыг баталж, 2013, 2014 онд хуваан Засгийн газрын нөөц сангаас гаргахыг холбогдох аймгуудын Засаг дарга нар, Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө. Зориулалтын техникийг түрээслэн авч, улсын болон орон нутгийн чанартай автозам цасанд хаагдаж, боогдсон тухай бүрт нээх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Зам, тээврийн сайд А.Гансүх, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн үед малчдад өвс тэжээл, эм, эмчилгээний хэрэгсэл, өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хүргэхэд шаардлагатай машин механизм, туулах чадвар сайтай автомашиныг орон нутгийн цэргийн анги нэгтгэлүүдээс дайчлахтай холбогдсон бэлэн байдлыг хангаж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

0 Сэтгэгдэл